Думаагийн Содном
Думаагийн Содном (1933 оны 7 сарын 14-нд Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн) - Монгол улсын төрийн зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн /Засгийн газрын/ тэргүүн (1984.12.12-1990.03.21) байсан.
Думаагийн Содном ᠳᠤᠮᠠ ᠶᠢᠨ ᠰᠣᠳᠨᠠᠮ | |
---|---|
Монгол | |
Албан тушаал хашсан 1984.12.12–1990.03.21 | |
Өмнөх | Жамбын Батмөнх |
Дараах | Шаравын Гунгаадорж |
Монгол | |
Албан тушаал хашсан 1963–1969 | |
Өмнөх | Бамдарийн Дүгэрсүрэн |
Дараах | Цэндийн Молом |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 90px 1933 оны 3 сарын 10 Өргөн сум, Дорноговь аймаг |
Нас барсан | 90px |
Resting place | 90px |
Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
Эцэг, эх |
|
Алма матер | Эрхүү хотын Санхүү, Эдийн засгийн дээд сургууль |
1954-1958 онд ЗХУ-ын Эрхүү хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуульд суралцаж төгссөн.
1958 - 1963 онд Сангийн яаманд мэргэжилтэн.
1963 - 1969 онд БНМАУ-ын Сангийн яамны сайд.
1969 - 1974 онд Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга, Улсын төлөвлөгөөний комиссын дарга.
1984 - 1990 онд Ерөнхий сайдаар ажиллаж байгаад огцорсон.[1]
1992 оноос Ерөнхий сайдын зөвлөх, Монгол-Японы харилцааг дэмжих "Түншийн холбоо" нийгэмлэгийн ерөнхийлөгч.
2003 оноос Монголын Алт корпорацийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байна.[2]
Намтар
засварлахТэрээр Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт байдаг Аргалын уул хэмээх хайрхан уулын хойд талд Гарамын голын Илийн бууц хэмээх намаржаанд 1933 онд төрсөн.
Эцэг нь “Аргалын уулын Алтан Чой” хэмээх цолтой Чойжамц, эх нь Цэвэгийн Думаа. Содном дөрвөн ах, нэг эмэгтэй дүүтэй байжээ.
Дорноговь аймгийн Өргөн суманд бага сургуульд анх1942 онд орж дараа нь Баянмөнх сумын сургуульд шилжээд 1946 онд 4 дүгээр ангиа төгсөөд бага ангийн боловсролтой болсон. Улмааар Улаанбаатар хотод Санхүүгийн техникумд 1946-1950 онд суралцаж нягтлан бодогч мэргэжилтэй болж 1950-54 онд Сангийн яаманд санхүүгийн байцаагч, нягтлан бодогч хийжээ.
1958 онд ЗХУ-ын Эрхүү хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. 1958-63 онд Сангийн яамны валютын хэлтсийн дарга, 1963 онд Ю.Цэдэнбалын Засгийн газарт Сангийн яамны сайд, 1969-84 онд Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга, төрийн сайд, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, улсын төлөвлөгөөний комиссын дарга, 1984-90 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, 1992 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан. Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд Монголын засгийн газраас жил бүр татаас өгч байгааг нотолж, үйлдвэрийн үйл ажиллагаа болон хамтарсан үйлдвэрүүдийн асуудлаар байр суурийг тодорхойлохыг Улс төрийн Товчооноос хүсчээ.
Түүний саналыг МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Моломжамц нар хуваалцсан бөгөөд Д.Майдар нар тэднийг Монгол-Зөвлөлтийн харилцааны үр ашгийг үгүйсгэгчид хэмээн зайлуулахыг оролджээ.
1984 онд Цэдэнбалыг огцорсны дараа Улс төрийн Товчооны гишүүнээр шууд сонгогдож Засгийн газрыг тэргүүлсэн.
Тэрээр өөрчлөлт, шинэчлэлийг өөрийн нөхцөл байдалд тохируулан хүндрэл багатайгаар хэрэгжүүлэх чиг шугам баримталж байв. Түүний засаглалын жилүүдэд гадаад харилцааны салбарт ахиц гарч АНУ болон Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгтэй дипломат харилцаа тогтоосон ба өөрийн нутаг дэвсгэрээс Зөвлөлтийн цэргийн ангиудыг гаргаснаар өмнөд хөрштэй хэвийн харилцаатай болох үндэс суурь тавигджээ.
1990 оны улс төрийн өлсгөлөнгийн үеэр Улс төрийн Товчооноос огцрохоо мэдэгдэж улмаар Сайд нарын Зөвлөлийн даргын суудлаа орхижээ. АИХ-ын депутатаар удаа дараа сонгогдож, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ.
Гэр бүл
засварлахЭрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуульд (одоогийн Байгалийн улсын их сургууль) 1954-1958 онд суралцаж байхдаа ханьтайгаа танилцсан. Түүний хань бол Оросын Холбооны Улсын Алтайн хязгаарын Славгород хотод төрсөн Луценко Вера Степановна. Тэд гэрлээд Содном Вера Степановна болж, 1959 оноос 2011 он хүртэл Монголд амьдарсан байна. Д.Содном төгсөж дипломаа авсан тэр өдөр гэр бүлээ бүртгүүлж байжээ.
Тэд нар охин, хүүтэй.
Эшлэл
засварлах- ↑ Medeelel.mn
- ↑ "ХасБанкны олон нийтийн харилцааны зөвлөхүүд". Archived from the original on 2008-09-11. Татаж авсан: 2008-09-11.
Өмнөх Жамбын Батмөнх |
Монгол Улсын Ерөнхий Сайд 1984-1990 |
Дараах Шаравын Гунгаадорж |