Чеченьчүүд

(Чечень ястан-с чиглүүлэгдэв)

Чечень ястан (орос хэлээр ганц тоонд Чеченец олон тоонд Чеченцы, ганц тоонд Чечень, олон тоонд Чеченьчүүд; чечениэр ганц тоонд нохчо, о.т. нохчий) — ОХУ-ын харьяа Ар Кавказын ард түмнээс хамгийн олон тоотой ард түмэн, нутгаа бараг бүрэн эзэгнэж байгаагаар, тооны олноор үндэстэн шинжтэй болсон. Ингуш, кист ястны хамтаар Вайнах хүмүүс гэх 3 сая хүнтэй ястан.[8]

Чеченьчүүд
Нийт хүн ам
2 сая
Томоохон хүн амтай улсууд
Хэлнүүд
Чечень хэл, мөн Орос улсын зонхилох Орос хэл
Шашин
Ислам шашны Сунни дэгийн Шафий сургааль, цөөн тооны Христийн шашин
Холбоотой угсаатны бүлэг
Ингуш, Хойд Кавказынхан, Адыгей, кист, Гүржүүд

Зөвлөлт засгийн үед түүхийн бүх мэдээллийг устгасан тул чеченүүдийн үүсэл гарлын талаар яг баттай мэдээлэл байдаггүй.

Генетикийн хувьд чеченүүд - Баруун Европ, Умард Африк, орос, иран, Төв Ази гэсэн 5 хэсэгт хуваагдана. энүүгээрээ сициличүүдтэй утга ижил юм.

Судлаачид дүгнэхдээ чеченүүд маш олон дайн хийсэн ч хүн амын тоогоо алдаж уусаж үгүй болдоггүй шалтгаан нь эргэн тойрны үндэстэн, ястануудаас дээрэм тонуул хийхдээ эмэгтэйчүүдийг хүчээр булааж авах мэтээр хүн амын тоогоо нэмэгдүүлдэг байсан гэх таамаглал дэвшүүлжээ.

Монголын түүхч: "Чечень буюу Сэцэн, Цэцэн, Чэчэн гэдэг нь алтан ордны хязгаар нутагыг захирч байсан алтан ургийн ноён байсан гэдэг. Гэхдээ чеченчүүд нийтээрээ монголчуудтай угсаа гарал нэг биш, ядаж ганц хоёр хувь нь дарангуйлагч монгол цэрэг, ноёдын удам бий."

Ихэнх чеченьчүүд Грозный хотод болон дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг.

ЭшлэлЗасварлах

  1. Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
  2. 2.0 2.1 2.2 Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
  3. Concern Grows Among Chechen Exiles
  4. делегация из Австрии посетила президента Чечни Кадырова
  5. "population statistics of eastern europe". Archived from the original on 2012-06-01.
  6. турецко-чеченские связи имеют давнюю историю
  7. Российские мусульмане заинтересованы в том, чтобы РФ приняли в ОИК, заявил Кадыров
  8. Arutiunov, Sergei. (1996). "Ethnicity and Conflict in the Caucasus". Slavic Research Center