Мустафа Кемал Ататүрк

Мустафа Кемал Ататүрк (Mustafa Kemal Atatürk, 1881 оны 3 сарын 12 - 1938 оны 11 сарын 10) нь Туркийн хувьсгалын удирдагч, Бүгд Найрамдах Турк Улсыг үндэслэгч, анхны ерөнхийлөгч (1923 оны 10 сарын 29 - 1938 оны 11 сарын 10) нь юм.

Ататурк

Мустафа Кемал 1881 оны 3-р сарын 12-ны өдөр Османы эзэнт улсын Грекийн Македоны Салоникт мэндэлжээ. Түүний эцэг нь гаалийн түшмэл байгаад огцорч худалдаачин болсон хүн байлаа.Ээж нь жирийн нэгэн тариачин бүсгүй байлаа.Аав нь удалгүй нас барж жаахан хүү Мустафа өнчин хоцров. Гэр бүл нь эцгийнх нь жаахан тэтгэмж дээр тогтож амь зууж байлаа. Мустафа 12 настайдаа Салоник дахь улсын үнэ төлбөргүй цэргийн сургуульд элсэн оржээ. Мустафа энэ сургуульдаа сурч байхдаа математикийн хичээлд авьяастай нь тодорж Кемал буюу "Төгс" гэсэн нэр хочтой боллоо. Сургуульд сурч байсан өсвөр насандаа ч тэр манлайлагч байсан.

Тэр сургуулиа онц төгсөж 1899 онд Осмоны Эзэнт улсын Цэргийн Академи болох офицерийн сургуульд элсэн орлоо. Тэр энд сурч байхдаа Руссо, Вольтера, Гоббсийн философийн бүтээлүүдийг сонирхож судалж байлаа.1901 онд авьяаслаг онц сурлагатан оюутан Мустафаг Туркийн Цэргийн Академийн Дээд Сургуульд элсүүлэн авсан байна. Тэнд тэр бээр санаа нэгт нөхдийн хамт Ватан хэмээх шинэ байгууллага байгуулав. Гэвч тэр энэ байгууллагын ажилд санаа нь таарахгүй болж удалгүй тэр “Эв нэгдэл ба Дэвшил” хөдөлгөөнд нэгдэв. 1904 онд Кемалийг нууц улс төрийн байгууллагад элссэн хэмээн хардаж түүнийг баривчилжээ. Түүнийг Цэргийн Академи нь хөөцөлдөж баривчилгаанаас нь чөлөөлөв. Кемалийг 1905 онд Цэргийн Академи төгсөхөд нь түүнд ахмад цол өгч Дамаскд томилсон байна. 1906 онд түүнийг Францад томилоход тэр бээр францийн цэргийн онолыг судалж байв. Энэ мэдлэг нь түүнд хожим дэлхийн нэгдүгээр дайны үед их хэрэг болсон ажээ. Францын томилолтын дараа түүнийг Салоник дахь туркийн 3-р армид томилжээ.

Энд тэр 1908 оны төрийн эргэлтэнд оролцож Османы Туркийн Эзэнт улс Үндсэн хуульт эзэн хаант улс болов. Султан хаан төрийг эрхэнд гарсан Жэмаль-паши, Энвер-паши и Талаат-пашийн тоглоомон хүүхэлдэй болжээ. Кемал төрийн эргэлтийн дараа Туркийн цэргийн жанжин штабт томилогдож 1911-1912 оны Итали Туркийн дайн, дараа нь 1912-1913 оны Балканы дайнд оролцож болгар цэргийн Станбул хот руу дайрсан дайралтыг зогсоож алдар нэртэй офицер болсон байна.

Хурандаа Кемал удалгүй Галлиполийн хойг дээр буусан англи, францын цэргийн десантыг зогсоох арга хэмжээнд оролцов. Кемал туркийн 19 дүгээр дивизийг удирдаж холбоотны цэргийн эсрэг зогсож байлаа. 1915 оны 4-р сарын 25 ны өдөр австрали, шинэ зеландын цэргээс бүрдсэн Британий арми Галлиполид буусны дараа Кемал байдлыг газар дээр нь очиж шинжээд өндөрлөг газруудад их буугаа байрлуулж сөрөг довтолгоо хийж холбоотны хүчирхэг цэргийн дайралтыг зогсоож чаджээ.1916 онд Кемал генерал буюу паши цол авчээ. Түүнийг Анатоли дахь 16 дугаар корпусын захирагчаар томилов. 1916 онд энэ корпус Кавказын фронт дээр оросын армийн сэрэг амжилттай сөрөг довтолгоо хийж чадсан юм. Дараа нь Кемал 2,3 дугаар арми, дайны төгсгөлд 7 дугаар армийг удирдаж Аллепо хотын дэргэд дэх англичуудын дайралтыг зогсоож чадсан байна. Түүнийг цэргийн сайд Энвер паш, германий армийн удирдагч Эрихтэй санал нийлээгүй хэмээн түүнд чөлөө өгч Германд эмчлүүлэх нэрээр явуулсан аж. Удалгүй 1918 оны нэгдүгээр сард түүнийг яаралтай дуудаж Сирид шахагдсан 7 дугаар армийн удирдагчаар томилж байжээ.

