Нацагийн Багабанди
Нацагийн Багабанди (1950 оны 4-р сарын 22-нд Завхан аймгийн Яруу суманд төрсөн) нь Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч юм.
Нацагийн Багабанди | |
---|---|
2 дахь Монгол Улсын Ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 1997 оны 6 сарын 20 – 2005 оны 6 сарын 24 | |
Ерөнхий Сайд | Мэндсайханы Энхсайхан Цахиагийн Элбэгдорж Намбарын Энхбаяр |
Өмнөх | Пунсалмаагийн Очирбат |
Дараах | Намбарын Энхбаяр |
Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга | |
Албан тушаал хашсан 1997 оны 2 сарын 7 – 6 сарын 6 | |
Ерөнхийлөгч | Пунсалмаагийн Очирбат |
Ерөнхий сайд | Мэндсайханы Энхсайхан |
Өмнөх | Намбарын Энхбаяр |
Дараах | Намбарын Энхбаяр |
Улсын Их Хурлын дарга | |
Албан тушаал хашсан 1992 оны 7 сар – 1996 оны 7 сар | |
Өмнөх | Бага Хурлын Раднаасүмбэрэлийн Гончигдорж |
Дараах | Раднаасүмбэрэлийн Гончигдорж |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | Нацагийн Багабанди 1950 оны 4 сарын 22 Яруу, Завхан аймаг, Монгол |
Улс төрийн нам | Монгол Ардын Хувьсгалт Нам |
Эхнэр, Нөхөр | Азадсүрэнгийн Оюунбилэг[1] |
Намтар
засварлахНацагийн Багабанди 1950 оны 4-р сарын 22-нд Завхан аймгийн Яруу сумын нутагт малчин ард Нацагийн тав дахь хүүхэд болж төрсөн, эхнэр, хоёр хүүхэдтэй. Эхнэр Азадсүрэнгийн Оюунбилэг 1975 онд УБДС төгссөн, багш мэргэжилтэй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Хүний төлөө" сангийн тэргүүн.
Боловсрол
засварлахТэрээр 1958-1968 Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн дунд сургуульд сурав ахлах ангийг нь Довчингийн Цэрэндорж багшийн 10-б ангийг төгсөв, 1968-1969 онд ЗХУ-ын Эрхүү хотод орос хэлний бэлтгэл анги, 1969-1972 онд Зөвлөлт Холбоот Улсын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын Хөргөлтийн дунд сургууль, 1975-1980 онд Зөвлөлт Украины Одесса хотын Хүнсний технологийн дээд сургууль, 1984-1987 онд Москва хотод ЗХУКН-ын Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн хүнсний инженер технологич мэргэжилтэй.
Эрдмийн зэрэг цол
засварлах1987 онд Философийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал
засварлах- 1972-1975 онд Улаанбаатар хотын Архи пивоны комбинатад засварчин, механикч инженер
- 1980-1984 онд Төв аймгийн МАХН-ын хорооны хэлтсийн эрхлэгч.
- 1987-1990 онд МАХН-ын Төв Хороонд лектор-суртал нэвтрүүлэгч, тасгийн эрхлэгч, хэлтсийн зөвлөх
- 1990-1992 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга
- 1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга
- 1996-1997 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын Бүлгийн ахлагч
- 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан.
Бүтээлүүд
засварлах- Проблемы формирования общественного сознания труженников монгольского села, 1987 (кандидатская диссертация)
- "Монголын малчдын ухамсрын төлөвшил" НУА-ын эрдэм шинжилгээний сэтгүүл, 1987 (өгүүлэл)
- "Хөдөөд зохиох олон түмний ажил", "Үнэн" сонин, 1986 (өгүүлэл)
- "Монгол суртал" "Үнэн" сонин, 1991 (өгүүлэл)
- "Монгол ариншин" Улаанбаатар хот, 1992 /ном/
- 1990-1992 онд Монголын нийгмийн улс төрийн шинэчлэл, зах зээлийн сэдвээр туурвисан хамтын бүтээлүүд
- 1992-1997 онд Үндэсний баяр, улс тунхагласны ойн хурал, эрдэм шинжилгээний хурлуудад тавьсан улс төр, судалгааны илтгэлүүд /илтгэлүүд/
- Ерөнхийлөгч: Шинэ зууны өмнөх бодомж, санамж, Улаанбаатар хот 1998 /ном/
- Ерөнхийлөгчийн бодлого, сэтгэл. Улаанбаатар хот 2000 /ном/
Сонгуульт ажил
засварлах- 1980-1984 Төв аймгийн Ардын хурлын депутат
- 1990-1992 МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн
- 1992-1996 МАХН-ын Бага хурлын гишүүн, МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн
- 1992-1997 Улсын Их Хурлын гишүүн
- 1997 оны 2-6 дугаар сар МАХН-ын дарга /МАХН-ын ХХП их хурлаас/
Шагнал, алдар цол
засварлах- 1991 Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медаль
- 2000.4.19 ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар "Найрамдал" одонгоор / Орден Дружбы /
- 2006 онд Сүхбаатарын одонгоор
- 2005 онд АНУ-ын Индиана мужийн Блүмингтон хотын хүндэт иргэн
- Унгар Улсын Гавьяаны одон
Хүндэт доктор цол
засварлах- 1995 онд Украин улсын Одесса хотын Хүнсний технологийн улсын академийн хүндэт доктор цол
- 1998 онд Казахстан улсын Абайн нэрэмжит Алматыгийн улсын их сургуулийн хүндэт доктор цол
- 1998 онд БНТУ-ын Анкарагийн Их сургуулийн хүндэт доктор цол
- 1998 онд Японы Сэншюү Их сургуулийн хүндэт доктор цол
- 1999 онд Удирдлагын Академийн хүндэт доктор цол
- 2005 онд АНУ -ын Индианагийн Их сургуулийн хүндэт доктор цол
Эх сурвалж
засварлах- ↑ Naltchayan, Joyce (Долоодугаар сар 16, 2004). "Laura Bush greets Azadsurengiin Oyunbileg, wife of President Natsagiyn Bagabandi of Mongolia, in the Yellow Oval Room Friday". Цагаан ордон. Татаж авсан: Аравдугаар сар 30, 2015.
Намын албан тушаал | ||
---|---|---|
Өмнөх | Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга 1997 |
Дараах |
Улс төрийн албан тушаал | ||
Өмнөх | Монгол Улсын Ерөнхийлөгч 1997–2005 |
Дараах |