Монголын сонгууль
Монгол улс нь олон намын тогтолцоотой. Үндэсний хэмжээнд Монгол улс төрийн тэргүүн – ерөнхийлөгч – болон хууль тогтоох байгууллагыг сонгодог. Мөн янз бүрийн орон нутгийн сонгууль, бүх нийтийн санал асуулга явагддаг.
20-р зууны Монгол улсын анхны орчин үеийн сонгууль 1924 онд буюу ардын хувьсгалын дараа болсон. Гэсэн хэдий ч Зөвлөлт Холбоот Улсын дагуул улс байсан тул коммунизмын уналт болон 1990 оны ардчилсан хувьсгал хүртэл чөлөөт сонгууль зохион байгуулагдаж байгаагүй. Монгол улсын анхны чөлөөт сонгууль 1990 онд зохион байгуулагдсан. Уг сонгуулиар Монголын коммунистууд олонхын суудал авсан ч сөрөг хүчний намуудыг суудал авахыг зөвшөөрсөн юм.
18-аас дээш насны Монголын бүх иргэн санал өгөх эрхтэй. Гадаадад байгаа Монголын иргэд тухайн улсынхаа Монгол улсын дипломат төлөөлөгчийн газруудад саналаа өгөх боломжтой. Сонгуулийг улс орон даяар зохион байгуулах онцгой эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эдэлдэг.
Улсын Их Хурлын сонгууль дөрвөн жилд нэг удаа явагддаг бол ерөнхийлөгчийн сонгууль 6 жилд нэг удаа явагддаг. Одоогийн үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Их Хуралд 126 гишүүнийг дөрвөн жилийн хугацаатай сонгож байгаа. Энэ хуулийн дагуу Монгол Улсад 2024 оны Улсын их хурлын сонгууль явагдана.
Түүх
засварлах1992 оны сонгууль
засварлахАнхны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэд 76 суудлын 70-ыг нь авсан бол сөрөг хүчин 5-хан суудалтай (МСДН - 1, МоАН, Нэгдсэн Нам, МҮДН-ын эвсэл - 4) хоцорчээ. Бие даан нэр дэвшиж сонгогдсон Гэндэнсамбуугийн Зуунай нь МАХН-ын гишүүн юм. Уг сонгууль нь томсгосон мажоритар системээр буюу, аймаг дүүргүүдийг нэг тойрог болгон, тойрог тус бүрээс 2-4 хүн сонгогдож байв.
1996 оны сонгууль
засварлахЖижигсгэсэн мажоритар систем буюу 76 тойрог тус бүрээс 1 хүн сонгогдсон 1996 оны УИХ-ын сонгуульд МҮАН, МСДН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл 50 суудал авснаар засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсон. Харин МАХН түүхэндээ анх удаа сөрөг хүчин болсон тус сонгуулиар 25 суудал авч, үлдсэн нэг суудлыг МУНН (Очирбатын Дашбалбар) эзэлжээ.
2000 оны сонгууль
засварлахСонгуулийн тогтолцоо өмнөхтэйгээ ижил байсан бөгөөд МАХН 72 суудал авч үнэмлэхүй олонхи болж, МҮАН, МШАН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл, ИЗН, Ногоон Намын "Иргэний Зориг-Ногоон Нам" эвсэл, Эх Орон-МАШСН тус бүр 1 суудал авч, бие даагч 1 хүн (Ламжавын Гүндалай) сонгогджээ.
2004 оны сонгууль
засварлахМАХН 36, Ардчилсан Нам, Эх Орон Намын "Эх орон-Ардчилал" эвсэл 36, БНН 1 суудал авч, Ардчилсан Намын 3 гишүүн бие даан нэр дэвшиж сонгогдсон.
2008 оны сонгууль
засварлахМАХН 45, Ардчилсан Нам 28, Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Намын "Иргэний эвсэл" 1, ИЗН 1, бие даагч 1 (Зоригийн Алтай) сонгогдсон.
2012 оны сонгууль
засварлахАрдчилсан Нам 34, МАН 26, МАХН-МҮАН-ы Шударга ёс эвсэл 11, Иргэний Зориг Ногоон Нам 2 суудал авч, 3 бие даагч сонгогдсон.
2016 оны сонгууль
засварлахМАН 65, АН 9, МАХН 1 суудал авч, 1 бие даагч сонгогдсон.
Нөхөн сонгуулиуд
засварлах1992-1996 онд хэрэгжиж байсан хуулиар УИХ-ын гишүүний орон гарахад нөхөн сонгууль болдоггүй, үндсэн сонгуульд дараагийн санал авсан хүн шууд сонгогддог байв. Мөн бүрэн эрхийн хугацаа дуусахад 1 жилээс бага хугацаа үлдсэн бол орных нь хүнийг сонгох сонгууль болдоггүй.
