Маркетинг (англи. marketing,-зах зээлийн үйлажиллагаа) - байгууллагын ашиг сонирхолын төлөө бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, сурталчлах, хэрэглэгчдэд хүргэх, тэдэнтэй харилцах харилцааг зохицуулах байгууллагын чиг үүрэг, үйл явцын цогц юм. Товчхондоо маркетинг бол ашиг олохын тулд зах зээлийн хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа юм.

Америкийн эдийн засагч, маркетолог буюу зах зээл судлаач Филип Котлерын тодорхойлолтоос үзвэл, "Бүтээгдэхүүн болон үнэ цэнийг (өртөг, value) бий болгон бусадтай солилцох замаар хувь хүн буюу байгууллагууд хэрэгцээтэй буюу хүсч байгаа зүйлсээ олж авахын тулд явуулах нийгэм, бизнесийн үйл явц" юм. Бусад судлаачид, байгууллагын хувьд маркетингийг янз бүрээр тодорхойлдог боловч алийг нь ч авч үзсэн маркетинг нь ашиг олохын төлөө худалдаа арилжаа, солилцоотой холбоотой.

Нийгэм эдийн засгийн ухаан болон макро эдийн засгийн ухаанд илүү өргөн хүрээнд "Хэрэглэгч болон нийлүүлэгчийн хоорондох солилцоо" гэж үздэг ч "Нийгэм дэх амьдралын түвшинг сайжруулах үйл ажиллагаа" гэж тодорхойлох нь ч бий.

Түүнчлэн, маркетингийн эцсийн зорилгын тухай Петр Дракерын "Сэйлинг (Арилжааны зар сурталчилгаа зэрэг үйл явц)-ийг үгүй болгох" гэсэн үзэл зонхилдог.

Өргөн тархсан ойлголт болох "Бараа үйлчилгээг худалдаалснаас олох ашгийг нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгчийн үйлдэл, сонирхлыг судлан дүн шинжилгээ хийх", "тэдгээр судалгаа, дүн шинжилгээний үр дүнд үндэслэн бараа бүтээгдэхүүний арилжааг явуулах үйл явц" гэх зэрэг утгаар хэрэглэгдэх боловч үнэндээ энэ нь маркетингийн нэг бүрэлдэхүүн ойлголт төдий бөгөөд ялангуяа эхнийхийг нь маркетингийн судалгаа хэмээн нэрлэдэг. Жишээ нь, судалгаатай холбоогүй зүйл болох арилжааны арга замыг боловсронгуй, үр ашигтай болгох замаар ашгийг нэмэгдүүлэх нь ч маркетинг юм. Маркетингийн хэлбэрүүд сэдвээс дэлгэрэнгүйг үзнэ үү.

Тухайн нөхцөл байдал, цаг үе, зах зээлээс хамааран үр ашигтай маркетингийн бодлого нь янз бүр байдаг. Орчин үед мэдээллийн технологийг маркетингад ашиглах шаардлага нэмэгдэж буй.

1902 онд АНУ-ын их дээд сургуулиудад маркетингийн анхны хичээлүүдийг зааж эхэлсэн байсан. Үүнд: Эдвард Жонс (англи. Edward Jones) - Мичиганы их сургууль, Саймон Литман (англи. Simon Litman) - Беркли дэх Калифорнийн их сургууль, Жорж М. Фиск (англи. George M. Fisk)- Иллинойсын их сургууль.

1926 онд АНУ-д Үндэсний маркетинг, сурталчилгааны холбоо байгуулагджээ. Үүний үндсэн дээр Америкийн маркетингийн нийгэмлэг байгуулагдаж, 1973 онд энэ байгууллагыг Америкийн маркетингийн холбоо (англи. American Marketing Association; AMA) болж үйл ажиллагаагаа явуулж байна. Дараа нь Баруун Европ, Канад, Австрали, Японд ижил төстэй холбоо, байгууллагууд бий болсон.

