Доод Новгород
- Бусад Новгород нэртэй хотуудын тухай Новгород (салаа утга) өгүүллээс үзнэ үү.
Доод Новгород (Орос: Нижний Новгород, нижний - «доод», 1932-1990 оны хооронд Горький хэмээх нэртэй байсан) — Оросын Холбооны Улсын Доод Новгород муж ба Ижил Мөрний Холбооны тойргийн захиргааны төв, 1.2 сая хүнтэй, улсынхаа тавдугаар их хот. Доод Новгород нь Москвагаас зүүн зүгт 400 километрийн зайд, Ока голын Ижил мөрөнд цутгах хэсэгт оршдог. Оросын түүхэнд чухал үүрэгтэй байсан энэ хот нь 1850 оны үеэс Оросын худалдааны төв хот, Зөвлөлт Холбоот Улсын үед чухал аж үйлдвэрийн төв болон хөгжив. Доод Новгород нь өнөөдөр ОХУ-ын улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын төв хот юм. Мөн түүнчлэн Ижил Мөрний Холбооны тойргийн захиргааны төвөөс гадна Оросын хамгийн том зам тээврийн зангилаа цэг, жуулчдын ихээр очдог хотуудын нэг юм.
Доод Новгород
Нижний Новгород | |
---|---|
Улс | Орос |
Холбооны субъект | Доод Новгород муж[1] |
Байгуулагдсан | 1221[2] |
Одоогийн статус | 1221[2] |
Засаг захиргаа | |
• Биет | Хотын Дум[3] |
• Хотын дарга[5] | Юрий Шалабаев[4] |
Газар нутаг | |
• Нийт | 514.56 км2 (198.67 бээр2) |
Өндөр | 200 м (700 фут) |
Хүн ам | |
• Нийт | 1,250,619 |
• Тооцоо (2018)[8] | 1,259,013 (+0.7%) |
• Байр | 5-д (2010 онд) |
• Нягтрал | 2,400/км2 (6,300/бээр2) |
Иргэдийн нэршил | Nizhegorodian |
• Харьяалагдах нэгж | Доод Новгород мужийн чанартай хот[1] |
• Нийслэл нь | Ижил Мөрний Холбооны тойрог |
• Нийслэл нь | Доод Новгород муж,[1] Доод Новгород мужийн чанартай хот[1] |
• Хотын тойрог | Доод Новгород хотын тойрог[9] |
• Нийслэл нь | Доод Новгород хотын тойрог[9] |
Цагийн бүс | UTC+3 (Moscow Time [10]) |
Шуудангийн код[11] | 603000-603999 |
Залгах код(ууд) | +7 831[12] |
OKTMO ID | 22701000001 |
Баярын өдөр | 8 сарын 3-р бямба гараг[13] |
Вэб сайт | admgor |
Түүх
засварлахВладимир-Суздалийн Вант Улсын их ван Юрий Всеволодович өөрийн ноёрхлын нутаг дэвсгэрийн чухал голууд болох Ока гол ба Ижил мөрний нийлэх хэсэг дээр 1221 онд энэ хотыг байгуулав. Нижний Новгород гэдэг үгийг үгчлэн орчуулбал „Доод Шинэ Хот“ гэсэн утгатай. Түүнээс өмнө үүссэн Новгород хотоос ялгах үүднээс ингэж нэрлэсэн байж ч болох талтай. Москва, Тверийн нэгэн адил Доод Новгород ч бас Монголчуудын Русь руу хийсэн довтолгооны улмаас ач холбогдлоо хэсэг хугацаанд алдав. Харин Алтан Ордны Улсын ноёрхолд (13-р зуунаас 15-р зууны хооронд) байхдаа чухал улс төрийн төв болон сэргэв. 1341 онд Владимир-Суздалиас салан бие даан гарсан ижил нэртэй ван улсын нийслэл болсноос хойш тус хотын ач холбогдол улам бүр нэмэгдэв. Их гүн Дмитрий Константинович (1328-1383 он) өөрийн улсын нийслэлээ түүний өрсөлдөгч Москватай адил болгохын төлөө ихэд зүтгэл гаргажээ. Тэрбээр Монголчуудаас хамгаалах чулуун бэхлэлтийг бариулахаар эхлүүлсэн нь Доод Новгородын кремль юм. Мөн тэрбээр 1377 онд Лаврентий ламд үүрэг өгч хамгийн эртний бүтнээр үлдсэн алдарт гар бичмэл болох Өнгөрсөн жилүүдийн товчооныг бичүүлжээ.