1996-2000
засварлахН.Багабанди ерөнхийлөгчөөр сонгогдож, С.Гончиг, М.Чимидцэрэн, С.Зориг нар нас барсны улмаас нөхөн сонгуулиуд болсон. Үүнд Н.Энхбаяр, Ц.Өөлд, Д.Цэвээнжав, С.Оюун нар сонгогдсон бол О.Дашбалбар нас барахад бүрэн эрхийн хугацаа 1 жилээс бага үлдсэн байсан тул нөхөн сонгууль болоогүй.
2000-2004
засварлахЛ.Энэбиш, М.Зэнээ нар өөд болсны улмаас нөхөн сонгууль явагдахад Б.Өвгөнхүү, Су.Батболд нар сонгогдсон.
2004-2008
засварлахН.Энхбаяр ерөнхийлөгчөөр сонгогдож, О.Энхсайхан нас барж нөхөн сонгууль зохиогдсон. Үүнд М.Энхболд, Ө.Энхтүвшин нар сонгогдсон юм.
2008-2012
засварлахЦ.Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдсон тул нөхөн сонгууль болж, Даш.Зоригт сонгогджээ.
Хамгийн сүүлийн сонгуулиуд
засварлах2021 оны ерөнхийлөгчийн сонгууль
засварлахCOVID-19 цар тахлын улмаас аюулгүй байдлыг хангасан байдалтай улсын хэмжээнд 2087 сонгуулийн санал авах байранд 07:00 цагт бүртгэлтэй 2.1 сая сонгогчийн санал хураалтыг нээсэн. Санал хураалт 22:00 цагт дууссан. Хүрэлсүх, Эрдэнэ нар Улаанбаатарт саналаа өгсөн бол Энхбат COVID-19 эерэгээр оношлогдож, хэвтэн эмчлүүлж байсан тул эмнэлэгт саналаа өгсөн.[1]
Нэр дэвшигч | Нам | Санал | % | |
---|---|---|---|---|
Ухнаагийн Хүрэлсүх | Монгол Ардын Нам | 823,326 | 72.02 | |
Дангаасүрэнгийн Энхбат | Зөв Хүн Электорат Эвсэл | 246,968 | 21.60 | |
Содномзундуйн Эрдэнэ | Ардчилсан Нам | 72,832 | 6.37 | |
Нийт | 1,143,126 | 100.00 | ||
Хүчинтэй санал | 1,143,126 | 94.08 | ||
Хүчингүй/хоосон санал | 71,937 | 5.92 | ||
Нийт санал | 1,215,063 | 100.00 | ||
Бүртгэгдсэн сонгогчид/ирц | 2,049,379 | 59.29 | ||
Эх сурвалж: GEC, IFES |
2020 оны Улсын Их хурлын сонгууль
засварлахНам | Саналын тоо | % | Суудлын тоо | +/– | ||
---|---|---|---|---|---|---|
Монгол Ардын Нам | 1,795,793 | 44.93 | 62 | –3 | ||
Ардчилсан Нам | 978,890 | 24.49 | 11 | +2 | ||
Та бидний эвсэл | 323,675 | 8.10 | 1 | 0 | ||
Зөв Хүн Электорат Эвсэл | 209,104 | 5.23 | 1 | Шинэ | ||
Шинэ эвсэл | 213,812 | 5.35 | 0 | Шинэ | ||
Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл | 41,417 | 1.04 | 0 | Шинэ | ||
Монголын Ногоон Нам | 23,473 | 0.59 | 0 | 0 | ||
Ард түмнээ хайрлая нам | 18,542 | 0.46 | 0 | 0 | ||
Ард түмний олонхын засаглал нам | 13,720 | 0.34 | 0 | Шинэ | ||
Зон олны нам | 8,710 | 0.22 | 0 | |||
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам | 5,142 | 0.13 | 0 | 0 | ||
Гэр хороолол хөгжлийн нам | 4,176 | 0.10 | 0 | Шинэ | ||
Их эв нам | 4,118 | 0.10 | 0 | Шинэ | ||
Хөгжлийн хөтөлбөр нам | 3,521 | 0.09 | 0 | Шинэ | ||
Ард түмний нам | 3,333 | 0.08 | 0 | Шинэ | ||
Дэлхийн монголчууд нам | 591 | 0.01 | 0 | Шинэ | ||
Эх орончдын нэгдсэн нам | 448 | 0.01 | 0 | 0 | ||
Бие даагчид | 348,078 | 8.71 | 1 | 0 | ||
Нийт | 3,996,543 | 100 | 76 | 0 | ||
Хүчинтэй санал | ||||||
Хүчингүй/хоосон санал | ||||||
Санал өгсөн сонгогч | 1,475,895 | 100 | ||||
Бүртгэлтэй сонгогч/ирц | 2,003,969 | 73.65 | ||||
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо, ikon.mn |