Бадабарын бослого


Бадабарын бослого (1985 оны 4 сарын 26-27, Бадабар, Пакистан) нь Пакистаны Пешеварын дэргэд байдаг Бадабарын бэхлэлтэнд хоригдож байсан Зөвлөлтийн ба Афганистаны олзлогдсон цэргүүдийн зохион байгуулсан зэвсэгт бослого юм. Босогч нар Пакистаны арми ба Афганистаны Жамайт И Ислами намын душмануудтай тулалдаж, оргох оролдого хийсэн байна. Босогчид эцсээ хүртэл тулалдан бэхлэлтийг агаараас бөмбөгдөх, артиллерийн галаар цохилт өгөх үед бүгд амь үрэгджээ.

Бадабарын бослого
Хамаарах дайн: Афганистаны дайн 1979-1989 он ба Циклон операци
Badaber.jpg
Бадабарийн бэхлэлт, сургалтын баазын сансрын зураг
Огноо 1985 оны 4 сарын 26-27
Байрлал Бадабар, Пешевар муж, Пакистан
Үр дагавар Бослогыг дарсан
Байлдагч талууд
Зөвлөлт Холбоот Улс ЗХУ

Афганистан БНАААУ

Жамайт И Ислам

Пакистан Пакистан[1][2]

Удирдагчид
Зөвлөлт Холбоот Улс Виктор Духовченко[1] Бурхаддин Раббини
Цэргийн хүч
12 - 25 зөвлөлтийн цэрэг
40 - 60 афган цэрэг
300 гаруй душманууд,
Пакистаны армийн XI корпусын явган цэрэг,
танкийн ангиуд,
артиллерийн ангиуд,
байлдааны нисдэг тэрэгний салаа
Хохирол
Бүгд амь үрэгдсэн Оросын мэдээллээр:[1]
100 - 120 душман
40 - 90 пакистан цэрэг
6 гадаадын зааварлагч
(алуулсан/шархадсан)

Үйл явдлын өмнө засварлах

Бадабарын бэхлэлт буюу хуаран нь Пешевараас өмнө зүгт 10 км, Афганистан-Пакистаны хилээс24 км зайд 500 га талбайг хамарсан нутагт байрлаж байсан ба Афганистаны моджахед буюу душмануудыг бэлтгэх сургалтын төв бааз болж байжээ. Энэ бааз нь Жамайт И Ислами намын мэдэлд байсан бөгөөд 60 хүртэл тооны АНУ, Египт, Хятад, Пакистаны сургагч зааварлагч нар душмануудыг байлданны урлаг, партизаны тактикт сургаж дадлагжуулж байсан. Гадаадын зааварлагчдын 6 нь АНУ-ын тусгай албаныхан байжээ. Мөн энэ бэхлэлт баазад зэвсэг, галт хэрэгсэлийн 6 агуулах, болон 3 шорон бүхий байв.

Афганистанд 1983-1984 онуудад Засгийн газрыг эсэргүүцсэн душмануудад янз бүрийн байдалд олзлогдсон Зөвлөлтийн армийн офицер, цэрэг болон Афганистаны армийн цэрэг, офицерүүдийг нууцаар хил давуулан Пакистанд авчиран шорон гяндангуудад хорьж байсан байна. Тэдгээрийн нэг нь Бадабарын бэхлэлт байжээ. Олзлогдсодыг хатуу ширүүн нөхцөлд хорьж, хүнд хүчир ажилд хүчээр дайчлан ажиллуулж, бие сэтгэлийн байнгын дарамт шахалтанд байлган тарчилган зовоож байсан төдийгүй хүчээр лалын буюу исламын шашинд оруулахаар хүчлэн тулгаж байсан. Бадабарын бэхлэлтэнд 1985 он 15-25 (шурави) буюу зөвлөлтийн, 60 Афганистаны олзлогдсон цэргийн албан хаагчдыг хорьж байжээ.[1][2][3]

Бослого гарахын өмнө Бадабарт 26 машинаар маш их хэмжээний зэр зэвсэг, сум хэрэгсэл ирж агуулахуудад хураасан байна. Сум хэрэгсэл нь голлог янз бүрийн ангилал, зориулалтын пуужин, их буу миномётын сум зэрэг галт хэрэгсэл байжээ. Цэргийн олзлогдогсод баазын нутаг дэвсгэр дэх зэвсгийн агуулахыг булаан авч душмануудын удирдагч нарт Исламабад дах ЗХУ-ын ба БНАААУ-ын Элчин сайдын яамныхантай уулзуулах шаардлага тавихаар шийдвэрлэн бослогын төлөвлөгөө боловсруулжээ. Тэд нарын зарим нь олзонд бараг 3 жил байсан тул душмануудын харгислалыг хангалттай харж үзсэн тул эргэж буцах бодолгүй эрс шийдвэртэй болсон байжээ.

