Өлзийтөмөр хаан

Буяншири хаан нь 1379 онд Элбэг нигүүлсэгч хааны хүү болон мэндэлжээ. Хаан ширээний тэмцлийн улмаас 1400 оны орчимд Самарканд хотод очиж Доголон Төмөрийн ивээлд амьдарч байсан. Зүүн Монголын Аругтай тайш, өөрийн хаан Үгч хашхаг хөөн явуулж, оронд нь түүнийг залан ирж монголын хаан болгожээ. 1408-1412 оны хооронд монголын их хаан суужээ.

Өлзийтөмөр хаан
Буяншири
Монгол улсын хаан
Өлзийттөмөр Буяншир хаан 1379-1412.jpg
Хаанчлал 1408-1412
Төрсөн огноо 1379
Өнгөрсөн огноо 1412
Өмнөх Үгч хашха
Удаах Дэлбэг хаан
Эцэг Элбэг нигүүлсэгч хаан
Улс Монгол Улс
Ургийн овог Боржигин
Төрсөн нэр Буяншири

Мин улстай дайтсан ньЗасварлах

1408 онд хаан болсны дараа Мин улсын Юнлө хаан захидал илгээж, дагаж орохыг тулган шаардсан байдаг. Харин Буяншир хаан элчийг хороожээ. Энэ явдлаар шалтаглан 1410 онд Юнлө хаан 100,000 цэргийг илгээхэд бут цохижээ. Харин 1411-1412 онд Юнлө хаан өөрийн биеээр 500,000 их цэргийг удирдан, монгол нутагт орж ирээд харилцан байлдахад Буяншир хаан ялагдаад, цөөн цэргийн хамт Самарканд руу зугтах замдаа Батула чинсангийн цэргүүдийн гарт тэнгэр болсон. Ингээд түүнд байсан Юань улсын их хааны тамга Ойрдын Батула чинсангийн гарт орсон. Буяншир хааны дараа Батула, Дэлбэг гэгчийг хаан болгоод, Аругтай тайшийг Хэрлэн гол хүртэл хөөн нэхэн, Мин улсын Юнлө хааны 100,000 цэрэгт Туул голын Тэрэлжийн орчим бут цохиулсан. Үүний дараа Батула чинсан Дэлбэг хааныг хороосон.


Өмнөх
Үгч хашха
Монголын Их Хаан
1408-1412
Дараах
Дэлбэг хаан