Чимэддоржийн Сүрэнжав
Чимэддоржийн Сүрэнжав (1914 оны хавар Засагт хан аймгийн Сартуул сэцэн вангийн хошуунд, өнөөгийн Увс аймагт төрсөн- 1998 онд нас барсан)- БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн байсан.
Намтар
засварлах1928-1935 онд Улаанбаатар хотод Багш нарыг бэлтгэл сургуульд суралцаад Улаангом-д багш, бага сургуулийн захирал хийж байсан.
1936-1939 онд ЗХУ-ын Москвад Дорно дахины хөдөлмөрчдийн их сургуульд суралцсан.
1939-1940 онд МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч.
1940 онд МАХН-ын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга.
1943-1946 онд Мал тариалангийн яамны сайдыг хавсран хийсэн.
1946 онд БНМАУ-ын Ерөхий сайдын орлогч.
1954 онд Москва руу Коммунист намын дээд сургуульд 3 жил сурсан.
1956 онд эргэж ирэхэд нь МАХН-д эрхэлж байсан хуучин албанд нь тавьсан.
1958 онд Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч даргаар тавьжээ. Удалгүй Д.Дамбын хамсаатан хэмээн буруутгаж улс төрийг орхисон ажээ.
1998 онд Улаанбаатар хотноо нас барсан.