Бувал
Бувал бол Зүчийн 7-р хүү бөгөөд Чингис хааны ач юм. Плано Карпини Зүчийн хүүхдүүдийг нэрлэхдээ хамгийн түрүүнд Бувалыг нэрлээд дараа нь Орду, Бат нарыг бичсэн байдаг. Харин 7-р хүү гэдэг нь насаар нь бус хөвгүүд доторх эрэмбэ дараагаар нь бичсэнээс үүлдэлтэй юм. Бувал бол татвар эмийн хүү учир эзлэх байр суурь нь бага байжээ.