Нижегород муж
Нижегород муж (орос. Нижегородская область) буюу Доод Новгород муж нь Оросын Холбооны Улсын Ижил Мөрний Холбооны тойрогт харьяалагдах муж юм. Мужийн төв нь Доод Новгород хот.
Нижегород муж (Монгол) Нижегородская область (Орос) | |
---|---|
![]() ОХУ дахь Нижегород мужийн байршил | |
сүлд | далбаа |
![]() |
![]() |
Төрийн дуулал: n/a | |
Засаг захиргааны төв | Доод Новгород |
Байгуулагдсан | 1936 оны 12 сарын 5 |
Ангилал Холбооны тойрог Эдийн засгийн бүс |
Муж Ижил Мөрөн Ижил Мөрөн-Вятка |
Код | 52 |
Газар орон | |
Нутгийн хэмжээ - ОХУ дахь дэс |
76,900 км² 76900 |
Хүн ам зүй (2002 оны тооллого) | |
Хүн амын тоо - ОХУ дахь дэс - Нягтрал - Хотын - Хөдөөний |
3,524,028 хүн 10 45.8 хүн / км² 78.2% 21.8% |
Албан ёсны хэл | орос |
Засгийн газар | |
Захирагч | Валерий Шанцев |
Хууль тогтоох байгууллага | Нижегород мужийн хууль тогтоох хурал |
Дүрэм | Нижегород мужийн дүрэм |
Албан ёсны цахим сүлжээ | |
http://www.government.nnov.ru/ |
Цагийн бүсЗасварлах
Тус муж нь Москвагийн цагийн бүс буюу UTC+3 бүст хамаарах бөгөөд зуны цагийн үедээ UTC+4 болно.
Газар зүйЗасварлах
Хойд талаараа Иваново муж, Киров муж, зүүн талаараа Мари Эл, Чуваш, өмнө талаараа Мордова, Рязань муж, баруун талаараа Кострома муж, Владимир мужтай хиллэнэ.
Мужийн нутгаар Ижил мөрөн урсах бөгөөд зүүн эрэг буюу хойд талаар нь тэгш тал газар, баруун эрэг буюу өмнө талаар нь уул толгод үргэлжилнэ. Мужийн төв Доод Новгород хот нь мужийн бараг төвд, Ижил мөрний эрэг дээр оршино. Сибирийн төмөр зам нь тус мужийн нутгаар дайрч өнгөрөх тул Москва болон ОХУ-ын зүүн хязгаарыг холбосон зам тээврийн чухал зангилаа болно.
Эх газрын уур амьсгалтай, 1 сарын дундаж температур нь -12, 7 сарын дундаж температур нь +19 хэм. Жилийн хур тунадасны дундаж хэмжээ нь 500 мм орчим.
Хүн амЗасварлах
Хүн амын ихэнх нь оросууд боловч мордова, татар, украйнууд ч оршин сууна.
ТүүхЗасварлах
Доод Новгород нь 1393 онд Москвагийн их вант улсын харьяанд орсон бөгөөд 19-р зууны сүүлийн хагасаас аж үйлдэржилтийн улмаас эрчимтэй хөгжсөн юм.
1929 оны 1 сарын 14-нд муж болон зохион байгуулагдсан.
Зөвлөлт Холбоот Улсын үед буюу 1932-1990 онд Доод Новгородыг Горький гэж нэрлэдэг байсан тул мужийн нэр ч мөн адил Горький муж байв.
Аж үйлдвэрЗасварлах
Байгалийн баялаг ховортой ч автомашины үйлдвэрлэл, техник, хүнс боловсруулах, химийн үйлдвэрүүд элбэгтэй.
ХотуудЗасварлах
Тус мужид 25 хот, 4,500 тосгон байдаг.