ОХУ-ын нутаг дэвсгэрийн хуваарь

Оросын холбооны гишүүдийг Оросын Үндсэн хуулийн 65-р зүйлд[1] зааснаар төвлөрсөн засаглалтай, өөр өөр өөртөө засах эрх бүхий 85 холбооны байгууламжтай (үүнд олон улсад маргаантай байгаа Крымын хойг дахь Бүгд Найрамдах Өөртөө Засах Крым Улс ба холбооны зэргийн хот Севастополийн хамт) байхыг тусгасан байх ба эдгээр нь найман холбооны тойрогт хуваагдах буюу нэгдэнэ. 1991 онд Зөвлөлт Холбоот Улсын задралын дараа шинэ байгуулагдсан Оросын Холбооны Улсын холбооны хил нь эхэндээ хэвээр үлдсэн боловч 2005 оноос эхлэн хэд хэдэн удаа холбооны байгууламжийн бүтцийн өөрчлөлтийг хийжээ.

Холбооны Улс Үндсэн хуулиар засварлах

Орос нь Хаант Улсын үед төвлөрсөн, нэгдмэл улс байв. Зөвлөлт Улсын үед төлөвлөгөөт эдийн засгийн үр дүнд маш сайн төвлөрсөн улс болов. Гэвч үүний зэрэгцээ үндэстний бодлого нь угсаатны зарчимд суурилсан ЗХУ-ын холбооны бүтцийг бий болгожээ. Зөвлөлт Улсын задарсны дараа ОХУ-ын засгийн газар 1992 оны гуравдугаар сард хязгаар нутгуудтай холбооны гэрээг хийсэн бөгөөд үүнд нэг талаас ерөнхийлөгч ба төв засгийн газар, нөгөө талаас бараг бүх мужийн засгийн газрын тэргүүнүүд гарын үсэг зурцгаав. Уг гэрээнд холбооны муж тус бүрийн эрх мэдлийг шигтгэн өгчээ. Энэхүү эрх мэдлийн хуваарилалтыг дараа нь буюу 1993 оны ОХУ-ын Үндсэн хуульд тусган оруулжээ.[2] Энэ нь холбооны төв засгийн газар ба бүс нутгийн засгийн газар хоорондын хүлээсэн үүрэг хариуцлагын баталгаа юм.

Холбооны тойрог засварлах

Үндсэн өгүүлэл: Холбооны тойрог
 
Бүгд Найрамдах Улс Хот Хязгаар
Муж Өөртөө засах тойрог Өөртөө засах муж

Холбооны тойрог нь холбооны байгууламжтай зэрэгцэх эсвэл түүнээс дээш засаг захиргааны түвшин биш харин нэмэлт захиргааны бүтэц юм. Холбооны тойрог бүрт ОХУ-ын ерөнхийлөгчөөс томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч байх ба тэдгээр нь холбооны байгууламжийн тэргүүнүүдийг (ихэвчлэн зхирагч эсвэл ерөнхийлөгч гэх) хянах үүрэгтэй ажиллана. Түүхэн үүднээс бол I Пётр хаан 1708 онд бий болгосон найман хошуу нутгаас эхтэй бөгөөд 18 ба 19-р зуунд хүн амын өсөлттэй холбоотойгоор олон жижиг хошуунд хуваасан аж.

Холбооны байгууламж засварлах

Үндсэн хуулинд «холбооны байгууламж» буюу «холбооны субъект» гэх нэршлээр хязгаар, бүгд найрамдах улс, дүүрэг, холбооны ач холбогдол бүхий хот гэх мэт төрөл бүрийн нутаг дэвсгэрийн нэгжид ашигладаг. Оросын холбооны 85 байгууламж нь хүн ам, газар зүйн цар хүрээ, ашигт малтмалын нөөц, эдийн засгийн хөгжлийн түвшнээрээ хоорондоо эрс ялгаатай байдаг.

Цахим холбоос засварлах

Эшлэл засварлах

  1. Constitution, Article 65
  2. "Энциклопедический словарь конституционного права". Статья "Административно-территориальное устройство". Сост. А. А. Избранов. — Мн.: Изд. В.М. Суров, 2001.