Анкарагийн тулалдаан

Анкарагийн тулалдаан бол Доголон Төмөр ба Османы эзэнт гүрний султан I Баязид нарын хооронд болсон тулалдаан юм. Хоёр жанжин хоюулаа олон тооны цэрэгтэй байсан бөгөөд хоюул маш чадварлаг удирдагчид байв. Тулалдаан Доголон Төмөрийн ялалтаар өндөрлөсөн аж. Тулалдааны өмнө Төмөр Анкарагийн ойролцоо орших бүх худаг болон булгийн усыг хяналтандаа оруулсан явдал нь Османы цэргийг ундны усаар гачигдахад хүргэсэн ба энэ нь Төмөрийн ялалт байгуулах нэг том шалтгаан болжээ. Энэхүү тулалдаанд Османы арми бүрэн сүйрч, Төмөрийн цэрэг ч нэлээд хохирол үзсэн байна. Тулалдааны үеэр I Баязид султан олзлогдож, Доголон Төмөрийн гарт оржээ. Энэ тулалдаанаар Османы эзэнт гүрний ихэнх газар нутаг Доголон Төмөрийн улсын захиргаанд орсон юм. Гэхдээ Османы эзэнт гүрэн Европ дахь нутаг дэвсгэрээ хадгалж үлдсэн бөгөөд улмаар 60 жилийн дараа алдсан газар нутгаа эргүүлэн авсан билээ.

Анкарагийн тулалдаан

Огноо 1402 оны 7 сарын 20
Байрлал Анкарагийн орчим, Чүбүк
Үр дагавар Төмөрийн эзэнт гүрний шийдвэрлэх ялалт
Байлдагч талууд
Төмөрийн эзэнт гүрэн Османы эзэнт гүрэн Османы эзэнт гүрэн
Удирдагчид
Төмөр
Шахрух (Зүүн жигүүр)
Халиль Султан (Зүүн жигүүр)
Миран Шах (Баруун жигүүр)
Абу Бакр (Тэргүүн анги)
Султан Хусейн (Тэргүүн анги)
Пир Мухаммад (Гол хүч)
I Баязид
Стефан Лазаревич[1][2][3][4]


Баязидын хөвгүүд:
Сулейман (Зүүн жигүүр)
Иса, Муса, I Мехмед, Мустафа (тулаанд үрэгдсэн)[5][6][7]

Цэргийн хүч
ойролцоогоор 140,000 хүн 85,000-120,000 хүн
65,000 турк
5,000 серби дайчин (үүнээс 500-600 нь хүнд зэвсэгт рыцариуд)
Хохирол
15,000-25,000 15,000-40,000
  1. John Van Antwerp Fine (1994) The Late Medieval Balkans. Ann Arbor: University of Michigan Press; p. 499.
  2. Erik Hildinger (2001) Warriors of the Steppe. Cambridge, Massachusetts: Da Capo Press ISBN 0-306-81065-4; p. 189.
  3. John Patrick Douglas Balfour Kinross (1977) The Ottoman Centuries. New York: William Morrow and Company; p. 75.
  4. René Grousset (1970) The Empire of the Steppes, New Brunswick, New Jersey: Rutgers University Press ISBN 0-8135-0627-1; p. 451.
  5. A History of Greece: The Byzantine and Greek empires, pt. 2, A.D. 1057-1453 by George Finlay, Henry Fanshawe Tozer; Clarendon Press, 1877,
    About the Serb contingent: Ducas (35. edit. Paris) makes the Servians 5000; Chalcocondila (78) says 10,000. But the Servian contingent was fixed at 2000 heavy cavalry in the first treaty between Servia and the Byzantine empire and Sultan Bayezid adopted the same number when he completed the subjection of Servia
  6. Encyclopaedia Britannica: Or, A Dictionary of Arts, Sciences, and Miscellaneous Literature, Enlarged and Improved, Volume 27 A. Constable, 1911 page 444
  7. The Papacy and the Levant, 1204-1571: The thirteenth and fourteenth centuries by Kenneth Meyer Setton; American Philosophical Society, 1976 page 376