Андаманы тэнгис
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Андаманы тэнгис (Англи: Andaman Sea, Тай хэл: อันดามัน) нь Энэтхэгийн далайн нэгэн тэнгис бөгөөд Малайн хойг, Андаманы арлууд, Никобарын арлуудаар хашигдан оршино. Эргийн урт 1200км орчим, баруунаас зүүн тийш 650км өргөн, 797,700км2 талбай бүхий, дундаж гүн нь 870 метр болно. Хамгийн гүн хэсгээрээ 3,777 метр хүрнэ. Өмнөд хэсгээрээ Малаккын хоолойтой холбогдоно.