Хувцас загвар
Хувцас загвар гэдэг бол хувцас, гоёл чимэглэлийн эдлэлд дизайны элментүүд, гоо сайхны мэдрэмж, байгалийн гоо үзэсгэлэнг тусган оруулах урлаг юм. Хувцасны загварт нийгэм, соёлын олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд газар орон, цаг хугацаанаас хамааран өөрчлөгдөж байдаг. Загвар зохион бүтээгчид өмсөхөд тохиромжтой, гоо зүйн хувьд таатай хувцас бүтээхийг зорьдог. Мөн тухайн хувцасыг ямар хүмүүс, ямар орчин нөхцөлд өмсөхийг харгалзаж үзнэ. Төрөл бүрийн өнгө, материал, хэлбэр дүрс, хэв маягуудаас сонголт хийдэг. Хүмүүс ихэвчлэн өдөр тутмын, энгийн хувцас өмсдөг бөгөөд тусгай арга хэмжээнд зориулан даашинз, албаны хувцас өмсдөг. Зарим хувцсыг зөвхөн тодорхой хэсэг бүлэг хүмүүс болон хувь хүнд зориулан тусгайлан хийдэг. Үүнийг haute couture буюу тусгай загвар гэж нэрлэнэ. Өнөө үед ихэнх хувцсыг олон түмний зах зээлд, өдөр тутмын хэрэглээнд зориулан бүтээж байна.
Ажиллах хэв маяг
засварлахЗагвар зохион бүтээгчид тодорхой компанид бүтэн цагаар ганцаараа болон хамт олны хэлбэрээр ажилладаг. Чөлөөт уран бүтээлч хэлбэрээр ажилладаг дизайнерууд голдуу өөрсдийн бизнестэй байдаг ба өөрийн дизайнуудыг дэлгүүрүүд, үйлдвэрлэгчдэд шууд нийлүүлэх буюу шууд хэрэглэгчид худалддаг. Дэлгүүр болон үйлдвэрлэгчдэд нийлүүлсэн тохиолдолд худалдан авсан тал нь өөрсдийн логог тавьж худалдаалах нь түгээмэл. Зарим хувцас зохион бүтээгчид өөрийн гэсэн зах зээлтэй болоод өөрийн нэрийн брэндийн загваруудыг гарган борлуулдаг. Эсвэл тусгай хэрэглэгчдэд зориулан загвар бүтээн гаргадаг. Бусад тансаг зэрэглэлийн хувцас бүтээдэг дизайнерууд тусгай дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж, өвөрмөц онцлог бүхий хувцас бүтээдэг. Гэсэн хэдий ч ихэнх дизайнерууд хувцасны үйлдвэрт ажиллаж, олон түмний зах зээлд зориулан эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийн хувцас үйлдвэрлэдэг байна. Abercrombie & Fitch, Justice, Juicy зэрэг томоохон дизайнерын брэндүүдийн ард хэсэг бүлэг дизайнерууд ажилладаг бөгөөд ахлах дизайнерын зааврын дагуу загвар бүтээж байдаг.
Загвар бүтээх үе шат
засварлахХувцас загвар зохион бүтээгчид цаасан дээр зурах эсвэл цаасаар даашинзныхаа хэв маягийг гаргах зэргээр санаагаа буулгадаг. Улмаар санаагаа эцэслэсний дараа эсгүүр гаргагчтай уулзаж ярилцдаг. Эсгүүр гаргагч нь компьютер эсвэл цаас ашиглан санааг бодитоор эсгэдэг. Үүний дараа эсгүүрийг загвар өмсөгчид өмсүүлэх замаар туршиж үздэг.
Түүх
засварлах19-р зуунд Чарльз Фредрик Ворт өөрийн нэрийн брэндийн загварыг гаргах болсноор албан ёсоор хөгжиж эхэлсэн гэж үзэх нь бий. Тэрээр Парист загварын үйлдвэртэй байсан бөгөөд олон тооны ажилтай байсан. Түүний зохиосон тусгай загварыг хааны ордонд өмсдөг байсан байна. Түүний амжилтын нууц нь хэрэглэгчиддээ юу өмсөхийг зааж удирддаг байсанд оршино. Учир нь түүнээс өмнөх дизайнерууд хэрэглэгчдийн захиалгаар хувцас үйлдвэрлэдэг байсан юм. Сouturier гэдэг үг хүртэл түүнээс гаралтай. Ерөнхийдөө судлаачдын судалдаг байсан бүх төрлийн хувцас бол нэг төрлийн загвар мөн хэдий ч 1858 оноос хойш бүтээгдэх хувцаснуудыг хувцас загвар буюу fashion design гэж тооцогддог байна.
