Адыгей
Адыгей (Орос: Адыгея; адыг. Адыгэ) — Орос улсын харьяат орон юм.
Оросын холбооны нэгэн махбод, харъяат орон
Бүгд Найрамдах Адыгей Улс
Адыгэ Республик (адыг) Республика Адыгея (орос)
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
Адыгей 7.8 мянган км² талбайт нутагтай, 451 мянган хүн амтай.
1992 оноос хойш Бүгд Найрамдах Адыгей Улс (БНАдыУ) хэмээх бүтэн нэртэй болсон.
ОХУ-ын Өмнөд холбооны тойрог, Хойд Кавказын эдийн засгийн бүст харьяалагдана.
Улсын хэрэгцээний орос хэлний хамтаар тус орны онцлох адыг хэлийг албанд хэрэглэнэ.
Хүн амын 64% орос үндэстэн, 26% адыг буюу черкес ястан, 10%-ийг бусад ард түмэн бүрдүүлнэ.
Бүх талаараа Краснодарын хязгаартай хиллэсэн. Нийслэл Майкоп хот 150 мянган хүнтэй.
Газар зүй Засварлах
Адыгейн хойд нутаг нам доор газар бол өмнөд нутаг Их Кавказын нурууны уул, уулын ар бэл болно. Нутгийн 40% ой.
Өвөл I сард дунджаар −2 °C, зуны VII сард дунджаар +28 °C температуртай. Жилийн дундаж хур тунадас 700 мм.
Чугуш (3238 м), Фишт (2868 м) зэрэг өндөр уул сүндэрлэсэн.
Адыгей орны нутгаар Кубань, Лаба, Белая зэрэг гол урсдаг.
Нуургүй боловч Краснодарын, Чичитийн гэх мэт хиймэл усан сангуудтай.
Адыг орон Хар тэнгисээс хамгийн ойр хэсгээрээ 150 км зайтай.
Хүн ам зүй Засварлах
Адыгей оронд 2016 оны тооцоогоор 451,480 хүн амьдарч байна.
Ард түмэн Засварлах
хувцастай хүүхдүүд
Тоолсон он | 1979[1] | 2010[2] |
---|---|---|
Орны хүн ам | 404 390 | 439 996 |
Яс үндсээ тодорхойлсон | 404 390 (100 %) | 425 386 (100 %) |
Орос үндэстэн | 285 626 (70,6 %) | 270 714 (63,6 %) |
Адыг ястан (черкес) | 86 561 (21,4 %) | 109 699 (25,8 %) |
Армен үндэстэн | 6 359 (1,6 %) | 15 561 (3,7 %) |
Украйн үндэстэн | 12 078 (3,0 %) | 5 856 (1,4 %) |
Курд үндэстэн | 2 (0,0 %) | 4 528 (1,1 %) |
Татар үндэстэн | 2 415 (0,6 %) | 2 571 (0,6 %) |
Цыган ястан | 1 109 (0,3 %) | 2 364 (0,6 %) |
Азербайжан үндэстэн | 274 (0,1 %) | 1 758 (0,4 %) |
Грек үндэстэн | 1 021 (0,3 %) | 1 385 (0,3 %) |
Белорус үндэстэн | 2 244 (0,6 %) | 1 253 (0,3 %) |
Бусад яс үндэстэй | 6 701 (1,7 %) | 9 697 (2,3 %) |
Яс үндсээ тодорхойлсонгүй | 0 | 14 610 |
Шашин шүтлэг Засварлах
2012 оны судалгаанд хүн амын 35% христийн шашин буюу үнэн алдартан, 13% ислам, 3% христийн бусад урсгалыг шүтдэг, 9% шашин шүтдэггүй гэж хариулсан бол, 9% нь ямар нэгэн хариулт хэлээгүй. Харин 30% нь шашингүй гэхдээ газар, уул ус, бөөгийн мэт шүтлэгтэн гэж хариулжээ.
