Сити их сургууль

ghgh
Эрхэм зорилго.
Хүнлэг, соёлтой, насан турш суралцах чадвар, мэдлэг бүхий иргэнийг бэлтгэн нийгэмд үнэ цэнэ бүтээх
Алсын хараа
Алсын хараа Дэлхийн боловсролын Монголд эзэмших боломж олгоно.
Уриа
Мэдлэг бол Хүч, Эрх чөлөөө
Байрлал Монгол Улс Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг
Oюутны тоо 2000
Веб сайт citi.edu.mn/

"СИТИ" Их сургууль нь 1998 онд анх үүсгэн байгуулагдсан. Өдгөө Улаанбаатар хотод 7 бүрэлдэхүүн сургуультай үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • ​Бизнесийн сургууль
  • ​Хууль зүйн сургууль
  • ​Барилга, архитектур дизайны сургууль
  • ​Хүмүүнлэгийн сургууль
  • ​Урлагийн сургууль
  • ​Гоо сайхны ухааны сургууль
  • ​Ахисан түвшний сургууль зэрэг багтана

​Бакалавр, магистр, докторын зэрэг олгодог бөгөөд мэргэжил сургалтын төвтэй. Тус их сургуульд Монголоос гадна БНХАУ, БНХАУ-ын ӨЗӨМО, БНСУ, Япон, Герман, Франц, Вьетнам зэрэг орноос оюутнууд ирж суралцдаг.

"СИТИ" Их сургууль нь Европын Холбооны Эрасмус Мундус (Erasmus Mundus) дээд боловсролын тэтгэлэгт солилцооны хөтөлбөрийн Монгол дахь албан ёсны түнш байгууллагаар 2013 оноос хойш ажиллаж байна.

2016 оноос "Их сургууль, бизнесийн байгууллагын түншлэлийг бэхжүүлэх "ERASMUS PLUS",

2018 оноос "INTERNATIONAL CREDIT MOBILITY" зэрэг төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ.

СИТИ сургуулийн оюутнууд энэхүү хөтөлбөрийн хүрээнд Франц, Итали зэрэг Европын орнуудын их, дээд сургуулиудад суралцах, цалинтай дадлага хийх боломжтой байдаг.

​Сити их сургууль нь үүсгэн байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа тэлсээр 2005, 2010 онд Монгол Улсын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндсэний Зөвлөлөөр анхан шатны болон ахисан түвшинд магадлан итгэмжлэгдээд, 2012 онд БСШУЯ-д аттестатчилагдсан.

  • 2010 онд хувийн хэвшлийн анхны сургуулиудын нэг болох "Оюу" коллежийг нэгтгэсэн.
  • 2011 онд "Цог" дээд сургуулийг нэгтгэсэн нь "СИТИ" Их сургуулийнхны гадаад хэлний болон багшлах мэргэжлийн хөтөлбөр эрхлэх эхлэл болжээ.
  • 2018 онд "Сэтгүүлч" дээд сургуулийг өөртөө нэгтгэж, сэтгүүл зүйн мэргэжилтэн бэлтгэх болсон.

Монгол Улсын Дээд шүүхийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат хуульч Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн нэрэмжит Хууль зүйн сургууль, Д.Дэмбэрэлцэрэнгийн нэрэмжит сантай. Тэрбээр тус сургуулийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байв.

Удирдлага

засварлах

1. ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛ

засварлах

“СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгчийн дэргэд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зөвлөх, дэмжлэг үзүүлэх, сургуулийг хөгжүүлэх бодлого, стратеги, төлөвлөгөөний талаар санал боловсруулах үндсэн үүрэгтэй  Захиргааны зөвлөл ажилладаг.

Захиргааны зөвлөлийн дарга:

  • “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч

Гишүүд:

  • Дэд ерөнхийлөгч;
  • Захиргаа, хүний нөөцийн газрын захирал;
  • Инновац, бизнес хөгжлийн газрын захирал;
  • Багшийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын захирал;
  • Сургалтын бодлого зохицуулалтын газрын дараг;
  • Маркетингийн газрын захирал;
  • Бизнесийн сургуулийн захирал;
  • Барилга, архитектур, дизайны сургуулийн захирал;
  • Гоо сайхны сургуулийн захирал;
  • Үсчний сургуулийн захирал
  • Хууль зүйн сургуулийн захирал;
  • Хүмүүнлэгийн сургуулийн захирал;
  • Урлагийн сургуулийн захирал

