Зүчи

(Зүч-с чиглүүлэгдэв)

Зүчи (Нэрийн зөв хэлбэр нь Жочи) (1180 оны орчим – 1226/1227) нь Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хаан болон их хатан Бөртэ нарын дундаас төрсөн дөрвөн хүүгийн ууган нь юм.

Зүчи
ᠵᠥᠴᠢ
Зүчийн улсын Хан
ӨмнөхЧингис хаан
ДараахОрд (х.ш. 1204-1280)
Бат (х.ш. 1205-1255)
Бэрх, 1257-1267 онуудад Алтан Ордын хан
Төрсөн1181 (Загвар:Four digit-11)
Монгол
Нас нөгчсөн1227 (45–46 настай)
Еврази
ХатанСархан хатан
Бэхтимиш хатан
Ухаа үжин хатан
Султан хатан
Ургийн овогБоржигон
Улс гүрэнИх Монгол Улс
АавЧингис хаан Тэмүжин
ЭэжБөртэ Үжин

Зүчийн бага нас, залуу нас хэрхэн өнгөрсөн тухай мэдээлэл бага байдаг. Дундад зууны үеийн түүхүүдэд түүний нэр хорин таван настай байхад нь дурдагдан гардаг. “Монголын Нууц Товчоон”-д өгүүлснээр Чингис хаан 1207 онд Зүчийг баруун гарын цэргээ толгойлуулж Байгал нуурын баруун талын нутаг руу илгээж, тэдгээр ойд амьдардаг овог аймгуудыг байлдан дагуулж байжээ. Тэлэнгут, Урсут зэрэг ойн ард түмэн тулалдаанд оролцохгүйгээр Монгол хааны ноёрхлыг хүлээн зөвшөөрч Зүчид дагаар оржээ. Зүчийн цэргийн шахалтаар Енисей Киргизүүд дагаар орж, үүний дараа Киргизийн ноёнууд Зүчид ирж цагаан шонхор, цагаан морь, цагаан булга бэлэглэж байсан байна.

Улмаар 1211-1217 оны орчимд Алтан улстай хийсэн аян дайнд оролцож явсан. 1218 онд Киргиз, Хорь Түмэдийн бослогыг дарсан. Улмаар 1219-1225 оны хооронд Хорезмыг дайлахад оролцжээ. Чингис хаан нутаг буцах болоход түүнд цэрэг таслан өгөөд Эрчис мөрнөөс баруун тийш бүх газрыг өгч, дайлуулах зарлиг буулгасан байдаг. Гэхдээ тэрбээр өвчиний учир 1225-1226 оны орчимд нас нөгчсөн.

Эцэг: Чингис хаан

Эх: Бөртэ хатан

Хатад:

Хэрэйдийн Нихтимиш үжин

Хонгирадын Сархан хатан: Хонгирадын Даритай ноёны охин.

Хонгирадын Ухаа үжин: Хонгирадын Элчи ноён охин.

Хөвгүүд:

Зүчи дор хаяж 14 хүү[1], нэг охинтой байв. Өөр эх сурвалжид Зүчийг 40 орчим хүүтэй байсан гэдэг.[2]

  1. Орд (1204-1280)
  2. Бат (c. 1205-1255)
  3. Бэрх, Алтан Ордыг 1257-1267 онд захирсан хаан[3]
  4. Бэрхэчир
  5. Шибан: түүний ургийнхан Алтан Ордын сүүл үеийн хаад болж, Сибирийн ханлиг, Хива, Узбек зэрэг хаант улсыг байгуулсан.
  6. Тангад
  7. Бувал. Ногай ханы өвөг эцэг.
  8. Чулуун
  9. Шинхүр
  10. Чимбай
  11. Мухаммед
  12. Удур
  13. Туг Төмөр: Алтан Орд, Цагаан Орд, Их Ордын сүүлчийн хаадын өвөг.
  14. Шингүм: хүүхэдгүй залуудаа өөд болсон.

Зүчийн нэг охин нь Алмаликийн захирагч Чарлүктэй гэрлэжээ.