Хот суурин Засварлах
- Майкоп — 144,055 хүнтэй
- Яблоновский — 32,039
- Энем — 19,091
- Гиагинская — 13,788
- Адыгейск — 12,689
Түүх Засварлах
Эрт дээр үе Засварлах
Эрт үед энэ нутагт зихи хэмээх адыгын өвөг дээдэс амьдарч байв.
1763—1864 оны Орос-Кавказын дайны үр дүнд Оросын эзэнт гүрний харьяат нутаг болсон. Дайн дажинаас черкесийн олон хүн Осман руу дүрвэжээ. Үлдсэн хүмүүс Кубань голын зүүн эргийн нам доор газраар төвхнөсөн.
Өөртөө засах муж Засварлах
ЗХУ тогтсоны дараа 1922 оны 7 сарын 27-нд Черкесийн өөртөө засах муж Краснодарт төвлөн байгуулагдав. Тэгэхдээ Краснодар тус нутгийн бүрэлдэхүүн биш байсан. Харин 1936 онд тус нутгийн засаг захиргааны төвөөр Майкоп хотыг болгов.
1922 оны 8-р сараас мужийн нэр Адыгейн өөртөө засах муж болж өөрчлөгдөв. Тус муж нь 1924 оноос Ар Кавказын хязгаар, 1934 оноос Азов-Черноморийн хязгаар, 1937 оноос Краснодарын хязгаарт харьяалагдаж байлаа. 1936, 1962 онд нутаг тэлсэн.
Бүгд найрамдах улс Засварлах
ОХУ байгуулагдах үе шатанд Адыгейн байр суурь дээшлэв. 1990 оны 10-р сард Адыгей Краснодарын хязгаарын харьяанаас гарч Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Адыгей Улс гэсэн нэр зэрэг олов.
1992 оны 3 сарын 23-нд Бүгд Найрамдах Адыг Улс (БНАдыУ) гэсэн одоогийн нэрийг олж ОХУ-ын нэгдүгээр дэс буюу Бүгд Найрамдах Улсын зэрэгтэй болсон. Адыг хэл орос хэлний хамтаар албан бичигт хэрэглэгдэх эрх хүртсэн.
1992 онд улсын хурал - Төлөөлөгчдийн хурал (нутгийн хэлээр Хасэ)-тай болов. 1995 онд Төрийн зөвлөл - Хасэ хэмээв.
1992 онд БНУ-ын анхны ерөнхийлөгчөөр Аслан Жаримов сонгогдов. 2007 оноос өнөөг хүртэл Аслан Тхакушинов ажиллаж байна. 2010 оноос хойш «ерөнхийлөгч» гэхээ байж «тэргүүн» гэдэг болсон.
Нутгийн хуваарь Засварлах
Адыг орон дотроо 2 хот, 7 район болж хуваагдана.
Нэгж | Оросоор | Тоо | Нутгийн нэр |
---|---|---|---|
хот | городской округ | 2 | Адыгейск | Майкоп |
район | муниципальный район | 7 | Гиагинская | Кошехабль | Красногвардейское | Майкоп | Тахтамукай | Теужеч | Шовгенов |
Эдийн засаг Засварлах
Адыгейд хөдөө аж ахуй зонхилно. Түүнийг дагасан хүнс, хөнгөн үйлдвэртэй.
Адыгей газрын тос, шатдаг хийн нөөцтэй, уурхайтай.
Боловсрол Засварлах
Тус орны хоёр гол их сургууль:
- Адыгейн улсын их сургууль
- Майкопийн улсын технологийн их сургууль
Лавлах холбоос Засварлах
Гадаад холбоос Засварлах
- Засгийн мэдээний цахим талбар (орос.)
- Google Maps дахь Адыгын газрын зураг (орос.) (англ.)
- Trouble on the Horizon? Ethnic Unrest in Adygea (англ.)