Хакас (Орос: Хакасия) — Орос улсын харьяат орон. Өдгөө Оросын Холбооны Улсын 83 махбод, Бүгд Найрамдах Улсын нэг юм. Сибирийн холбооны тойрог, Дорнод Сибирийн эдийн засгийн бүст хамаарна.

Бүгд Найрамдах Хакас Улс
Республика Хакасия
Бусад галиглал
 • ХакасХакас Республиказы
Бүгд Найрамдах Хакас Улс Сүлд
Дуулал: Xakas gįmn
(Бүгд Найрамдах Хакас Улсын төрийн дуулал)
[3]
Солбицол: 53°30′N 90°00′E / 53.500°N 90.000°E / 53.500; 90.000Солбицол: 53°30′N 90°00′E / 53.500°N 90.000°E / 53.500; 90.000
Улс Орос
Холбооны тойрогСибирийн ХТ[1]
Эдийн засгийн бүсДорнод Сибирийн ЭЗБ[2]
НийслэлАбакан
Засаг захиргаа
  БиетДээд Зөвлөл[4]
  Тэргүүн[6]Валентин Коновалов[5]
Газар нутаг
  Нийт61,569 км2 (23,772 миль2)
  Байр46-р байр
Хүн ам
  Нийт532,403
  Тооцоо 
(2018)[9]
537,513
  Байр69-р байр
  Нягтрал8.6/км2 (22/миль2)
  Хотын нутаг
68.4%
  Хөдөө
31.6%
Цагийн бүсUTC+7 ([10])
ISO 3166 кодRU-KK
Улсын дугаар19
OKTMO ID95000000
Албан ёсны хэлОрос хэл;[11] Хакас хэл[12]
Вэб сайтwww.r-19.ru

Хакас нутаг 17-р зуунаас Оросын Хаант Улсын мэдэлд орсон бөгөөд 1930 онд ЗХУ-ын Хакасийн өөртөө засах муж болон байгуулагдаж 1992 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Хакас Улс (БНХакУ) болж зэрэг ахисан.

61мянган км² газар нутаг, 533 мянган хүнтэй. Нийслэл — Абакан (176 мянган хүн).

Орос (82%), хакас (12%) зэрэг ард түмэн нутаглах ба христ, бөө, тэнгэр шүтлэг дэлгэрсэн.

Орос, хакас хоёр хэл албан ёсных боловч дан оросоор ажил хэрэг явагддаг.

Хакас орны нутаг дэвсгэр эхлээд 5 хот, 8 аймагт (район) хуваагдана.

Газар зүй

Хакас орон дорно Сибирийн өмнөд хэсэгт Красноярскийн хязгаар, Тува, Бүгд Найрамдах Алтай Улс, Кемерово мужаар хүрээлүүлэн оршдог. Хойноос урагш 460 км, баруунаас зүүнш 200 километр сунан тогтсон.

Нутгийн гуравны хоёр нь уулархаг. Баруун ба өмнөд талаараа Кузнецкийн Алатау, Абаканы нуруу тогтсон. Уулаараа ой модтой. Нутгийн зүүн тал Минусын хотгорт хамаарна. Зүүн хилээр Енисей мөрөн урсах ба Абакан гол хөндлөн уршсаар түүнд цутгана. Мөн Томь, Чулымь гол урсдаг.

Ашигт малтмал

Чулуун нүүрс, төмрийн хүдэр, төмөрлөг бус ашигт малтмал, зэс, молибден, хар тугалга, алт, барилгын материалын орд газруудтай.

Түүх

Хакасууд нь Түрэг хэлний бүлгийн Хакас хэлээр ярилцдаг ард түмэн бөгөөд Киргизтэй түүхийн хувьд холбоотой. Киргизүүд анх Монголын баруун хойно нутагладаг байсан нь батлагдсан бөгөөд хожим баруун урагш нүүхэд үлдэж хоцорсон нь хакасууд гэх таамаглал байдаг. Хакасууд Енисей мөрний дунд биед нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч иржээ.

Түрэг, Уйгурын ханлигуудтай тэмцэж, 13-р зуун хүртэл тусгаар байдлаа хадгалж ирсэн боловч Чингис хааны Их Монгол Улсын захиргаанд нэгдсэн аж.

Улмаар 17-р зуунд Оросын мэдэлд шилжсэн байна.

1930 оны 10 сарын 10-нд Хакас муж байгуулагдсан бөгөөд 1991 онд Бүгд Найрамдах Улс болсон байна.

Нутгийн хуваарь

Нэгж Оросоор Тоо Нутгийн нэр
хот городской округ 5 Абаза | Абакан | Саяногорск | Сорск | Черногорск
аймаг район 8 Алтай | Аскиз | Бея | Боград | Оржоникизе | Таштып | Усть-Абакан | Шира

Эдийн засаг

Улаан буудай, эрдэнэшиш тариална. Мал аж ахуйн уламжлалтай.

Чулуун нүүрс, төмөрлөг, үнэт металлын олборлох аж ахуй, мод боловсруулах үйлдвэрлэл хөгжсөн.

Зураг

  Commons: Khakassia – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалж

  1. Загвар:Cite Russian law
  2. Загвар:Cite Russian law
  3. Law #06-ZRKh
  4. Constitution of the Republic of Khakassia, Article 72
  5. Official website of the Republic of Khakassia. Viktor Mikhaylovich Zimin Archived November 25, 2014, at the Wayback Machine., Head of the Republic of Khakassia (Орос хэлээр)
  6. Constitution of the Republic of Khakassia, Article 88
  7. "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Retrieved 29 August 2023.
  8. "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Retrieved 1 September 2022.
  9. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Retrieved 23 Нэгдүгээр сар 2019.
  10. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in орос). 3 June 2011. Retrieved 19 January 2019.
  11. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  12. Constitution of the Republic of Khakassia, Article 69
  13. Law #1539-I