Энэ үеэс хойш дизайны газрууд төрөл бүрийн зураач, дизайнеруудыг авч ажиллуулах болсон. Тэгээд зургийг үйлчлүүлэгчдэд үзүүлэх замаар сонголт хийлгэдэг болсон нь хувцас бүтээсний дараа сонголт хийлгэхээс илүү бага зардалтай байсан байна. Үйлчлүүлэгчид загвар таалагдсан тохиолдолд загварыг захиалан хйилгэх замаар орлого ордог байсан. Яг үүнээс эхлэн бэлэн болсон загварыг загвар өмсөгчид өмсүүлэн үйлчлүүлэгчдэд үзүүлэхээс өмнө зурсан загварыг үзүүлэх уламжлал тогтож, загварын ертөнцийн эдийн засгийн чухал эргэлтийг хийжээ.
Загварын төрлүүд
засварлахХувцасны үйлдвэрээс гаргадаг загварыг эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувцас гэсэн гурван үндсэн ангилалд хуваах хэдий ч үүнээс гадна илүү нарийн ангилалуудад хувааж болдог.
Тусгай загвар
засварлах1950 оныг хүртэл загварын хувцасыг тусгайлан бүтээдэг байсан. Энэ ч утгаараа өндөр чанартай, үнэтэй материал ашиглаж, деталь бүрт онцгой анхаарал тавьдаг байлаа. Ингэж хийхэд цаг хугацаа, гар ажиллагаа их ордог. Хувцасны загвар, биед тохирсон байдал зэрэг нь материалын зардал, хийх цаг хугацаанаас илүү ач холбогдолтой байсан.[1][2] Хувцаснууд өндөр зардлаар гардаг байсан тул тусгай хувцаснаас шууд ашиг маш бага гардаг. Өндөр зардалтай хувцас хийхийн зэрэгцээ олон нийтэд тансаг, нэр хүндтэй гэх зэрэг байр сууриа алдахгүй байх нь тэдний хувьд чухал байдаг байсан.[3]
Бэлэн хувцас (pret-a-porter)
засварлахБэлэн хувцас нь тусгай загвартай хувцас, олон түмний зах зээлийн хувцасны шинж чанараас аль алиныг нь өөртөө агуулдаг. Материал сонголт, эсгүүрт чухал ач холбогдол өгдөг. Хувцсыг цөөн тоогоор хийдэг тул харьцангуй үнэтэй байдаг. Бэлэн хувцаснуудыг Фэйшн 7 хоног гэх мэт загварын шоунуудаар үзүүлдэг. Загварын шоунууд хотуудад жилд 2 удаа болдог. Хавар/зун, намар/өвөл, амралтын, усны, хуримын зэрэг чиглэлээр зохион байгуулагддаг.
олон түмний зах зээл
засварлахЗагварын салбар өнөө үед олон түмний зах зээлд зориулан их хэмжээний хувцас гаргаж, борлуулж байна. олон түмний зах зээлд төрөл бүрийн хэрэглэгчид байх бөгөөд, алдартай загвар зохион бүтээгчид болон брэндийн гаргасан трэнд буюу хэв маягийн дагуу бэлэн хувцас үйлдвэрлэдэг. олон түмний зах зээлийн үйлдвэрлэгчид өөрсдийн гэсэн өвөрмөц загвар гаргахаас өмнө загварын 7 хоногуудад толилуулсан загваруудыг үзсэний дараа загвар гаргадаг. Хувцас хийхдээ илүү хямд материал ашиглан, машинаар хялбархан хийж болох арга техникийг ашиглдаг байна. Иймээс эцсийн бүтээгдэхүүнийг илүү хямд үнээр зарах боломжтой болдог.[4][5][6]
Орлого
засварлахДэлхийн зах зээл дээрх мэдээллээс үзэхэд 2008 оны 5 сарын байдлаар хувцасны загвар зохион бүтээгчдийн жилийн дундаж цалин $61,160 байсан. 50 орчим хувь нь жилд $42,150 - $87,120 төгрөгний цалинтай.[8] Хамгийн бага цалин авдаг 10 хувь нь жилд $32,150 хүртэлх долларын цалин авдаг бол хамгийн өндөр цалинтай 10% нь жилд $124,780-с илүү цалин авдаг байна. Хувцас үйлдвэрлэлийн салбарт хамгийн олон загвар зохион бүтээгчид ажилладаг бөгөөд жилийн дундаж цалин нь $52,860 (£28,340) байсан.[9]
Загварын боловсрол
засварлахЗагвар зохион бүтээх мэргэшил, технологийн талаар боловсрол олгодог төрөлжсөн сургуулиуд дэлхий даяар байдаг.[1] Зарим нь мастерын зэрэг олгодог.
