Менежмент гэдэг нь байгууллагын зорилтыг тодорхойлж, түүнд хүрэх замыг нарийн тодорхойлж, үйлдвэрлэлийн нөөцүүдийн ашиглалтыг оновчтой зохион байгуулж, хүмүүсээ идэвхижүүлэн манлайлж, улмаар ажлын үр дүнг үнэлэн хяналт тавих үйл ажиллагаануудын нэгдэл юм.

Үгийн утга

засварлах

Менежмент гэдэг англи үг захирах, удирдах, гүйцэтгэх, чиглүүлэх, эхлүүлэх, хянах, шалгах, хөтлөх, жолоодох, арга эвийг олох, нөлөөлөх гэх мэт 30 гаруй утга санааг илэрхийлдэг. Харин эрт цагийн монгол сэтгэлгээнд менежмент гэсэн ойлголт засах ухаан хэмээх ойлголтоор гарч ирдэг байна

Менежментийн үзэл баримтлал

засварлах

Аль ч салбарын, түүний дотор хэвлэл, мэдээллийн менежмент дараах таван үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Энэ бол: # Төлөвлөх. Өмнөх замаа зөв олж харах, зорилтоо тодорхойлох, оновчтой үйл ажиллагааг тооцоход чиглэгдэнэ.

  1. Зохион байгуулах. Зохион байгуулалтын бүтцийг бий болгох, менежрүүдийн эрх үүрэг, хариуцлагыг тогтоох.
  2. Захирах. Удирдлагын менежер хүн хүмүүстэйгээ яаж харилцах харьцааг агуулна.
  3. Зохицуулах. Байгууллагын зорилготой нэгж хэсэг, хүний ажиллагааг уялдуулах.
  4. Хянах. Байгууллагын төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, үйл ажиллагааг идэвхжүүлэх, үнэлэх зэрэг болно.

Энэ үүргүүдийг анх Францын нэрт бизнесмен Анри Файоль “Аж үйлдвэр ба ерөнхий удирдлага” номонд тодорхойлсон бөгөөд менежментийн шинжлэх ухааны олон арван жилийн турш улам нарийсан хөгжиж байгаа боловч энэхүү алдарт таван үүргийг өөрчилж чадаагүй юм. Харин хэвлэл, мэдээллийн байгууллагын редакци нь сэтгүүл зүйн өвөрмөц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, борлуулах, хуваарилах үйл ажиллагаатай холбоотой олон төрлийн ажлыг зохицуулах үүрэг хүлээдэг. Тэд бидний дээр дурдсан менежментийн үндсэн таван үүргээс гадна дараах дөрвөн үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:

  1. Санхүүгийн үүрэг. Энэ нь орлого нь зарлагаасаа давж байх нөхцлийг бүрдүүлэн хэвлэл, теле-радиокомпанийн эдийн засгийг тогтвортой байлгах.
  2. Нийтлэлийн утга төгс байх үүрэг. Мэдээлэл нь нэгэн төрлийн таваар бөгөөд энэ нь өөрийн өртөгтэй байх үүднээс агуулга нь утга төгс, сонирхолтой, өгөөжтэй байхын тулд бичлэгийн олон төрөл, зүйл, хэлбэрийг эрэлхийлж, агуулга хэлбэрийн өндөр төвшинд бэлтгэн ОНМХ-ийн амьдрах орон зайгаа байнга тэлж байх.
  3. Боловсон хүчний үүрэг. Редакцийн хөдөлгөгч хүч нь хүн учраас хүний хүчин зүйлийг өндөр үнэлж, редакцийн дотор эрүүл саруул, бие биеэ хүндэтгэн үздэг уур амьсгал бий болгож, аливаа маргааныг эвээр зохицуулан, хамт олныг тогтвортой ажилуулж, сэтгүүлчийн бүтээлч ажиллагааг хөгжүүлэх.
  4. Маркетингийн үүрэг. Энэ нь мэдээллийн зах зээлд бараагаа борлуулах чадвар бөгөөд хүлээн авагчдын талаарх судалгааг социологийн болон бусад судалгаанд тулгуурлан хийж, тэдний эрэлт хэрэгцээг зөв мэдэрч, харгалзан ажиллах явдал юм.

“Хэвлэл, мэдээллийн менежмент гэсэн ойлголтын хүрээнд мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн ёс зүй, сэтгэл судлал, хүн судлал, сэтгүүл зүйн социологи, мэдээллийн хэрэгслийн маркетинг, эдийн засгийн бодлого, нийгэмтэй харилцах харилцаа, зар реклам, сонин, радио телевизийн удирдлага, зохион байгуулалт бүгд цогц байдлаар хамаарагдах” болно.