Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн товчоо

Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн товчоо нь Төв Хорооны Бүгд Хурлуудын хооронд намын ажлыг удирддаг дээд эрхт байгууллага байжээ. Төв Хорооны Бүгд Хурлаас 7-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулдаг ба улс орны хэмжээний чухал асуудлуудыг шийдвэрлэдэг. Улс Төрийн Товчоог 3 орлогч гишүүнтэйгээр сонгодог. 1990 оны 3-р сарын 9-нд УТТ бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон. Улс Төрийн Товчооны гишүүн асан Г. Сүрэнжав, Д. Дамба, С. Жалан-Аажав, С. Төмөр-Очир, Д. Цэнд нар хэлмэгдэж байжээ.

МАХН-ын Төв хорооны Улс төрийн Товчоог 1940-1984 он хүртэл Ю. Цэдэнбал, 1984-1990 он хүртэл Ж. Батмөнх нар толгойлж байв. Одоо МАХН-д Улс Төрийн Товчооны үүргийг МАН-ын Удирдах зөвлөл гүйцэтгэж байна.

Улс төрийн Товчооны гишүүд

засварлах

Н.Лхамсүрэн 1940