1378 онд Алтан Ордны эмир Мамайн цэрэг тус хотыг сүйтгэсэн ажээ.[14]
Москвагийн Вант Улсын үе
засварлах1392 онд хот Москвагийн Их Вант Улсын нэг хэсэг болсон ба Доод Новгородын ванг Шуйский хэмээн нэрийдэж, Москва руу хотыг нүүлгэсэн бөгөөд Москвад ордны ноёдын адил эрхтэй байснаас гадна богино хугацаанд Василий IV[14] хаан ширээнд хүртэл суусан аж. Москвагийнхан Доод Новгородыг Казанийн Татаруудын эсрэг хийсэн дайн дахь чухал бэхлэлт хэмээн үзэж байлаа. Улаан өнгийн тоосго бүхий эртний, аварга том энэхүү хэрмийг 1508 оноос 1511 оны хооронд босгов. Гэвч 1520 он, 1536 онуудад татарчууд хэрмийг бүслэн довтлох үед энэ хэрэм тийм ч бат бөх биш болох нь нотлогдов. 1552 онд Москвагийн их ван Казанийг эзэлсний дараа Доод Новгородын эдийн засгийн ач холбогдол улам нэмэгдсний учир нь Москва Ижилийн бүх замыг мэдэлдээ оруулсанд байв.
Цаг агаар
засварлахДоод Новгород | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Доод Новгород
Эх сурвалж: Roshydromet
|
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedRef818
- ↑ 2.0 2.1 "Founding of Nizhny Novgorod". nizhnynovgorod.com. Архивласан огноо August 15, 2016. Татаж авсан: 2016-08-15.
- ↑ Charter of Nizhny Novgorod, Article 26.1.1
- ↑ "Дума Нижнего Новгорода выбрала Юрия Шалабаева главой города" [The Duma of Nizhny Novgorod has chosen Yuri Shalabayev as the head of the city]. stnmedia.ru (орос хэлээр). Архивласан огноо November 1, 2020. Татаж авсан: 2020-10-28.
- ↑ Charter of Nizhny Novgorod, Article 26.1.2
- ↑ Official website of Nizhny Novgorod. Overview of the city (Memento 1. Тавдугаар сар 2017 цахим архивт) Архивлагдсан Дөрөвдүгээр сар 30, 2009 at the Wayback Machine (Орос хэлээр)
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs named2010Census
- ↑ "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
- ↑ 9.0 9.1 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedRef825
- ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.
- ↑ Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Postal Objects Search) (Орос хэлээр)
- ↑ "Contacts". adm.nnov.ru. Archived from the original on August 26, 2016. Татаж авсан: 2016-08-15.
- ↑ "Вновь окончательно. День города в Нижнем Новгороде перенесли на август — Новости NN.RU" [Again, finally. City Day in Nizhny Novgorod postponed to August - News NN.RU]. www.nn.ru (орос хэлээр). 2019-05-22. Архивласан огноо August 5, 2020. Татаж авсан: 2019-05-22.
- ↑ 14.0 14.1 Evelyn Scheer, Andrea Hapke: Moskau und der Goldenen Ring – Altrussische Städte an Moskva, Oka und Volga. Berlin 2003. ISBN 3-89794-024-8.