Дизайны сургуулиуд:
засварлах- Аргентин
- School of Architecture, Design and Urbanism, Buenos Aires
- University of Palermo, Buenos Aires
- Авсрали
- Бангладеш
- Bangladesh University of Textiles(BUTex), Dhaka
- Shanto-Mariam University of Creative Technology, Dhaka
- BGMEA Institute of Fashion & Technology (BUFT), Dhaka
- Дани
- Герман
- Энэтхэг
- Монгол
- ШУТИС-Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны Сургууль
- Урлах Эрдмийн Дээд Сургууль
- СУИС-Дүрслэх Дизайн Урлагийн сургууль
- Сити Их Сургууль
- Рим
- Их Британи
- Америкийн Нэгдсэн Улс
- Parsons The New School for Design, New York City, New York
- Fashion Institute of Technology, New York City, New York
- Savannah College of Art and Design, Savannah, Georgia
- Drexel University, Philadelphia
- Pratt Institute, New York City, New York
- Rhode Island School of Design, Providence, Rhode Island
- Kent State University, Ohio
- Otis College of Art & Design, Los Angeles, California
- California College of the Arts, San Francisco, California
- Philadelphia University
- Academy of Art University
- Fashion Institute of Design & Merchandising
- School of the Art Institute of Chicago
- Columbus College of Art and Design
- Columbia College Chicago
- El Centro College
- Middle Tennessee State University
- O'More College of Design
- Virginia Commonwealth University
- Woodbury University
- Lasell College, Massachusetts
Тайванд Shih Chien University, Fu Jen Catholic University Азид Raffles College of Design and Commerce сургуулиуд загварын зэрэг олгодог. АНУ-д маш олон сургууль дизайны сургалт санал болгодог бөгөөд курсын нэршил нь Apparel and Textiles / Apparel and Textile Design гэх зэрэгээр байдаг. Мөн Art and Art History, Family and Consumer Studies зэрэг чиглэлийн дор бүртгэлтэй байх нь бий. Parsons гэх зэрэг сургуулиуд Fashion Management буюу загварыг бизнесийн удирдлагатай хослуулдаг.[2]
Чиглэл
засварлахЧиглэл | Гол онцлогууд | Зах зээл |
---|---|---|
Эмэгтэй өдөр тутам | Эдэлгээ даах, биед эвтэйхэн, загварлаг | Тансаг, бэлэн хувцас, олон түмний зах зээл |
Эмэгтэй даашинз | Тансаг, нарийн ажиллагаатай, тусгай зориулалтын | Тансаг, бэлэн хувцас, олон түмний зах зээл |
Эмэгтэй дотуур хувцас | Тансаг, биед эвтэйхэн, угаахад тохиромжтой | Тансаг, бэлэн хувцас, олон түмний зах зээл |
Эрэгтэй өдөр тутам | Чөлөөт, эдэлгээ даах, биед эвтэйхэн | Тусгай, бэлэн хувцас, олон түмний зах зээл |
Эрэгтэй ёслолын хувцас | Дэгжин, тансаг, албан ёсны, тусгай зориулалтын | Тусгай, бэлэн хувцас, олон түмний зах зээл |
Хүүхдийн хувцас | Сонгодог болон сүүлийн үеийн загвартай, эдэлгээ даах, угаахад тохиромжтой, хөдөлгөөнд тохиромжтой | Бэлэн хувцас, олон түмний зах зээл |
Охидын хувцас | Гоёмсог, өнгөлөг, эдэлгээ даах, угаахад тохиромжтой, боломжийн үнэтэй | Бэлэн хувцас, олон түмний зах зээл |
Өсвөр насны охидын хувцас | Гоёмсог, биед эвтэйхэн, дэгжин, өнгөлөг | Бэлэн хувцас, олон түмний зах зээл |
Жинс | Хүйс хамаарахгүй, газарзүйн байршлаас шалтгаалдаг, биед эвтэйхэн, эдэлгээ даах, хөдөлгөөнд тохиромжтой | Бэлэн хувцас, олон түмний зах зээл |
Усны хувцас | Загварлаг, моодны, эдэлгээ даах, хөдөлгөөнд тохиромжтой, өнгөлөг | Тансаг, бэлэн хувцас, олон түмний зах зээл |
