Горькийн автомашины үйлдвэр

Горькийн автомашины үйлдвэр (оросоор: Горьковский автомобильный завод буюу товчоор ГАЗ) нь Доод Новгород (урьдны Горький) хотод төвтэй Оросын автомашины концерн юм. Энэ үйлдвэр нь 1932 онд Зөвлөлт Холбоот Улсын анхны таван жилийн төлөвлөгөөний үр дүнд үүсгэн байгуулагджээ. Доод Новгород хотыг 1932 онд нэрийг нь өөрчлөн Горький болгох хүртэл тус үйлдвэр нь Нижегородын автомашины үйлдвэр (оросоор: Нижегородский автомобильный завод) хэмээн нэрлэгдэж байсан ажээ.

Горьковский автомобильный завод
Горькийн автомашины үйлдвэр (ГАЗ)
Logo
Эрх зүйн хэлбэр Хувьцаат компани
Үүсгэн байгуулагдсан 1932
Төв байр Доод Новгород, ОХУ
Салбар Автомашин үйлдвэрлэл
Цахим хуудас new.azgaz.ru
ГАЗ-А, 1932-1936 оны хооронд үйлдвэрлэсэн

Олон жил энэ үйлдвэр В. М. Молотов гэсэн тодотголтой байсан нь Ардын комиссаруудын зөвлөлийн дарга Вячеслав Михайлович Молотовын нэрээр тодотгосон хэрэг байжээ. Молотов нь 1930 оноос 1941 оныг хүртэл Зөвлөлт Холбоот Улсын Засгийн газрын тэргүүн байсан ба 1939 оноос 1949 он, мөн түүнчлэн 1953 оноос 1956 он хүртэл Зөвлөлтийн Гадаад хэргийн сайд байв. Өнөөдөр ГАЗ нь ГАЗ группэд харьяалагддаг.

 
ГАЗ-АА, 1932-1938 оны хооронд үйлдвэрлэсэн

1928-1932 оны Таван жилийн төлөвлөгөөний дараа тухайн үеийг хүртэл маш бага ахицтай байсан автомашины үйлдвэрт анхаарлаа хандуулсан бөгөөд энэхүү ажлын хүрээнд 1929 онд Эдийн Засгийн Дээд Зөвлөл америкийн автомашин үйлдвэрлэгч Фордоос үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж ба лиценцийг нь авч, эхний загваруудаа үйлдвэрлэв.[1] 1930 онд АНУ-д автомашины аж үйлдвэрийн чиглэлээр сургахаар илгээсэн байсан автомашины механикч Андрей Александрович Липгарт төгсөж ирээд, 1933 оноос 1951 оныг хүртэл тус үйлдвэрийн ерөнхий зохион бүтээгчээр ажиллажээ. Тэрбээр зөвхөн техникийн бүтээлч сэтгэлгээтэй биш, харин маш сайн удирдах авьяастай нэгэн байжээ.[2]

1930 онд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулан, угсрах ажлыг эхэлсний дараа хоёр жил өнгөрсний хойно буюу 1932 оноос үйлдвэрлэлдээ оронгуутаа Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын автомашины хамгийн том үйлдвэрүүдийн нэг болсон юм. Дайны өмнөх жилүүдэд гол төлөв ачааны тэрэг үйлдвэрлэсэн ба үүнд жишээ нь 1,5 тоннын даацтай ГАЗ-АА, ГАЗ-ААА, ГАЗ-4 гэх мэтийн тэрэгнүүдээс гадна ГАЗ-А, ГАЗ-М1 мэтийн суудлын автомашиныг ч бас үйлдвэрлэв. Дэлхийн хоёрдугаар дайн дахь Герман-Оросын дайны үеэр ГАЗ ачааны автомашиныг зөвхөн батлан хамгаалах хүчинд зориулан үйлдвэрлэжээ. Энэ үеэр буюу 1943 оны зун тус үйлдвэр нь Горький руу хийсэн агаарын довтолгоонд хэд хэдэн удаа өртсөн бөгөөд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдоход хүрч байв. ГАЗ нь 1941 онд болон 1971 онд Лениний одонгоор, 1944 онд Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор, 1945 онд Аугаа Эх Орны Дайны одонгийн нэгдүгээр зэрэг шагналуудаар шагнуулсан байдаг.

Дайны дараа өөрийн гэсэн загваруудыг зохион бүтээсний дотор 1946 онд үйлдвэрлэгдсэн ГАЗ-М10 Победа, 1950 онд дээд ангиллын тансаг загварт орох ГАЗ-12 ЗИМ болон 1954 онд ГАЗ-69-ийн суурийг ашиглан зохион бүтээсэн газар уснаа явагч ГАЗ-46 гэх мэтийн тэрэгнүүдийг нэрлэж болно.

