Англи хэл

(Англиар-с чиглүүлэгдэв)

Англи хэл (English эсвэл the English language) нь Англид үүссэн, Энэтхэг-Европ хэлний аймгийн Роман-Германы хэлнээс салбарлаж үүссэн гэж хэлний шинжлэх ухаан үздэг. Энэ нь Их Британийн колоничлолын бодлогын үр дагавраар өнөөдөр дэлхийн хамгийн түгээмэл хэлнүүдийн нэг болоод байгаа бөгөөд Нэгдсэн Вант Улс, Америкийн Нэгдсэн Улс, Канад, Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Карибын орнуудад албан ёсны хэл гэж ашиглаж байна. Дэлхий дээр 340 сая хүн англи хэлийг төрөлх хэлээ гэж үздэг бөгөөд мөн тооны хүмүүс хоёрдогч хэлний хувиар ашиглаж ярьж байна. Орчин цагийн англи хэл нь эртний англи буюу англо-саксон хэлний нэгэн аялга байдлаар үүсч, 5 дугаар зууны үед Британид нэвтэрсэн Роман-герман хэлний аялгаар баяжсан хэл ажээ. Түүнчлэн түүхэн хөгжлийн явцад латин болон франц хэлний норманд аялгаар баяжиж ирсэн байна. 1362 онд франц хэлийг халж, англи хэлийг Английн хууль ёсны хэл болгосноор англи хэлний жинхэнэ сэргэлт эхэлж, 14-р зууны Английн утга зохиолын үүсэл, 15-р зууны хэвлэлийн үүсэл, 16-17 зууны Уильям Шекспир, Эдмунд Спэнсэр, Кристофер Марлоуи нарын Англи утга зохиолын суут төлөөлөгчдийн эринг дамжин, хэл зүйч Самуэл Жонсон (1709-1784)-ы зохиосон англи хэлний стандартчилсан дүрэм гарснаар орчин цагийн төгс хэл болж бүрэлдсэн гэж үздэг байна.

Англи хэл
Өөрийн нэр English language; English
Тархалт Их Британи, Америкийн Нэгдсэн Улс, Энэтхэг, Австрали,
Канад, Ирланд, Шинэ Зеланд, Филиппин г.м дэлхий даяар
Төрөлх хэлтний тоо Төрөлх: 380 сая [1],
Хоёрдогч: 250 сая[1]-1.8 тэрбум [2]
Хэлний ангилал
Энэтхэг-Европ
  • Герман
    • Баруун Герман
      • Англи-Фриз
        • Англи
          • Англи хэл
Бичиг үсэг Латин үсэг (Англи хувилбар)
Албан ёсны хэрэглээ
Улс Flag of the United Kingdom (3-5).svg Их Британи, Flag of the United States.svg АНУ,
АвстралиАвстрали Австрали гэх мэтээр 54 улс
Олон улсын байгууллага:
Flag of the United Nations.svg НҮБ
Европын Холбоо
Британийн Нөхөрлөл
Орон нутаг Flag of Hong Kong.svg Хонконг (БНХАУ)
Томьёолбор
ISO 639-1 en
ISO 639-2 eng
ISO 639-3 eng
Anglospeak.svg
Англи хэл тархалтын бүдүүвч зураг:

██ Албан ёсны, үндэсний, хүн амын төрөлх хэл болдог улс

██ Гол биш боловч албан ёсны хэл нь болдог улс

Англи хэл нь НҮБ-ын албан ёсны 6 хэлний нэг юм.

ЭшлэлЗасварлах

  1. 1.0 1.1 The Triumph of English, The Economist, 20 Dec. 2001
  2. Lecture 7: World-Wide English. EHistLing. 26 March 2007-д хандсан.

Гадаад холбоосЗасварлах

Википедиа: Англи хэлээр