Нягтлан бодох бүртгэл

Нягтлан бодох бүртгэл /accounting/ нь аж ахуйн нэгжийн санхүүгийн мэдээллийг тооцон хэмжих, боловсруулах түүнчлэн дамжуулах үйл ажиллагааг эрхэлдэг систeм юм.

Нягтлан бодох бүртгэлийг дотор нь санхүүгийн, удирдлагын, татварын гэж ангилдаг.

Санхүүгийн нягтлан бодох бүртгэл нь байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг бүртгэн нэгтгэн боловсруулж нийтэд тайлагнах зорилготой.

Удирдлагын нягтлан бодох бүртгэл нь байгууллагын дотоод үйл ажилллагаанд хэрэглэгддэг ба санхүүгийн үйл ажиллагаанд шинжилгээ хийсний үндсэн дээр эрх бүхий хүмүүс тодорхой шийдвэр гаргах зорилготой хийгддэг.

Татварын бүртгэл нь татварын газрын шаардлагын үндсэн дээр түүнд тохируулан хийгдэх бүртгэл юм.

Цахим холбоос

засварлах
 
Wiktionary
Wiktionary: Нягтлан бодох бүртгэл – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Нягтлан бодох бүртгэл – Викимедиа зураг, бичлэг, дууны сан