Удмурт
Бүгд Найрамдах Удмурт Улс (Орос: Удму́ртская респу́блика; удм. Удмурт Элькун) — Оросын Холбооны Улсын холбооны этгээд бөгөөд Бүгд Найрамдах Улс. Ижлийн холбооны тойрог болон Уралын эдийн засгийн бүст хамаардаг. Нийслэл - Ижевск хот.
Бүгд Найрамдах Удмурт Улс (Монгол) Удмуртская Республика (Орос) Удмурт Элькун (Удмурт) | |
---|---|
![]() | |
сүлд | далбаа |
![]() |
![]() |
Төрийн дуулал: n/a | |
Нийслэл | Ижевск |
Байгуулагдсан | 1920 оны 11 сарын 4 |
Ангилал Холбооны тойрог Эдийн засгийн бүс |
БНУ Ижил Мөрөн Урал |
Код | 18 |
Газар орон | |
Нутгийн хэмжээ - ОХУ дахь дэс |
42,100 км² 42100 |
Хүн ам зүй (2002 оны тооллого) | |
Хүн амын тоо - ОХУ дахь дэс - Нягтрал - Хотын - Хөдөөний |
1,570,316 хүн 29 37.3 хүн / км² 69.7% 30.3% |
Албан ёсны хэлнүүд | орос, удмурт |
Засгийн газар | |
Ерөнхийлөгч | Александр Волков |
Засгийн газрын тэргүүн | Юрий Питкевич |
Хууль тогтоох байгууллага | Төрийн зөвлөл |
Үндсэн хууль | Бүгд Найрамдах Удмурт Улсын Үндсэн хууль |
Албан ёсны цахим сүлжээ | |
http://www.udmurt.ru/ |
Нутаг дэвсгэр - 42,061 км2[1], 2010 оны байдлаарх хүн амын тоо - 1,522,761[2]. Үүнээс 62.2% нь Оросууд, 28.0% (410,584) нь Удмуртууд аж.[3] Орос хэлнээс гадна Удмурт хэл албан ёсны зэргэмжтэй. Удмурт хэлийг Фин-Угор хэлний бүлэгт оруулан ангилдаг.
Газар зүйЗасварлах
Оросын Европын хэсгийн зүүн хэсэгт орших бөгөөд Уралын нурууны баруун талд Кама мөрөн, Ижил мөрний хооронд байрлах эх газрын уур амьсгалтай нутаг юм. Хойд талаараа Киров муж, зүүн талаараа Пермь муж, өмнөд талаараа Башкортостан, Татарстантай хил залгадаг.
Хүн амЗасварлах
Хүн амын 53% нь орос, 35% нь удмурт, 7% нь татар үндэстэн болно. Удмуртчууд нь Угро-Фин угсааны үндэстэн юм. Зонхилох шашин нь Үнэн алдартны шашин, шаманизм.
ТүүхЗасварлах
Удмурт үндэстний өлгий нутагт оросууд 12-р зуунд хүрч иржээ. 1552 онд Казань Орост нэгдсэний дараа оросууд эрс нэмэгдсэн аж.
1920 онд Вотскийн автономит муж хэмээх нэртэй анх байгуулагдаж, 1934 онд Зөвлөлт Социалист Автономит Бүгд Найрамдах Удмурт Улс болон зохион байгуулагдсан. Зөвлөлт Холбоот Улс задрахад 1990 оноос одоогийнхоо нэрээр нэрлэгдэх болжээ.
Одоогийн ерөнхийлөгч Алексей Волков 2007 онд сонгогдсон байна.
Эдийн засагЗасварлах
Металл боловсруулах, химийн үйлдвэрүүд болон шилэн эдлэлийн үйлдвэрлэл өргөн дэлгэр. Газрын тос, чулуун нүүрс олборлодог. Мөн Михайл Калашниковын зохион бүтээсэн AK-47 болон түүнтэй төстэй загварын буунуудыг үйлдвэрлэдэг Измаш компани тус улсад байрладаг бөгөөд Удмуртын эдийн засагт чухал нөлөөтэй.
Хот сууринЗасварлах
600 мянга орчим хүнтэй нийслэл Ижевскээс гадна Воткинск, Сарапул, Глазов зэрэг хотууд бий.