Бишкек (киргиз. Бишкек; Пишбек, Зөвлөлтийн үед Фрунзе гэдэг байсан) — Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл хот. Бишкек хот засаг захиргааны хувьд ямар нэгэн мужид харьяалагддаггүй улсын хэмжээний хот юм. Мөн үүний сацуу хотыг тойрон хүрээлсэн Чүй мужийн төв юм.

Бишкек хот
улсын ач холбогдолтой хот
кир. Бишкек шаары
орос. город Бишкек
"Ала-тоо" нэрт хотын төв талбайн зураг. 2003 онд голд нь "Эркиндик" («эрх дур») хөшөөг босгожээ.
"Ала-тоо" нэрт хотын төв талбайн зураг. 2003 онд голд нь "Эркиндик" («эрх дур») хөшөөг босгожээ.

Сүлд туг

Сүлд тэмдэг
Улс КиргизКиргиз Киргиз
Улсын хот Бишкек
Дүүрэг (4) Нэр бүхий 4 дүүрэгтэй
Газар нутаг 169.9 км²
Газрын байц д.т.д. 750—900 м
Хүн ам 2022онд 1082000 хүн
Нягт сийрэг 5200 хүн/км²
Ард түмэн 66.2% - киргиз, 23.0% - орос
5.7% - уйгур, 10.2% - бусад
Нутгийн олон Бишкекийнхэн
1825 он Кокандын ханлигийхан шивээлэв
Анхандаа оросоор Пишпек гэж бичиж байв
1926 он Фрунзе нэртэй болсон
1936 оноос Киргиз орны нийслэл
1991 он Бишкек нэрийг эргүүлэн авав
Цагийн бүс Киргизийн цаг (ГЦ+6)
ТХ-улсын дугаар B, E
Цахим хуудас bishkekgov.in.kg (оросоор)

Нүүдлийн мал аж ахуйт Киргизийн нутагт энэ хот 19-р зуунд бий болжээ. 1825 онд Мухамад Алиханы зарлигаар Кокандын ханлиг тус газарт шивээлж, цэргээр сахиулсан цайз болжээ. 1862 онд Хаант Оросын мэдэлд орж 1878 онд суурин болсон. Энэ үед Бишкек буюу Пишпек («айрагны бүлүүр») гэж нэрээр орос эх сурвалж бичигт тэмдэглэгдсэн байна.

1926 оноос тус хотод төрсөн Зөвлөлтийн хувьсгалын удирдагчдын нэг Михаил Фрунзе-гийн нэрээр Фрунзе гэж нэрийг өөрчилсөн байна. Киргизүүд "Ф" үсэг хэлж чададгүй байсан тул "Пүрүнзэ" гэж дууддаг байсан. 1936 оноос ЗХУ-ын Бүгд Найрамдах Киргизийн Зөвлөлт социалист Улсын нийслэл болсон.

Кыргызстан 1991 онд ЗХУ-аас салж тусгаар тогтнож нийслэл хотын анхны нэрээ сэргээснээр дэлхий дахинаа 75 жилийн уламжлалт Фрунзе нэрийг халж эргээд Бишкек гэх болсон.

Бишкек улсынхаа хойд биед Иссык-Куль нуураас баруун хойно Тэнгэр уулын салбар болох Хиргисийн нуруу (кир. Кыргыз Алатоо)-ны 4,855 м өндрөөс харагдахуйцаар ар хормойд нь д.т.д 800 метрт Чүй голын хөндийд оршдог.

Бүхэлдээ 169,6 км² газар нутагтай тус хотод 2021 оны байдлаар 1 сая 088, 900 хүн оршин сууж байв. Тэдний 66.2% нь киргиз, 23.0% нь орос хүмүүс юм. 1897 онд 7 мянга, 1926 онд 37 мянга, 1989 онд 611 мянган хүн амтай байсан түүхтэй.

Сонирхуулахад Зөвлөлтийн үед Ж. Гүррагчаа нарын олон монголчууд Фрунзед суралцсан байдгаас гадна Бишкект одоо ч гэсэн Д. Сүхбаатарын гудамж (кир. Сухэ-Батор көчөсү; Орос: Улица Сухэ-Батора) байгаа юм байна.[1][2]

Монгол-Киргизийн харилцаа засварлах

Монгол, Киргиз улс 1992 оны 4 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоож Бишкек хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар 2014 оны 6 дугаар сарын 1-нд нээгдэж 2019 оны 6-р сард Элчин сайдын яам болж өргөжөөд байгаа юм.

Газар зүй засварлах

Уур амьсгал засварлах

Бишкек
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
26
 
3
-9
 
 
31
 
3
-7
 
 
47
 
10
0
 
 
76
 
18
6
 
 
64
 
23
11
 
 
35
 
28
15
 
 
19
 
31
18
 
 
12
 
30
16
 
 
17
 
25
11
 
 
43
 
17
5
 
 
44
 
10
-1
 
 
28
 
5
-5
Температур °CТунадас мм
Эх сурвалж: World Meteorological Organisation Die klimatologischen Daten basieren auf den monatlichen Durchschnittswerten von 1961–1990; wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Бишкек
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 2.7 3.3 10.1 18.1 23.1 28.4 31.4 29.9 24.8 17.1 10.1 4.8 Ø 17
Мин. Температур (°C) −8.6 −7.3 −0.3 6.3 10.9 15.1 17.5 15.7 10.6 4.5 −1.1 −5.4 Ø 4.9
Тунадас (мм) 26 31 47 76 64 35 19 12 17 43 44 28 Σ 442
Нартай цаг (h/d) 4.4 4.5 4.9 6.5 8.4 10.2 10.7 10.2 8.8 6.3 4.8 3.7 Ø 7
Бороотой өдөр (d) 6.2 6.4 8.5 8.8 7.9 4.4 3.2 2.2 2.7 5.8 6.5 5.6 Σ 68.2
Агаарын чийгшил (%) 76 77 75 63 60 49 42 40 46 63 74 77 Ø 61.8
Т
е
м
п
е
р
а
т
у
р
2.7
−8.6
3.3
−7.3
10.1
−0.3
18.1
6.3
23.1
10.9
28.4
15.1
31.4
17.5
29.9
15.7
24.8
10.6
17.1
4.5
10.1
−1.1
4.8
−5.4
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
26
31
47
76
64
35
19
12
17
43
44
28
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: World Meteorological Organisation Die klimatologischen Daten basieren auf den monatlichen Durchschnittswerten von 1961–1990; wetterkontor.de

Хотын засаг захиргаа засварлах

Бишкек хот засаг захиргааны 4 дүүрэгтэй.

  • Октябрий дүүрэг — 242 382 (2009);
  • Первомай дүүрэг — 175 894 (2009);
  • Свердловын дүүрэг — 231 801 (2009);
  • Лениний дүүрэг — 201 626 (2009):
    • хот маягийн тосгон Чон-Арык — 9724 (2009);
    • тосгон (аул) Орто-Сай — 4100 (2009).

Мөн үзэх засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Бишкек – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Бишкек – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл засварлах