Бослого засварлах

 
Бадабарын бэхлэлт байсан газрын сансрын зураг. 2014 он

1985 оны 4 сарын 6-ны оройн 6 цагийн орчимд шоронгийн харуул 70 хүнээс 2 нь харуулд гарч бусад нь оройн мөргөл хийж байжээ. Зөвлөлтийн олзлогдогсодын бүлэг чимээгүйгээр харуулуудыг зэвсгийг нь хурааж, өөрсдийн хоригдож байсан өрөөнд түгжиж, бусад хоригдлуудаа чөлөөлөн зэвсгийн агуулахыг эзлэн авсан байна. Тэд нар зенитын пулемёт, ДШК пулемёт, грантомёт болон миномётоор зэвсэглэж амжсан байна. Зарим нэг өөр хувилбараар олзлогдогсод өөрсдийн байгаа газрын талаар дэлхий нийтэд зарлах зорилгоор баазын радиогийн төвийг дайран эзлэхийг оролдсон гэж үздэг. [1] Энэ үед зэвсгээ хураалган хоригдсон харуулуудыг мануулахаар үлдээсэн Афганистаны армийн олзлогдсон цэрэг урван хоригдогсдын хүлээсийг тайлан лагерийн харуулын ахлагч Хайст Голд очин мэдээлсэн байна. Хоригдлуудыг боссоныг мэдсэн Хайст Гол лагерь байсан душмануудыг (ойролцоогоор 300 гаруй) яаралтай түгшүүр зарлан цуглуулж, оросуудыг зугатахаас сэргийлэн давхар бүслэлт хийсэн. [3] Ингэхэд хоригдлууд бэхлэлтийн доторх гол тулгуур цэгийг эзлэн хориглосон байна. Бослогын нэг удирдагч нь Виктор Васильевич Духовченко (Запорожид 1954 онд төрсөн) байсан гэж үздэг.

Түгшүүрийн дохиогоор Афганистаны душманууд, Пакистаны армийн XI корпусын явган цэрэг, танк, артиллерийн ангиуд Бадабарын бэхлэлтийг бүслэв. Бэхлэлтийг эргүүлэн авах гэсэн хэд хэдэн дайралтыг хоригдлууд амжилттай няцаан душманууд болон пакистанчуудад хүнд хохирол учруулсан байна. Оройн 9 цагийн орчимд Бурхаддин Раббани бааз дээр иржээ. Тэрээр зөвлөлтийн болон Афганистаны цэргийн олзлогдогсод Пакистаны нутаг дэвсгэр дээр хоиргдрж байгаа талаар баримтыг олон нийтэд илрэхээс ихэд айж байсан учир өөрийн биеэр босогчдыг бууж өгвөл амьд үлдээх санал тавьсан байна. Босогчид саналыг хүлээн аваагүй бөгөөд Пакистан дах Зөвлөлт ба Афганистаны Элчин сайд нартай уулзуулах, Олон улсын улаан загалмай ба хавирган сар нийгэмлэгийн төлөөлөгчдийг ирүүлэх шаардлага тавьж, биелүүлээгүй тохиолдолд зэвсгийн агуулахыг дэлбэлэхээ мэдэгдсэн байна. Раббани босогчдын шаардлагыг хүлээн авахгүйгээр шийдэн ба дайралтыг үргэлжлүүлэн бослогыг хүчээр дарахыг тушаасан байна.[1] Дайралт шөнөжин үргэлжилсэн боловч няцаагдсан байна.

