Турк хэл
Турк үндэстний эх хэлийг Турк хэл (Туркээр Türk dili, ихэвчлэн товчлоод , англиар Turkish language, бусад «Турк» хувилбар (1,2,3) нэрсээс ялгагдсан тохиолдолд зүгээр л Турк, Турк, Түрэг, монгол бичгээр Турк буюу түрүг хэлэ) гэнэ. Хэл шинжлэлийн үүднээс Турк хэл бол Алтай язгуурын Түрэг салбарын нэгэн гишүүн болно. Бүх Түрэг хэлтний 43% Турк хэлтэн байгаас Турк хэл нь Түрэг салбарыг төлөөлөх, бусаддаа нөлөөлөх чанартай болчихоод байгаа. Йохансон мэтийн дийлэнх хэл шинжээчид Түрэг дотор нь Азербайжан, Гагауз зэрэг хэлний хамтаар Огуз буюу баруун өмнөд бүлэгт ангилжээ.
Турк хэл | |
---|---|
Türkçe Türk dili | |
Өөрийн нэр | Türkçe [ˈtyɾctʃe] Türk dili [ˈtyɾc ˈdili] |
Тархалт |
|
Бүс нутаг | |
Угсаатан | Туркууд |
Ярилцагчид | Төрөлх: 84 сая (2006)[1] Хоёрдогч: 6.0 сая(2019)[1] Нийт: 90 сая[1] |
Түрэг
| |
Эрт хэлбэр | |
Хэв ёсны |
|
Аялга | |
Латин (Турк цагаан толгой) Турк брайл үсэг | |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | Турк Кипр Умард Кипр |
Орон нутаг | |
Тохируулагч байгууллага | Турк хэлний нийгэмлэг |
Томьёолбор | |
ISO 639-1 | tr |
ISO 639-2 | tur |
ISO 639-3 | tur |
Глоттолог | nucl1301 |
Linguasphere | 44-AAB-a нэг хэсэг |
Турк хэл албан ёсны хэл болсон улс орнууд
Турк хэлийг цөөнхийн хэл гэж хүлээн зөвшөөрдөг улс орнууд
Турк хэлийг цөөнхийн хэл гэж хүлээн зөвшөөрсөн дор хаяж нэг хотын захиргаанд улсууд | |
Турк хэл Турк үндэстний үндсэн нутаг болсон Туркийн бүх хүн ардын 80%-ийн (60 гаруй сая) төрөлх хэл юм. Тиймдээ ч Турк улсын ганц албан ёсны хэл болсон. Тэндээс холгүй Кипр, тэр дотроо Грекчүүдээс салан тусгаарлаж өөртөө эзэн мэдэж байгаа Умард Кипр оронд мөн дангаар (2 бум орчим) хэрэглэгдэж байна. Хууль ёсоор Умар Киприйг дотроо багтаасаар буй Кипр улс Турк хэлийг Грек хэлний адилаар албан ёсны гэж зөвшөөрсөн байдаг. Эдгээрээс гадна Герман (2.8 сая), Грек (128 мянга), Болгар (740 мянга), Австри (170 мянга) гэх мэт дэлхийн олон оронд Турк хүмүүс тархан суусан дотор Туркээр хөөрөлдөгсөд бий.
1926 оны 11-р сарны 3-нд Бакуд болсон Түрэг зүйчдийн хуралдааны үеэр түрк хэлний шинэчлэл хийж Туркийн ерөнхийлөгч Мустафа Кемал Ататүрк Турк хэлээ араб үсэг-ээс латин үсэг буюу цагаан толгой руу шилжих болсноо зарлажээ. Ингээд 1928 оноос 8 (a, ı, u, o, e, i, ü, ö) эгшиг, 21 (p, b, f, v, t, d, s, ş, z, j, ç, c, m, n, l, r, y, k, g, h, ğ) гийгүүлэгч, бүгд 29 үсэгтэй латин цагаан толгой хэрэглэдэг болжээ.