2. ГАЗАР, НЭГЖҮҮД

засварлах

“СИТИ” Их сургуулийн үйл ажиллагааг хэвийн, тогтвортой явуулах нөхцөлийг бүрэн дүүрэн хангах зорилготой дараах зохион байгуулалтын бүтцийн нэгж ажилладаг. Үүнд:

1/ Захиргаа, хүний нөөцийн газар (Хууль, эрх зүй, дотоод хяналтын алба, Аж ахуй, үйлчилгээний албатай)

2/ Инновац, бизнес хөгжлийн газар

3/ Маркетингийн газар

4/ Багшийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар

5/ Сургалтын бодлого, зохицуулалтын газар

6/ Ахисан түвшний сургалтын алба

7/ Номын сангийн алба

8/ Санхүүгийн алба

9/ Гадаад харилцааны алба

Бүтэц, зохион байгуулалт

засварлах

Сити их сургуулийн Бизнесийн, Хууль зүйн, Хүмүүнлэгийн, Барилга, архитектур, дизайны, Гоо сайхны, Урлагийн гэсэн зургаан салбар сургуульд:

  1. Менежмент, нягтлан бодох бүртгэл
  2. Аялал жуулчлал
  3. Нийтийн эрх зүй
  4. Хувийн эрх зүй
  5. Гадаад хэл, боловсрол судлал
  6. Сэтгүүл зүй
  7. Архитектур, интерьер дизайн
  8. График, хувцас дизайн
  9. Гоо сайхан, сувилахуй
  10. Кино драм
  11. Хөгжмийн урлаг
  12. Дуулах урлаг
  13. Бүжиглэх урлагийн тэнхимүүд болон Клиник сургалтын төв хамрагдана. Тус тэнхимүүдэд маркетинг, менежмент, нягтлан бодох бүртгэл, аялал жууулчлалын менежмент, сэтгүүлч зэрэг 40 гаруй мэргэжлээр суралцах боломжтой.

Судалгаа ба Инновац

засварлах

"СИТИ-Science"

засварлах

“СИТИ-Science” эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүлийг улирал бүр тогтмол эрхлэн гаргана. Уг сэтгүүл нь шинжлэх ухааны ололт, амжилт, тулгамдсан асуудал, чиг хандлагыг тодорхойлох эрдэмтэн, багш, оюутнуудын чөлөөт индэр, академик эрх чөлөөний талбар болох юм.

Сэтгүүлийн үйл ажиллагаа ашгийн төлөө бус. Сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь онол, практикийн хувьд тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны онол, арга зүй үүднээс шийдвэрлэх арга замыг тодорхойлон шийдвэрлэх, түүний ололтыг амьдралд нэвтрүүлэх аливаа эрдэм шинжилгээний бүтээлийг хөхиүлэн дэмжихэд оршино. Бүтээлээ ирүүлсэн багш, оюутан, судлаач нарт мөнгөн урамшуулал олгодог.

Сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээл зохиогчийн оюуны өмч бөгөөд бүтээлийн ашиглалт, эрх хууль тогтоомжид заасны дагуу хамгаалагдсан байна.

"СИТИ" Их сургуулийн алсын хараа болон үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан томоохон ажлуудын нэг бол "СитиЗон" төсөл юм. Уг төслийн хүрээнд:

  • Багш, оюутнуудын дунд хувь хүний хөгжлийн сургалт, лекцүүд;
  • Багш, оюутнуудын өдөрлөг, чөлөөт уулзалт, бүтээлийн үзэсгэлэн, урлаг, соёл, спортын арга хэмжээнүүд;
  • Оюутан, төгсөгчид ажилд ороход, өөрийн бизнесээ эхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах, ажил горилогчдод тавигддаг, шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхөд нь туслах;
  • Багш, оюутнуудын санаачлан боловсруулсан инновац, бизнесийн төслүүдийг шалгаруулж, жил бүр 1-3 төсөлд тус бүр 30 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгон, хамтран ажиллах зэрэг арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг.

СитиСтор

засварлах

"СИТИ" Их сургууль бусдаас ялгагдах өвөрмөц байдал, нэр хүндээ илэрхийлэх "СИТИ брэнд" бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг. Алсын хараа болон стратеги төлөвлөгөөндөө өөрсдийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ажлыг онцгойлон тусгасаны эхлэл болгож дурсгалын зүйлс болон хувцасны коллекцыг бүтээн хөгжүүлж эхлээд байна. Цаашид уг ажил улам өргөжин, нэр төрлөө нэмэн СИТИ брэндийн эко системийн салшгүй нэг хэсэг болох юм.

