Сахарын цөл (Арабаар الصحراء الكبرى, дуудлага нь aṣ-ṣaḥrā´ al-koubra, утга нь "Их цөл") нь газар нутгийн хэмжээгээр Антарктидын дараа орох 2 дахь том цөл юм[1]. Уг цөл нь Хойд Африкийг эзлэн орших ба нийт талбай нь 9,000,000 ам дөрвөлжин км.

Хиймэл дагуулаас авсан зураг

Газарзүй засварлах

 
Сахарын цөл нь Газар дундын тэнгис хүртэл үргэлжилнэ

Сахарын цөл нь Алжир, Чад, Египет, Ливи, Мали, Марокко, Нигер, Сенегал, Судан, Тунис зэрэг орныг дамнан байрлана.

Сахарын цөл нь янз бүрийн гадаргуугийн хэлбэрийг агуулна. Үүнд Нил мөрөн, Сенегал мөрөн, Эйр уул, Ахагар уул, Сахар Атлас уул, Тибести уул, жижиг цөлүүд болох Ливийн цөл, Тенер цөл, Египтийн элсэн тэнгис, Катарын тал, Чад нуур зэргийг дурьдаж болно.

Жилд унах хур тунадсын хэмжээ:[2]

  • хойд хэсэгт нь: жилд 100 мм,
  • өмнөд хэсэгт нь: жилд 150 мм байдаг байна. Гэхдээ унах тур тунадсын хэмжээ жил жилд янз бүр байна.

Сахарын цөлийн 15%-г л элс эзэлдэг ба үлдсэн 85%-г ургамал, чулуу, хайрга, хог хаягдал эзэлдэг.

Байгалийн баялаг засварлах

Сахарын цөлөөс Алжир, Ливи улсууд газрын тос, байгалийн хий, Морокко улс фосфат олборлож байна.

Мөн үзэх засварлах

Эшлэл засварлах

  1. Since there is little precipitation in Antarctica as well, except at the coasts, the interior of the continent is technically the largest desert in the world.
  2. Walton, K. (2007). The Arid Zones. Aldine.
  • Michael Brett and Elizabeth Frentess. The Berbers. Blackwell Publishers, 1996.
  • Charles-Andre Julien. History of North Africa: From the Arab Conquest to 1830. Praeger, 1970.
  • Abdallah Laroui. The History of the Maghrib: An Interpretive Essay. Princeton, 1977.
  • Hugh Kennedy. Muslim Spain and Portugal: A Political History of al-Andalus. Longman, 1996.
  • Richard W. Bulliet. The Camel and the Wheel. Harvard University Press, 1975. Republished with a new preface Columbia University Press, 1990.

Гадаад холбоос засварлах

  Commons: Sahara – Викимедиа зураг, бичлэг, дууны сан