Хорасан эсвэл Хурасан (Перс: خراسان Chorāsān, заримдаа Хорассан гэж бичих нь бий), хойд бүс нутагтай нь хамтад нь Хорасан ба Мā варā’ aн-нахр (араб-персээр خراسان و ما وراء النهر Ḫurāsān wa Mā warāʾ an-nahr)[1] гэдэг нь Төв Азид орших түүхэн бүс нутгийн нэр бөгөөд өнөөгийн Афганистан, Иран, Тажикистан, Узбекистан, Туркменистан улсуудын нутгийг хамардаг.

Төв Ази дахь Хорасан ба хөрш бүс нутаг Трансоксани ба Хорезмын хамт

Үгийн гарал

засварлах

Хорасан гэх нэр нь дундад перс хэлнээс гаралтай үг бөгөөд «Дорно дахин», «Өглөөний орон», «Мандах нарны орон» гэсэн утгатай аж.[2][3] Энэ үгийг Антуан Гилайн (1939)[4] ба Хенрик Самуэл Ниберг нар илүү дэлгэрэнгүй тайлбарласан: Хорасан (дундад персээр xwarāsān) нь дундад перс хэлний «xwar» (орч. нар) болон парфян хэлний үйл үг «ās» (ирэх) гэдгээс гаралтай ба утгыг үгчилбэл нь «мандах нар» юм.

Газар зүй

засварлах

Зүүн хойд Ираны бүс нутаг нь баруун талаараа Каспийн тэнгистэй, зүүн зүгт Хиндүкүшийн нуруу, умард зүгт мөн л түүхэн бүс нутаг болох Мавереннахр ба Хорезмын бүс нутгуудын хооронд хиллэн оршино. Хорасаны хойд хэсэг нь Туркестанд, өмнөд хэсэг нь Систаны цөлийн бүсэд харьяалагдана. Баруун өмнөд талд урьдын Ираны Хорасан аймгийн Табас, Курайн гэсэн хоёр баянбүрд тус түүхэн бүс нутгийн хилийг бүрдүүлдэг байв. Ал-Балазури өөрийн бичсэн «Байлдан дагууллын ном» номондоо «Хорасаны хоёр хаалга» (bābā Ḫurāsān) хэмээн нэрийдсэн байдаг.[5]

Хорасан дахь чухал хотуудын тоонд Бухар, Мерв, Самарканд, Балх, Кабул, Газни, Херат, Машхад, Түс, Нишапур зэрэг орно.

Зүүлтийн тайлбар

засварлах
  1. Үгчилсэн орчуулга: Хорасан ба Трансоксани. Энэ бүс нутгийн өөр нэршил нь Перс: خراسان بزرگ (харьцуулаx перс. википедиа-өгүүллэг) буюу Араб: خراسان الكبرى (харьц. араб. википедиа-өгүүллэг).
  2. Johann Jakob Egli: Nomina geographica. Sprach- und Sacherklärung von 42000 geographischen Namen aller Erdräume. 2. Auflage. Leipzig 1893; Neudruck Hildesheim / New York 1973, S. 196.
  3. Vgl. Encyclopædia Britannica und Online-Dehkhoda-Wörterbuch.
  4. Antoine Ghilain: Essai sur la langue parthe: son système verbal d’après les textes manichéens du Turkestan oriental. Bureaux du Muséon, Louvain 1939, S. 49.
  5. al-Balāḏurī: Kitāb Futūḥ al-Buldān. Hrsg. von Michael Jan de Goeje. Brill, Leiden 1866, S. 403, Zeile 3. (Digitalisat)