Башкортостан
Бүгд Найрамдах Башкортостан Улс, бас Башкир гэдгээр мэддэг нь (Орос: Респу́блика Башкортоста́н болон Башкирия; башк. Башҡортостан Республикаһы) — Оросын Холбооны Улсын холбооны этгээд болоод Бүгд Найрамдах Улс. Ижлийн холбооны тойрог болон Уралын эдийн засгийн бүст багтана. Нийслэл - Уфа хот.
Бүгд Найрамдах Башкортостан Улс
Республика Башкортостан | |
---|---|
Албан галиглал | |
• Башкир | Башҡортостан Республикаһы |
"Башкортостаны төрийн дуулал"[2] | |
![]() | |
Улс | ![]() |
Холбооны тойрог[1] | Ижилийн ХТ |
Эдийн засгийн бүс[3] | Уралын ЭЗБ |
Нийслэл | Уфа[4] |
Засаг захиргаа | |
• Төрөл | Төрийн Ассамблей-Хуралдай[5] |
• Тэргүүн[5] | Радий Хабиров[6] |
Газар нутаг | |
• Нийт | 142,947 км2 (55,192 миль2) |
Хүн ам | |
• Нийт | ▲ 4,091,423 |
• Байр | 7-р байр |
• Нягтрал | 28.62/км2 (74.1/миль2) |
• Хотын нутаг | 61.8% |
• Хөдөө | 38.2% |
Цагийн бүс | UTC+5 (MSK+2[9]) |
ISO 3166 код | RU-BA |
Улсын дугаар | 02, 102, 702 |
Албан ёсны хэл(нүүд) | Башкир[10] • Орос хэл[11] |
Вэб сайт | http://www.bashkortostan.ru/ |

Дэвсгэр нутгийн талбай - 143,600 км2[12]. 2010 оны тооллогоорх хүн амын тоо - 4,072,292[13]. Ажиглавал Оросын Бүгд Найрамдах Улсуудаас хамгийн олон ард иргэдтэй нь аж. Хүн амын 36.1% нь Орос, 29.5% (1,172,287) нь Башкир, 25.4% (1,009,295) нь Татар ястан байдаг. Орос хэлнээс гадна Башкир хэл албан ёсоор хэрэглэгдэнэ.
ЗХУ-ын ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд 1919 онд "Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Башкир Улс" байгуулагдаж байв. ЗХУ-ын бутралаар Оросын Холбооны Улс тусгаар тогтноход зэрэг дээшилж 1993 онд одоогийн байр суурь, нэрээ олжээ.
Газар зүй засварлах
Тус улс нь Уралын нурууны өмнөд хэсэгт орших бөгөөд Пермь муж, Свердловск муж, Челябинск муж, Оренбург муж, Татарстан, Удмурттай хиллэнэ.
Башкортостаны нутгаар 13,000 гаруй гол мөрөн урсдаг. Томоохноос нь дурьдвал, Цагаан гол (1,430км), түүний цутгал Уфа гол (918км) болно. Мөн нуур, цөөрөм 2,700 орчим бий. Хамгийн өндөр оргил нь д.т.дээш 1,638м өндөр Ямантау уул юм.
Ашигт малтмал засварлах
Газрын тосоор баялаг бөгөөд ОХУ-даа газрын тос олборлолтоор дээгүүр ордог. Түүнчлэн байгалийн хий, чулуун нүүрс, төмрийн хүдэр, алтны ордууд бий.
Хүн ам засварлах
Зонхилох үндэстнүүд нь орос (36,3%), татар (24,14%), башкир (29,76%) болон чуваш, мари, украйн, герман зэрэг болно. Хүн амын 30% орчим нь татар, 20% орчим нь башкир хэлээр ярилцана.
Улс төр засварлах
Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд одоогоор 2010 онд сонгогдсон ерөнхийлөгч Рустем Хамитов төрийн эрхийг барьж байна.
Эдийн засаг засварлах
Бүгд Найрамдах Башкортостан Улсын эдийн засаг нь газрын тосны үйлдвэрлэлээс шууд хамааралтай боловч ЗХУ задарснаас хойш тус салбарт дорвитой технологийн шинэчлэл хийгдээгүй. Ихэнх үйлдвэрүүд хувьчлагдсан бөгөөд ерөнхийлөгчийн хамаатнуудын мэдэлд байдаг байна. Түүнчлэн автомашин, металл боловсруулах, мод боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэл өргөн дэлгэрсэн.
Зүүлт засварлах
- ↑ Загвар:Cite Russian law
- ↑ Law #10-z
- ↑ Загвар:Cite Russian law
- ↑ Constitution of the Republic of Bashkortostan, Article 65
- ↑ 5.0 5.1 Constitution of the Republic of Bashkortostan, Article 6
- ↑ "Путин назначил врио глав Курской области и Башкирии". Vedomosti.ru. 2018-10-11. Retrieved 2018-10-11.
- ↑ Федеральная служба государственной статистики (Federal State Statistics Service) (2004-05-21). "Territoriya, chislo rayonov, naselonnykh punktov i sel'skikh administratsiy po sub"yektam Rossiyskoy Federatsii" Территория, число районов, населённых пунктов и сельских администраций по субъектам Российской Федерации [Territory, Number of Districts, Inhabited Localities, and Rural Administration by Federal Subjects of the Russian Federation]. Всероссийская перепись населения 2002 года (All-Russia Population Census of 2002) (in орос). Federal State Statistics Service. Archived from the original on September 28, 2011. Retrieved 2011-11-01.
- ↑ "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Retrieved 1 September 2022.
- ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in орос). Retrieved 19 January 2019.
- ↑ Constitution of the Republic of Bashkortostan, Article 1
- ↑ Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
- ↑ "Территория, число районов, населённых пунктов и сельских администраций по субъектам Российской Федерации
- ↑ Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
Цахим холбоос засварлах
- Вахитова Айсылу Галинуровна. Башкир Монгол хоёр хэлний холбоо (үгсийн санд тулгуурлав)