Тэмдэглэл
засварлахЭх сурвалж
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 Турк хэл at Ethnologue (27th ed., 2024) Загвар:Closed access
- ↑ Каржы, Дурмуш (2018), "Казахстан дахь Месхет турк хэлний хэлний шинж чанар, өвөрмөц байдлын нөлөө", Kesit Akademi Dergisi, 4 (13)
- ↑ Бенштедт, Петер (2008). "Сири". In Верстиг, Кис; Эйд, Мушира; Элгибали, Алаа; Войдич, Манфред; Заборски, Андже (eds.). Араб хэл, хэл шинжлэлийн нэвтэрхий толь. Vol. 4. Brill Publishers. p. 402. ISBN 978-90-04-14476-7.
- ↑ "Босни ба Херцеговин", Бүс нутгийн буюу цөөнхийн хэлний тухай Европын дүрэм: Цуглуулсан бичвэрүүд, Европын Зөвлөл, 2010, pp. 107–108, ISBN 9789287166715
- ↑ Рем, Георг; Узкорейт, Ханс, eds. (2012), "Европын мэдээллийн нийгэмлэг дэх Хорват хэл", Дижитал эрин үеийн Хорват хэл, Springer, p. 51, ISBN 9783642308826
- ↑ Франчески, Рита (2014). "Итали ба итали хэлээр ярьдаг бүс нутаг". In Факе, Кристиан (ed.). Хэл эзэмших гарын авлага. Walter de Gruyter GmbH. p. 546. ISBN 9783110394146. Архивласан огноо 2023-01-15. Татаж авсан: 2021-08-25.
Хорватад Албани, Босни, Болгар, Чех, Герман, Еврей, Унгар, Итали, Македон, Польш, Румын, Цыган, Орос, Русин, Монтенегро, Словак, Словен, Серби, Турк, Украин хэлийг хүлээн зөвшөөрдөг. (EACEA 2012, 18, 50s)
- ↑ Трудгилл, Петер; Шрайер, Даниел (2006), "Грек, Кипр / Griechenland und Zypern", in Ulrich, Ammon (ed.), Нийгэм хэл шинжлэл / Soziolinguistik, Walter de Gruyter, p. 1886, ISBN 3110199874
- ↑ 8.0 8.1 8.2 8.3 Жохансон, Ларс (2021), Turkic, Кембрижийн их сургуулийн хэвлэл, ISBN 9781009038218, Архивласан огноо 2023-01-15, Татаж авсан: 2021-09-07,
Турк хэл бол 80 сая гаруй хүн, түрэг хэлээр ярьдаг хүмүүсийн гуравны нэг нь ярьдаг хамгийн том, хамгийн эрч хүчтэй түрэг хэл юм... Турк хэл нь Умард Македон, Косово, Румын, Иракт хүлээн зөвшөөрөгдсөн бүс нутгийн цөөнхийн хэл юм.
- ↑ "Türkmenler, Türkçe tabelalardan memnun – Son Dakika". 2008-12-24. Архивласан огноо 2020-07-09. Татаж авсан: 2019-11-30.
- ↑ "Иракийн үндсэн хууль".[permanent dead link]
- ↑ "Косово дахь хотын хэлийг дагаж мөрдөх". ЕАБХАБ-ын Минскийн бүлэг. Архивласан огноо 2021-03-05. Татаж авсан: 2019-11-30.
Турк хэл одоогоор Призрен болон Мамуша/Мамуше/Мамуша хотын захиргаанд албан ёсны байна. 2007, 2008 онд Гилан/Гнжилане, өмнөд хэсгийн Митровице/Митровица, Приштина, Вуштрри/Вучитрн зэрэг хотууд турк хэлийг албан ёсны хэл гэж хүлээн зөвшөөрсөн.
- ↑ "Македонид ярьдаг хэлүүд - Умард Македон". Архивласан огноо 2022-01-27.
Турк нь Төв Жупа болон Пласницад хамтарсан албан ёсны
- ↑ "Румын", Бүс нутгийн буюу цөөнхийн хэлний тухай Европын дүрэм: Цуглуулсан бичвэрүүд, Европын Зөвлөл, 2010, pp. 135–136, ISBN 9789287166715