Спорт загварын хувцас | Биед эвтэйхэн, эдэлгээ даах, агаар сайн нэвтрүүлдэг, угаахад тохиромжтой, хөдөлгөөнд тохиромжтой | Бэлэн хувцас, олон түмний зах зээл |
Нэхмэл хувцас | Жин болон өнгө нь тухайн улиралд нийцсан байх | Бэлэн хувцас, олон түмний зах зээл |
Гадуур хувцас | Загварлаг, дулаан, жин болон өнгө нь тухайн улиралд нийцсэн байх | Бэлэн хувцас, олон түмний зах зээл |
Хуримын хувцас | Чамин, тансаг, сонгодог загвартай | Тансаг, бэлэн хувцас, олон түмний зах зээл |
Гоёл чимэглэл | Нүд гялбам, загварлаг | Тансаг, бэлэн хувцас, олон түмний зах зээл |
Бэлтгэлийн хувцас | Спортлог, тухайн спортын онцлогт нийцсэн | Бэлэн хувцас, олон түмний зах зээл |
Дэлхийн загварын зах зээл
засварлахХувцас бол дэлхийн хэмжээний зах зээл бөгөөд томоохон орнууд өөрсдийн гэсэн хувцасны зах зээлтэй болсон. Хятад, Бангладеш хоёр бол хамгийн том үйлдвэрлэгч орнууд. Бусад томоохон үйлдвэрлэгч орнууд нь Герман, Индонез, Малайз, Энэтхэг, Филифин, Өмнөд Солонгос, Испани болон Бразил юм.
Хувцас загварын чиглэлээр олон улсын түвшинд танигдсан 7 орон бол: Франц, Итали, Герман, Их Британи, Америкийн Нэгдсэн Улс, Япон, Бельги юм
Ном зүй
засварлах- Breward, Christopher, The culture of fashion: a new history of fashionable dress, Manchester: Manchester University Press, 2003, ISBN 978-0-7190-4125-9
- Hollander, Anne, Seeing through clothes, Berkeley: University of California Press, 1993, ISBN 978-0-520-08231-1
- Hollander, Anne, Sex and suits: the evolution of modern dress, New York: Knopf, 1994, ISBN 978-0-679-43096-4
- Hollander, Anne, Feeding the eye: essays, New York: Farrar, Straus, and Giroux, 1999, ISBN 978-0-374-28201-1
- Hollander, Anne, Fabric of vision: dress and drapery in painting, London: National Gallery, 2002, ISBN 978-0-300-09419-0
- Kawamura, Yuniya, Fashion-ology: an introduction to Fashion Studies, Oxford and New York: Berg, 2005, ISBN 1-85973-814-1
- Lipovetsky, Gilles (translated by Catherine Porter), The empire of fashion: dressing modern democracy, Woodstock: Princeton University Press, 2002, ISBN 978-0-691-10262-7
- McDermott, Kathleen, Style for all: why fashion, invented by kings, now belongs to all of us (An illustrated history), 2010, ISBN 978-0-557-51917-0 — Many hand-drawn color illustrations, extensive annotated bibliography and reading guide
- Perrot, Philippe (translated by Richard Bienvenu), Fashioning the bourgeoisie: a history of clothing in the nineteenth century, Princeton NJ: Princeton University Press, 1994, ISBN 978-0-691-00081-7
- Steele, Valerie, Paris fashion: a cultural history, (2. ed., rev. and updated), Oxford: Berg, 1998, ISBN 978-1-85973-973-0
- Steele, Valerie, Fifty years of fashion: new look to now, New Haven: Yale University Press, 2000, ISBN 978-0-300-08738-3
- Steele, Valerie, Encyclopedia of clothing and fashion, Detroit: Thomson Gale, 2005
- ↑ "The World's 25 Best Design Schools - Business Insider". Business Insider. 23 November 2012.
- ↑ "Resources: fashion graduate programs". ITAA. Archived from the original on Тавдугаар сар 3, 2013. Татаж авсан: July 28, 2014.