Номын сан

засварлах

“СИТИ” Их сургуулийн номын сангаас 15000 гаруй номыг судлан унших боломжтой. Мөн цахим каталогид хандан хэрэгтэй номоо шүүж, харах боломжтой.

Цаашид сургуулийн номын санд шинээр нэмэгдсэн номын жагсаалт гаргаж, бүх номыг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр хүссэн номоо гар утас, компьютер зэрэг бүхий л төхөөрөмжөөс нэвтрэн унших боломж бүрдэх юм.

“СИТИ Аянга” баг

засварлах

"СИТИ" Их сургууль "СИТИ Аянга" хэмээх сагсан бөмбөгийн багтай.

"СИТИ Аянга" баг Монголын Оюутны Универсиад Их наадмын мөнгөн медаль, Сүхбаатар дүүргийн Оюутны спортын IV наадмын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Сникерс лигийн алтан медаль, Монголын Оюутны лигийн түүхэнд анх удаа гурван жил дараалан аварга цол хүртсэн. Н.Ганболор дасгалжуулагчтай.

“СИТИ Аянга” баг анх 2013-2014 оны хичээлийн жилд байгуулагдсан бөгөөд Монголын оюутны сагсан бөмбөгийн спортын нүүр царай болсон шилдэг багуудын нэг юм. Үзүүлсэн амжилтуудаас дурдвал:

  • 2014-2015 онд Монголын оюутны спортын их наадам буюу Универсиад их наадмын хүрэл медаль
  • 2015-2016 онд Үндэсний оюутны лигийн аварга, алтан медаль, шилдэг тоглогч “СИТИ Аянга” багийн тамирчин, оюутан Г.Саранхүү
  • 2016-2017 онд Сүхбаатар дүүргийн Оюутны спортын IV наадмын аварга, алтан медаль
  • 2016-2017 онд Монголын оюутны спортын их наадам буюу Универсиад 2017 наадмын сагсан бөмбөгийн төрөлд мөнгөн медаль
  • 2016-2017 онд “Оюутны лигийн хошой аварга, алтан медаль, шилдэг тоглогч СИТИ Аянга” багийн тамирчин, оюутан Б.Болдбаатар
  • 2016-2017 онд “СИТИ Аянга” багийн тамирчин Б.Болдбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн.
  • 2017-2018 онд Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
  • 2017-2018 онд Оюутны лигийн аварга. Монгол оюутны сагсан бөмбөгийн спортын түүхэнд анх удаа 3 жил дарааллан түрүүлсэн баг болсон. Шилдэг тоглогч “СИТИ Аянга” багийн тамирчин, оюутан Г.Болд
  • 2018-2019 онд Үндэсний оюутны лигийн хүрэл медаль
  • 2019-2020 онд ”СИТИ Аянга” багийн ахлагч Т.Цогбадрах Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн.

"СИТИ"-гийн Төгсөгч

засварлах

Төгсөгчдийн ажил эрхлэлт болон сургуулийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл солилцох, төгсөгчид, хамт олныг холбох, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах зорилгоор "СИТИ" Их сургуулийн Төгсөгчдийн холбоог байгуулсан. Төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг.

"СИТИ-Хөдөлмөрийн бирж"

засварлах

“СИТИ” Их сургууль оюутан, төгсөгчдөө ажилд ороход, өөрийн бизнесээ эхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажил горилогчдод тавигддаг, шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхөд нь туслах зорилго бүхий “CitiZone” инновац, бизнес хөгжлийн төвтэй.

“CitiZone” төвд “СИТИ” хөдөлмөрийн бирж шинээр байгуулж, оюутан, төгсөгчид болон ажил олгогчдыг холбох гүүр бий болгосон.

Ажил олгогч Та бүхэн www.citi.edu.mn цахим хуудасны “Төгсөгч” цэсний “СИТИ хөдөлмөрийн бирж”-д хандаж, хайж байгаа ажилтан, хүний нөөцөд тавигдах шаардлага, мэргэжлийн чиглэл, ур чадварын талаар бичихэд хангалттай юм.

Бид 1700 гаруй оюутан болон 6000 гаруй төгсөгчдөөс сонгон шалгаруулж, таны хайж буй ажлын байранд тохирох ажилтныг зуучилж өгөх боломжтой байдаг.

Цахим холбоос

засварлах

https://www.citi.edu.mn СИТИ