Хөвөн (англи. Cotton, орос. Хлопок)-байгалийн гаралтай ширхэглэг бөгөөд үнэн хэрэгтээ хөвөн хэмээгч ургамлын үрийг салхиар тараах зохилдлогоотой нисгүүр нь юм. Хөвөнгийн ургамлыг хүн төрөлхтөн эрт дээр үеэс тариалж, хөвөнг нь цуглуулан утас болгон ээрч ахуй амьдралдаа хэрэглэж иржээ.

Хөвөн

Хөвөн байгалийн гаралтай ширхэглэгүүд нь хүний хэрэглээнд төгс тохирсон түүхий эд бөгөөд элбэг олддог хямд төсөр эд юм. Жишээ нь хөвөнг зөвхөн ургамлын үр боловсрох үед цуглуулж авах боломжтой, ургамлыг нь чийглэг дулаан уур амьсгалтай (Узбекистан, Шинжаан уйгар) бүсүүдэд л тариалдаг байна.

Монголчуудын хувьд мал аж ахуйнхаа бүтээгдэхүүн болох ноос, хөөвөр, хялгасыг өргөнөөр ашиглаж ирсэн бөгөөд малын гаралтай хамгийн сайн чанарын ширхэглэг нь ноолуур байдаг юм.