Маркетингийн үндсэн ойлголтууд

засварлах
  • Шаардлага (англи. Need) — хүний ​​ямар нэг зүйл дутагдаж буй мэдрэмж.
  • Хэрэгцээ (англи. Want) — нь тухайн хүний ​​соёлын түвшин, зан чанарт тохирсон хэлбэртэй хэрэгцээ юм.
  • Эрэлт (англи. Demand) — худалдан авах чадвар бүхий этгээдэд эрэлттэй байгаа зүйл.
  • Нийлүүлэлт (англи. Supply) —тухайн компанийн зах зээл дээрх зан төлөв, тодорхой нөхцөлд тодорхой хугацаанд ямар нэгэн хэмжээгээр бараа, үйлчилгээг үйлдвэрлэх (санал болгох) бэлэн байдал.
  • Бүтээгдэхүүн (англи. Product) —сонирхол татах, олж авах, ашиглах, хэрэглэх зорилгоор зах зээлд санал болгож буй хэрэгцээ, хэрэгцээг хангаж чадах бүх зүйл.
  • Солилцоо (англи. Exchange) — хэн нэгнээс хүссэн зүйлээ хүлээн авч, хариуд нь нөгөөхдөө ямар нэгэн хэрэгцээт зүйлийг өгөх үйлдэл.
  • Гүйлгээ арилжаа (англи. Transaction) — хоёр талын хоорондох үнэт зүйлийн худалааны солилцоо.
  • Зах зээл (англи. Market) — одоо байгаа тухайн бүтээгдэхүүн болон боломжит худалдан авагчдын цогц юм.
  • Зах зээлийн сегментчлэл (англи. Market segment) — крупная, чётко определённая группа покупателей внутри рынка со сходными потребностями и характеристиками, в отличие от других групп целевого рынка.
  • Нийлүүлэгч (англи. Suppliers) —түнш байгууллага болон бусад компаниудыг шаардлагатай материаллаг нөөцөөр хангах чиг үүрэгтэй маркетингийн тогтолцооны этгээд.
  • Өрсөлдөгч (англи. Competitors) —бизнесийн үйл ажиллагааг зохион байгуулах, явуулах бүх үе шатанд бусад бизнесийн бүтэц, бизнес эрхлэгчидтэй холбоотой өрсөлдөгчийн үүрэг гүйцэтгэдэг хуулийн этгээд эсвэл хувь хүн.
  • Зуучлагч (англи. Distributors) —үйлдвэрлэлийн байгууллагад бүтээгдэхүүнээ сурталчлах, хэрэглэгчдэд хүргэх, борлуулахад тусалдаг хуулийн этгээд, хувь хүн.
  • Хэрэглэгч (англи. Consumers) — зах зээл дээр бараа, үйлчилгээг худалдан авахад бэлэн, бүтээгдэхүүн болон худалдагчаа сонгох эрхтэй, худалдан авах, худалдах үйл явцад өөрийн нөхцөлийг тавих эрхтэй хуулийн этгээд, хувь хүн бөгөөд бүлэг хүмүүс.
  • Барааны бүрдэл төрлүүд (англи. Assortment, range) - компаниас борлуулж буй бүтээгдэхүүний бүрдэл хэсэг, төрөл, чанар, зэрэглэл, хэмжээ. Энэ нь өргөн (бүтээгдэхүүний бүлгүүдийн тоо) ба гүн (загваруудын тоо, бүлэг тус бүрийн брэндийн төрлүүд) ялгаатай.
  • Барааны тэмдэг (англи. Trade mark) —хэрэглэгчдэд нэг компанийн бараа, үйлчилгээг нөгөөгөөс нь ялгахад тусалдаг тэмдэг, дүрс тэмдэг, үг, тэдгээрийн хослол юм.
  • Өрсөлдөөний давуу тал (англи. Competitive advantages) —нэмэлт ашиг, өндөр ашиг, зах зээлд эзлэх хувь, борлуулалтын хэмжээ зэрэг эдийн засгийн үзүүлэлтээр хэмжигддэг компанийн өрсөлдөгчдөөс давуу байдлыг тодорхойлдог хүчин зүйлүүд.
  • Макро орчин (англи. Macroenvironment) — компанийн бичил орчинд нөлөөлдөг хүчин зүйлүүд. Үүнд: хүн ам зүй, эдийн засаг, байгал орчин, шинжлэх ухаан-техник, улс төр болон соёл.
  • Микро орчин (англи. Microenvironment) тухайн компанитай нягт ойр холбоотой, зорилтот хэрэглэгчдэд үйлчлэх чадварт нөлөөлдөг хүчин зүйлүүд юм. Үүнд: компани өөрөө, зуучлагчид, ханган нийлүүлэгчид, өрсөлдөгчид, зорилтот хэрэглэгчид, боломжит болон холбоотой хэрэглэгчид ордог байна.