Кемал 1920 онд Анкарт түр засийн газар байгуулж түүнийг улсын ерөнхийлөгч,армийн удирдагчаар зарлалаа. Султан хариуд нь кемалчуудад жихад зарлаж түүний удирдагч Кемалд цаазын ял ногдуулав.Султан удалгүй 1920 онд Антантын улсуудтай Севрийн гэрээ байгуулж Туркийн харьяа байсан арабын Курдистан, Фрак, Арменийг салгаж харийн гүрэнд өглөө. Энэ явдлын дараа ард түмэн Кемалийг дэмжиж эхэллээ.1920 онд Кемалийг Үндэсмний Их Хурлын даргаар сонголоо.Султан хаан Кемалийн ард түмний дунд нэр хүндтэй болж байгааг харгалзан түүнийг цэргийн дээд удирдагчаар томиллоо.1920 онд Кемал армений армийн дайралтыг зогсоож сөрөг довтолгоо хийж Оросын булааж авсан армений нутгийг буцаан эзэллээ.1921 оны Москвагийн хэлэлцээрээр алдагдсан армений нутаг Карс, Ардаган,грузиний Өмнөд Батумын нутгийг Турктбуцаан авах боллоо.Смирнийг эзэлж авсан грекийн армитай Кемал барагжил хагас байлдаж зөвлөлтийн талаас цэргийн болон хүнсний тусламж авч1921 оны нэгээс наймдугаар сард туркийн цэрэг грекийн цэргийн довтолгоог Сакарье голын дэргэд зогсоож ялжээ.

1923 оны 10-р сарын 29 ний өдөр Кемал – паша Туркийн бүгд найрамдах улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. 1923 онд Туркийн төрийн эрх барих дээд байгууллага нь Межлис буюу Парламент бий болов. Кемал исламын шашны намуудыг хориглож туркийн нийгмийг шинэчлэв. Тэр бээр ардчилсан зарчмыг нэвтрүүлж исламын шашныг төрөөс тусгаарлаж төрийн капиталзмын зарчим дээр эдийн засгийн өөрчлөлт хийж жирийн хүний боломжийг хангахад төрийн ажлыг чиглүүлэв. Гадаадын компанийг үндэснийх болгов. Кемал үндэсний хөрөнгө оруулалтыг дэмжив. Өрнөдийн хөрөнгийг хязгаартай оруулж гадаадын бүтээгдэхүүн дөндөр татвар ногдуулж үндэсний хөрөнгө оруулагчдыг дэмжиж байжээ.

1930 онд Үндэсний банкыг байгуулсан.

1934 оноос эхлэн турк эмэгтэйчүүд сонгох эрхтэй болов. Төрийн албан хаагчид европ хувцас өмсөх боллоо. Бүх иргэд хуулийн өмнө тэгш эрхтэй гэдгийг тунхаглав. Исламын сургуулиудыг хаав. Араб бичиг үсгийг халж латин үсгэнд шилжив. Исламын шариатыг швейцарын иргэний хууль, италийн эрүүгийн хууль, германий худалдааныхуулиар солив. 1933 онд турк иргэд овогтой болж Кемалд Их Хурал Ататюрк буюу “Туркчуудын эцэг” гэсэн овог өгөв.

Кемал 1927, 1931, 1935 онуудад гурван удаа Туркийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

1937 онд Кемал бие нь муудаж байгааг мэдэж удахгүй амьдрал нь төгсөх нь гэдгээ мэдэрч өөрийн хувийн өмч газраа төрийн санд хандивлаж, үл хөдлөх хөрөнгөө Анкара, Бурс хотод бэлэглэж, зарим өв хөрөнгөө төрсөн эгч болон өргөж авсан арван хүүхдэддээ бэлэглэжээ.МустафаКемаль Ататюрк 1938 оны 12-р сарын 10 ны өдөр 57 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Мөн үзэх

засварлах
  Commons: Мустафа Кемал Ататүрк – Викимедиа дуу дүрсний сан

Цахим холбоос

засварлах


 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.