Гренада
Гренада Улс Атлантын далайн Карибын тэнгис дэх Гренада, Өмнөд Гренадины арлууд дээр оршино. Экваторын, тэнгисийн халуун уур амьсгалтай. Үзэсгэлэнт мөнх ногоон ой, номин хөх тэнгис нь жуулчдын сонирхлыг татдаг. Эдгээр аралд хоол амтлагч халуун ногоо элбэг учир халуун ногооны арал гэж нэрлэх явдал бий. Гренадын эдийн засгийн салбар нь хөдөө аж ахуй. Гадил жимс, наргилын самар, задь, хөвөн тариалдаг. Задь хураалтаар дэлхийд хоёрдугаарт орно. Мөн хөвөн, жүрж, чихрийн нишингэ тариална. Ургамлын тос, ром дарс, шар айраг, янжуур тамхи, лаазалсан жимс, загас боловсруулах, хөвөн цэвэрлэх, хоол амтлагч янз бүрийн ногоо үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрийн газрууд, загас агнуур, ойн аж ахуйтай. Хүн амын тавь гаруй хувь нь африк гаралтай, бусад нь мулат, индианууд юм. Албан ёсны хэл нь англи.
Гренада Gwenad (Гренадын Креол Франц)
| |
---|---|
Уриа: "Ever Conscious of God We Aspire, Build and Advance as One People"[1] | |
Төрийн дуулал: "Hail Grenada" "Гренада мандтугай" | |
Нийслэл ба томоохон хот | Сент Жоржес 12°03′N 61°45′W / 12.050°N 61.750°W |
Албан ёсны хэл | |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | |
Угсаатны бүлгүүд (2011[3]) | |
Шашин (2020)[4] | |
Ард түмний нэршил | Гренадачууд[5] |
Төр засаг | Нэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаг |
• Хаан | III Чарльз |
Сесиль Ла Гренейд | |
Дикон Митчелл | |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
Сенат | |
Төлөөлөгчдийн танхим | |
Үүсгэн байгуулалт | |
3 сарын 3, 1967 | |
• Их Британиас тусгаар тогтнов | 2 сарын 7, 1974 |
3 сарын 13, 1979 | |
• Үндсэн хуулийг сэргээсэн | 12 сарын 4, 1984 |
Газар нутаг | |
• Нийт | 348.5 км2 (185) |
• Усны эзлэх талбай (%) | 1.6 |
Хүн ам | |
• 2021 тооцоо | 124,610[6][7] (179) |
• Нягтаршил | 318.58/км2 (45) |
ДНБ (ХАЧП) | 2019 тооцоо |
• Нийт | $1.801 тэрбум[8] |
• Нэг хүнд ноогдох | $16,604[8] |
ДНБ (нэрлэсэн) | 2019 тооцоо |
• Нийт | $1.249 тэрбум[8] |
• Нэг хүнд ноогдох | $11,518[8] |
ХХИ (2019) | ▲ 0.779[9] өндөр · 74 |
Мөнгөний нэгж | Зүүн Карибын доллар (XCD) |
Цагийн бүс | UTC−4 (АЦБ) |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +1-473 |
Домэйн нэр | .gd |
Гренада арлыг 1498 онд Х.Колумб нээжээ. 1783 онд Английн колони болсон байна. 1958—1962 онд Вест-Индийн холбооны бүрэлдэхүүнд багтаж байв. 1967 онд Англи, Гренадад холбоо бүхий улсын эрх олгож, Гренада 1974 оны II сарын 7-нд тусгаар тогтнолоо тунхаглажээ. Гренада одоо Их Британи тэргүүтэй нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтдаг тусгаар тогтносон бөгөөд Английн хатан хааныг төрийн тэргүүнээ гэж хүлээн зөвшөөрсөн улс юм. Мөнгөний нэгж нь Дорнод карибын доллар. БНМАУ, Гренад Улсын хооронд 1980 оны VII сарын 25-нд дипломат харилцаа тогтоожээ.
Зураг
засварлахТэмдэглэл
засварлах- ↑ Хамтын нөхөрлөлийн хаант улсын хувьд Гренада "Бурхан Хааныг аврагтун" дууг хааны дуулал болгон хадгалдаг бөгөөд энэ дууг хааны гэр бүлийн гишүүдийн дэргэд эгшиглүүлдэг.[2]
Цахим холбоос
засварлахWiktionary: Гренада – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эх сурвалж
засварлах- Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь. Гуравдугаар боть. Улаанбаатар. Улсын хэвлэлийн газар. 1988 он. 167-р тал.
- ↑ "Government of Grenada Website". Татаж авсан: 1 November 2007.
- ↑ Ian Neil Cockling (2022-03-24). "Five ways the monarchy has benefited from colonialism and slavery". Theconversation.com. Татаж авсан: 2022-05-04.
- ↑ "Grenada - The World Factbook". The World Factbook. Central Intelligence Agency (CIA). Татаж авсан: 15 January 2021.
- ↑ "World Religion Database, National Profile".
- ↑ "About Grenada, Carriacou & Petite Martinique". Gov.gd. Archived from the original on 10 September 2009. Татаж авсан: 31 July 2017.
- ↑ "World Population Prospects 2022". population.un.org. United Nations Department of Economic and Social Affairs, Population Division. Татаж авсан: July 17, 2022.
- ↑ "World Population Prospects 2022: Demographic indicators by region, subregion and country, annually for 1950-2100" (XSLX). population.un.org ("Total Population, as of 1 July (thousands)"). United Nations Department of Economic and Social Affairs, Population Division. Татаж авсан: July 17, 2022.
- ↑ 8.0 8.1 8.2 8.3 "Grenada". International Monetary Fund. 2018. Татаж авсан: 1 April 2018.
- ↑ Human Development Report 2020 The Next Frontier: Human Development and the Anthropocene (PDF). United Nations Development Programme. 15 December 2020. pp. 343–346. ISBN 978-92-1-126442-5. Татаж авсан: 16 December 2020.