Зүчи ханы үр удам

засварлах
  • Зүчи хан
    • Орду эзэн
      • Сартагтай: Хонгирадын Жүхэ хатнаас төрсөн.
        • Хүйнчи хан: хонгирадын Хужин хатнаас төрсөн.
          • Баян: Хонгирадын Нухулхан хатнаас төрсөн.
          • Бажгиртай: мэргидийн Нүхүлүн хатнаас төрсөн.
            • Биратай: Хөхлүн хатнаас төрсөн.
          • Цагаанбуха: Жинхтүм хатнаас төрсөн.
            • Тэхэ: Хэрэйдийн Сурмиш хатнаас төрсөн.
          • Махудай: Жажирадын Таргужин хатнаас төрсөн. Хүүхэдгүй.
      • Хүли
        • Түмэхэн
        • Түмэн: хонгирадын Иидэхэн хатнаас төрсөн.
        • Мянган: Билан хатнаас төрсөн.
        • Аячи
        • Мусулман: хонгирадын Хадахан хатнаас төрсөн.
      • Хурумши
      • Хунгиран хан
      • Чурамгай
      • Хутуг
      • Үлэхү
        • Төмөр Буха
        • Улхуту
    • Бат хан: хонгирадын Ухаа үжинээс төрсөн.
      • Сартаг хан
      • Тогоон
        • Тарбу
        • Мөнхтөмөр хан
          • Алгуй: хонгирадын Өлзий хатнаас төрсөн.
          • Абачи
          • Тудахан: Үүшин овгийн Султан хатнаас төрсөн.
          • Бүрхүг: Султан хатнаас төрсөн.
          • Тогто хан: Ихирэсийн Бэглэмиш хатнаас төрсөн.
            • Ябариш
            • Ихсар
            • Тугалбуха
          • Сарай Буха
          • Хулахай
            • Улус Буха
          • Хадаан
          • Хүдүхэн
            • Хунхас
          • Тогрилча
          • Өзбег хан
        • Тодмөнх хан
          • Үрмөнх: хонгирадын Эрхэч хатнаас төрсөн
          • Цэцэгт: алчи татарын Төр Хүтлүг хатнаас төрсөн
          • Тубрай
        • Тугтунаху
          • Бабуж
          • Тугалбуха
        • Угачи
      • Өвгөн
        • Борог
        • Булар
        • Дүтүч
        • Тагдахай
        • Ахмед
        • Сабир
        • Дунгур
      • Улагчи
    • Бэрх хан: Хүүхэдгүй байсан.
    • Бэрхэчир
      • Хөхчү
        • Ижил Төмөр
        • Билигч
        • Тугтай
        • Тугтөмөр
      • Есүбуха
        • Сарай Буха
    • Шибан
      • Байнал
      • Баатар
      • Хадаг
      • Балган
      • Цэрэг
      • Мэргэн
      • Хүртүг
      • Аячи
      • Сайлхан
      • Баянжил
      • Хоничи
      • Мажар
    • Тангуд
      • Сүбэхтэй
        • Күрүк
        • Мажар
        • Кунчик Хоничи
          • Бурачар
          • Хүч Төмөр
          • Иштан
          • Дурату
      • Тукуз
        • Колимтай
        • Арслан
        • Бүрэлги
    • Бувал
      • Татар
        • Ногай ноён
        • Жүхэ
        • Мүхэ
        • Түри
        • Чага
      • Мянгадар
        • Нөхөр
          • Хирди Буха
        • Бэхдүс
          • Туда хан
          • Түклүпай
        • Абухан
          • Түгүжа
          • Ахмед
        • Узбек
        • Сасыг
          • Басар
        • Орос
        • Урунга Хүртүх
        • Туглужа
        • Илбасмиш
    • Чулуун: тэрээр хүүхэдгүй залуудаа амь үрэгдсэн.
    • Шинхүр
      • Есөнбуха
        • Бүрилги
        • Хүтлүг
        • Тудахан
        • Тудачи
        • Агтачи
      • Ширэмүн
        • Хорезми: Татарын Булужин хатнаас төрсөн.
        • Жахуту: Сүлдүсүний Хутлухан хатнаас төрсөн.
        • Байрам: татвар эм Хулда-гаас төрсөн.
      • Мажар
        • Урусак
        • Бай
        • Байху
    • Чимбай
      • Хиндү
        • Яку
          • Жалайртай
          • Хөндөлөн Мангутай
          • Тагачу
      • Тудавур
        • Мажар
          • Мэлиг
          • Хожа
          • Хуртухач
        • Тариячи
    • Мухаммед
      • Бүрэ
    • Удур
      • Харачар
        • Хүртүг: Тулас овгийн Ильтутмиш хатнаас төрсөн.
          • Саса
        • Түрж
          • Ананда
        • Абишка
        • Эмгэн
        • Туевкел
    • Туг Төмөр
      • Бай Төмөр
        • Буханчар
        • Билигчи
        • Хөхөчү
      • Баян
        • Хазан
        • Данишменд
      • Урунч
        • Ачиг
          • Бахтияр
        • Ариклы
          • Адил
          • Сакрич
          • Анбарчи
        • Харахыр
          • Никбай
          • Керанчэ
          • Шабаку
        • Сарич
        • Кин Төмөр
          • Хархожа
          • Абай
    • Сэнгүм: Үр хүүхэдгүй.
  1. H.H.Howorth-History of the Mongols, part.II div.II, p.35
  2. Рашид-ад-Дин 1960, хуудас 65.
  3. Дэвид Морган, The Mongols, p. 224