Маркетингийн 4P (4Пи)

засварлах

Маркетингийн үндсэн 4P гэдэгт дараах ойлголтууд багтдаг:

Дээрх үндсэн 4Р дээр зөвхөн үйлчилгээний маркетингэд хамаарах дараах 3Р нэмэгдэж орсноор маркетингийн "7Р" бүрддэг.

Аливаа байгууллага эдгээр "4 үндсэн Р"-г хэрхэн амжилттайгаар удирдан зохион байгуулснаас тухайн байгууллагын амжилт хамаардаг. Маркетингийн 4Р-г удирдах ухааныг Маркетингийн хольц буюу "Marketing Mix" гэж нэрлэдэг.

Маркетингийн хольц

засварлах

Маркетингийн хольц нь маркетингийн иж бүрдэл гэж нэрлэгддэг маркетингийн дөрвөн "Пи" гэсэн ойлголтыг хамардаг. Энэ нь англи хэлний "Пи" үсгээр эхэлсэн 4 ойлголтыг хамарсан тул "Маркетингийн 4 Пи" гэж нэрлэх нь түгээмэл байдаг. Үүнийг тайлбарлавал Product-Бүтээгдэхүүн, Price-Үнэ, Place-Хуваарилалт, Promotion-Идэвхжүүлэлт. Эдгээр бүх үйл явц нь маркетингийн үйл ажиллагааны хүрээг хамардаг байна. Эдгээр иж бүрдлүүдийг хэдийгээр тусад нь авч үздэг боловч хоорондоо нарийн уялдаа холбоотой харилцан хамааралтай ойлголт юм.

Маркетинг цогцоороо

засварлах

Маркетинг цогцоороо дараах байдлаар илэрхийлэгддэг. Дөрвөн үндсэн хэсэг байдаг нь:

  1. Ойлгох- Энэ нь зах зээлийн 5 үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг буюу 5C-ийг шинжлэх, ойлгохыг хэлдэг. Үүнд:
    • Хэрэглэгч (Customer)
    • Компани (Company)
    • Өрсөлдөгч (Competitors)
    • Түнш (Collaborators)
    • Мэдээлэл (Content)
  2. Сонгох-Дээрх 5C-ийг ойлгож, шинжилж судалсны үндсэн дээр Маркетингийн стратегийг тодорхойлдог. Ингэхдээ:
    • Зах зээлийг сегментчлээд
    • Зорилтот зах зээлээ тодорхойлж
    • Байрших буюу хуваарилах стратегиа сонгодог
  3. Үйлдэх-Дээрх бүгд дээр үндэслэсний дараа Маркетингийн холцыг (4P/SAVE) ашиглан:
    • Бүтээгдэхүүн буюу шийдэл санал болгож,
    • Байршил (хуваарилалт) буюу нэвтрэлтийг хийж,
    • Идэвхжүүлэлт буюу мэдлэгжүүлэх,
    • Үнэ/үнэ цэнийг бий болгох ажлуудыг хийдэг.
  4. Хянах-Хамгийн сүүлийн шатанд Харилцагчийн Үйлчилгээний Менежментийг хийдэг. Ингэхдээ:
    • Шинэ хэрэглэгчийг бий болгож,
    • Улмаар хэрэглэгчийг урт хугацаанд авч үлдсэн эсэхийг хянаж, судлах ажлуудыг энд хийдэг.

Мөн үзэх

засварлах

Холбоос

засварлах