1952 онд зохион бүтээгч Липгарт Сталинтай санал зөрсний улмаас Уралын автомашины үйлдвэр рүү шилжүүлсэн хэдий ч 1953 онд түүнийг буцаан татаж, Москвад хөдөлгүүрийн судалгаа, хийцийн зохион бүтээгчээр авсан байна. Энд байх хугацаандаа Зөвлөлтийн Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, Автомашины Аж Үйлдвэрийн Яамны шинжлэх ухаан ба техникийн зөвлөлийн гишүүн гэх мэтийн нэр хүндтэй ажлуудыг гүйцэтгэж байгаад 1980 онд таалал төгссөн юм.

Автомашины загварын түүх

засварлах
Үйлдвэрлэсэн он Нэр Зураг
1932–1936 ГАЗ-А  
1936–1942 ГАЗ-М1  
1939–1941 ГАЗ-M415  
1939–1946 ГАЗ-11-73  
1939–1945 ГАЗ-61 (4×4)  
1941–1942 ГАЗ-64 (4×4)  
1944–1953 ГАЗ-67 (4×4)  
1946–1958 ГАЗ-М20 Победа  
1953–1972 ГАЗ-69 (4×4)  
1950–1959 ГАЗ-12 ЗИМ  
1956–1970 ГАЗ-М21 Волга  
1962–1970 ГАЗ-М22 Волга  
1962–1970 ГАЗ-М23 Волга  
1955–1958 ГАЗ-М72 (4×4)  
1959–1981 ГАЗ-13 Чайка  
1977–1988 ГАЗ-14 Чайка  
1968–1985
• 1972–1992
• 1985–1992
ГАЗ-24 Волга
• ГАЗ-24-05 Волга
• ГАЗ-24-10 Волга
 
1982–2010
• 1972–1992
• 1985–1992
ГАЗ-31 Волга
• ГАЗ-24-05 Волга
• ГАЗ-24-10 Волга
 
1982–2010
• 1982–?
• 1992–1997
• 1997
• 1997–2004
• 1998–2000
• 2004
ГАЗ-31 Волга
• ГАЗ-3102 Волга
• ГАЗ-31029 Волга
• ГАЗ-31029 Волга
• ГАЗ-3110 Волга
• ГАЗ-3111 Волга
• ГАЗ-31105
 
2005 ГАЗ-2330 Тигр (4×4)  
2008–2010 ГАЗ Волга Сайбер  
1992 ГАЗ-3302 ГАЗель  
1992 ГАЗ-3221 ГАЗель  
1992 ГАЗ-2705 ГАЗель  
1994 оноос хойш ГАЗель  
1932–1938 ГАЗ-АА  
1933–1936 ГАЗ-4  
1935–1950 ГАЗ-С1  
1934–1943 ГАЗ-ААА  
1938–1950 ГАЗ-ММ  
1936–1938 ГАЗ-21  
Үйлдвэрлэсэн он Нэр Зураг
1935–1950 ГАЗ-410 (өөрөө буулгагч)  
1939–1946 ГАЗ-42  
1939 ГАЗ-43  
1938–1950 ГАЗ-44  
1940, 1952, 1959 ГАЗ-62 (4×4, үлгэр загвар)  
1946–1975 ГАЗ-51  
1948–1976 ГАЗ-93  
1966–1989 ГАЗ-52  
1961–1993 ГАЗ-53  
1939–1941 ГАЗ-60 (хагас гинжит)  
1948–1968 ГАЗ-63 (4×4)  
1964–1999 ГАЗ-66 (4×4)  
1989–2020 ГАЗ-3307  
1997–2020 ГАЗ-3308 (4×4)  
1997–2020 ГАЗ-3309 дизель мотортой,
уртасгасан ГАЗ-3307
 
2003–2015 ГАЗ-3310 Валдай  
2014 оноос хойш ГАЗон NEXT  
1937 Т-38  
1938 БА-10 (тандагч танк)  
1941–1942 Т-60 (хөнгөн танк)  
1942–1943 Т-70 (хөнгөн танк)  
1942 Т-80 (хөнгөн танк, үлгэр загвар)  
1942–1946 БА-64 (тандагч хуягт тэрэг)  
1943–1945 СУ-76 (хөнгөн өөрөө явагч)  
1948 БТР-40 (хуягт тээвэрлэгч)  
1953–1958 ГАЗ-46 (4×4, газар уснаа явагч)  
1954-1964 ГТ-С (тээвэрлэгч)  
1968–1985 ГТ-СМ (тээвэрлэгч)  
1960–1976 БТР-60  
1962 БРДМ-2 (тандагч хуягт)  
1976 БТР-70 (тээвэрлэгч)  

Цахим холбоос

засварлах
  Commons: GAZ vehicles – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Odin, L.C. World in Motion 1939 - The whole of the year's automobile production. Belvedere Publishing, 2015. ASIN: B00ZLN91ZG.
  2. Volker Heyse, G. P. Rjabow, N. J. Bashaikin: Deutsche und Russen im Gouvernement Nischni Nowgorod: Geschichte und Gegenwart. Waxmann, Münster usw. 1995.