Монголын Социал-Демократ Нам
Монголын Социал-Демократ нам (товч.МСДН англи. Social Democratic Party of Mongolia)- Монгол Улсын улс төрийн нам.
1989 оны арванхоёрдугаар сарын 28-ны цуглаан дээр Монголын Ардчилсан социалист хөдөлгөөн байгуулагдсанаа зарласан байна. АСХ-ний хөдөлгөөний нарийн бичгийн даргаар П.Улаанхүүг томилов. Бат-Эрдэнийн Батбаяр буюу Баабар, П.Улаанхүү, А.Ганбаатар, Р.Гончигдорж, А.Хатанбаатар, Л.Бямбажаргал нарын физик, математикийн багш, суурь шинжлэх ухааны эрдэмтэн голдуу нийлж байгуулжээ. 1990 оны 01-р сарын 04-ны өдөр АСХөдөлгөөнөөс Монголын ард түмэнд хандаж тунхаг гаргаж байсан байна. 1990 оны 01-р сарын 15-ны өдөр АСХөдөлгөөний түр журмыг боловсруулан идэвхтний хурлаар батласан байна. Социализмыг жинхэнэ утгаар нь байгуулна гэх МоАХ-ны залуустай Ардчилсан социалист хөдөлгөөн олон асуудал дээр нэгдэж байв. Ардчилсан сонгуулиар АИХ-ын танхимыг бүрдүүлнэ. Сонгогдсон хүмүүс нийтийн эрх ашгийг дээдэлж, нийгмийн халамжийг чухалчилж, бүх нийтийн сайн сайхан амьдралын төлөө ажиллах ёстой гээд МАХН-ын тэр л үгширмэл социализмаас арай ангид үзэл бодол дэвшүүлэн гарч ирэв. Х.Андерсены “Хаан шалдан байна” үлгэрээр жишээ аван МоАХ-ны анхны хурал дээр тавьсан илтгэлдээ МоАХ гарч ирснээр анх удаа хаан шалдан байна гэж хэлж чадлаа хэмээн чанга дуугаар хэлэв.
1990 оны 3-р сарын 2-нд Монголын социал демократ нам байгуулагдсанаа зарласан байна. 1990 оны 3-р сарын 31-нд болсон Монголын социал демократ намын анхдугаар их хурлаар намын даргаар Баабар сонгогдсон байна. Тэрээр их хурлынхаа индэр дээрээс Үндэсний сэргэн мандалтын хувьсгал гурван үе шаттайгаар 1911, 1921, 1984 онуудад явагдсан бөгөөд эдүгээ монголчуудад сүүлийн гурван зуун жилийн хугацаанд өөрийн хувь заяаг өөрсдөө шийдэх боломж анх удаагаа олдож буйг дурдаад “хувьсгалын” бус “хувьслын” арга замаар улс орноо өөрчлөн шинэчлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр анх удаа коммунист, марксист-ленинист үзэл баримтлал нь угтаа хүнлэг бус шинж чанартай бөгөөд тэрээр амьдрал практикт хэрэгжихдээ өөрийн эрхгүй дарангуйллын тогтолцоог бүрдүүлэх болдог хэмээн онолын үүднээс нотлон шүүмжилсэн ажээ. 1990 оны 4-р сарын 15-нд МоАХ, МоАН, АСХ, МСДН, ШДХ, МҮДН хамтран “Ардчилсан хүчний эвсэл байгуулах гэрээ”-нд гарын үсэг зурсан байна.
2000 онд Монголын Ардчилсан Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Монголын Сэргэн Мандлын Нам, Монголын Шашинтны Ардчилсан Нам нэгдэж “Ардчилсан нам” болсон.
2004 онд намаа сэргээн байгуулсан.
2012 оны УИХ-ын сонгуульд МСДН-аас нэр дэвшигчид:
засварлахОвог | нэр | Нас, хүйс | Регистрийн дугаар | Нэр дэвшсэн нам | Боловсрол | албан тушаал |
1 | Чүлтэм | ЛХАГВАЖАВ | 65, эрэгтэй | МСДН | Дээд, | багш |
2 | Ринчин | НАРАНГЭРЭЛ | 58, эмэгтэй | МСДН | Дээд, багш | ИБТ-ийн захирал |
3 | Содов | СОНИН | 56, эрэгтэй | МСДН | Дээд, их эмч | МӨАУМХ-ны ерөнхийлөгч |
4 | Дамбийбалжир | ЭНХЗАЯА | 53, эмэгтэй | МСДН | Дээд,биофизикч | Намын дэд дарга |
5 | Цэрэндаш | МӨНХСАРУУЛ | 48, эрэгтэй | МСДН | Дээд, | санхүүч |
6 | Пэлжээ | ОНХУУДАЙ | 67, эрэгтэй | МСДН | Дээд, эмч | 1-р эмнэлэгт эмч |
7 | Даваасүрэн | БАТТОГТОХ | 56, эмэгтэй | МСДН | Дээд, урлаг судлаач | МАБЭЗН холбооны ерөнхийлөгч |
2016 оны УИХ-ын сонгуульд МСДН-аас нэр дэвшигчид:
засварлахУИХ-ын 2016 оны сонгуульд
МСДН-аас нэр дэвшигчид |
37-р тойрог Сэрээтэрийн ЭРДЭНЭЦЭЦЭГ | 47-р тойрог Шагдарсүрэнгийн ТӨГСБАЯР | 49-р тойрог Ринчингийн НАРАНГЭРЭЛ | 50-р тойрог
Даваанямын ОДОНЧИМЭГ |
51-р тойрог
Ганзоригийн ХАЛИУНАА |
52-р тойрог Чүлтэмийн ЭНХТӨВШИН | 53-р тойрог Дашдондогийн ГАНЗОРИГ | 54-р тойрог Дэнсээхүүгийн ТӨМӨРБААТАР | 55-р тойрог Шаравжамцын БОЛД | 59-р тойрог Дамдинсүрэнгийн АМАРСАЙХАН | 60-р тойрог Жамбын САНДУЙЖАВ |
62-р тойрог Алгаагийн СОЛОНГО | 63-р тойрог Адъяагийн ГАНБААТАР | 64-р тойрог Жамсранжавын ДАВААДУЛАМ | 65-р тойрог
Чүлтэмийн ЛХАГВАЖАВ |
66-р тойрог
Чоймболын БАТТУЛГА |
75-р тойрог
Хоовзой овогтой МААМ |
2020 онд Монголын Социал демократ нам ХҮН-тай хамтран эвсэл байгуулж Их хурлын сонгуульд оролцсон. 2000 оноос хойш Намын даргааар Адьяагийн Ганбаатар ажиллаж байна.