Маргааш нь 1985 оны 4 сарын 27-ны өглөө гэхэд шөнийн дайралтууд ямар ч үр дүнгүй болсон ба босогчид бууж өгөхгүй нь мэдэгджээ. Энэ үед 6 цагийн орчимд босогчдын буудсан пуужингийн галд Раббаний бие хамгаалагч нар шархадсан ба өөрөө арай гэж амь гарчээ.[1] Раббани өглөөний 8 цагт босогчдыг хүчтэй довтолгоо хийж хориглосон бэхлэлтийн хамт устгах шийдвэр гарган дайралтанд катюша(9K51 Град),танк болон Пакистаны агаарын цэргийн хүчний нисдэг тэргүүдийг ашиглан хүчтэй дайралтыг эхэлсэн байна. Дайралтын үед артиллери болон катюшаар галлах үед зэвсгийн агуулахад гэнэт хүчтэй дэлбэрэлт болж босогчдын хориглож байсан бэхлэлтийн хэсэг устсан байна. Маш хүчтэй цуврал дэлбэрэлтээр босогчид алагдсан ба бэхлэлт үндсэндээ устгагдсан бөгөөд дэлбэрэлтээс амьд үлдсэн хүнд бэртсэн 3 босогчийг нурангаас таатаж гарган хана түшүүлэн зогсоон гранатаар дэлбэлж алсан байна.[4][5][6] Дэлбэрэлтийн шалтгааныг их бууны сум агуулахад туссан эсвэл босогчид амьд гарах найдваргүй болсон учир өөрсдөө дэлбэлсэн гэж үзжээ.[1][3][2][7][8][7][9] Раббани энэхүү дэлбэрэлт нь зэвсгийн агуулахад туссан грантомётын сумнаас болсон гэж тайлбарласан. Түүний бодлоор үүний үр дүнд босогчид ба агуулахад хорьсон байсан харуулууд бүгд амь үрэгдсэн гэжээ. [10]

Энэхүү хүчтэй дэлбэрэлтийн талаар хөндлөнгийн гэрч нарын дурсамжаар баталгаажсан байна. Бадабарын баазын сургалтын ротын захирагч Гулям Расул Карлук энэ талаар дараах байдлаар дурсжээ:

Маш хүчтэй дэлбэрэлт болсон. Пуужингууд дэлбэрч байсан ба хаашаа ч хамаагүй үсэрч байсан.

Дэлбэрэл болсон газарт би хүний хуруу нэг газарт, гар нь өөр газарт, чих бүүр өөр газарт байхыг харсан. Бид зөвхөн Кинетийн бүтэн бие бас нэг олзлогдогчийн тал биеийг олсон. бусадынх нь бие дэлбэрэлтээр зад үсэрч нэг ч бүтэн хэсэг олдоогүй.

Бадабарын лагерийн хоригдол байсан Носиржон Умматкулович Рустамов дурсахдаа:

Раббани хаашаа ч юм явсаны дараа хэсэг хугацааны дараа их буу ирсэн байсан. Тэрээр гал нээх тушаал өгсөн. Их буугаар буудахад сум шууд агуулахад тусаж маш хүчтэй дэлбэрэлт болсон юм. Бүх юм агаарт бутран ниссэн. Нэг ч хүн, нэг ч барилга үлдээгүй байлаа. Бүх юм газрын хөрстэй тэгширсэн бөгөөд хар утаа л манарч байв. Бидний байсан подвалд газар хөдөлсөн юм шиг болсон байлаа.

«Бүгдийг подвалаас хөөж гарга. Тэднийг нааш нь аваад ир» гэж Раббани хэллээ.Бас тэр бидэнд : « Танай төрсөн нутгийхнаас үлдсэн бүх юмыг бүгдийг цуглуулаад ир» гэж хэлсэн. Хэсэгхэн үлдэгдлүүд хаа сайгүй. Бид нар тэдгээр хэлтэрхийнүүдийг цуглуулан нүхэнд хийж булсан юм. Тэгж л оршуулсан даа… Автоматтай Моджахедууд : «Алив алив, Хурдлаач хурдлаач гээд зогсож байв!» бид хөдлөөд, цуглуулаад, уйлаад. гэжээ

Бослогыг дарахад Раббанид Пакистаний байнгын арми тусалсан тухай баримтжуулсан Оросын гадаад тагнуулын албаны тайланд дараах зүйлс бичигдсэн байна:

Бидэнд байгаа АНУ-ын Төрийн департментын баримтууд, Афганистанистаны Аюулаас хамгаалах яамны материал, болсон хэргийг үзсэн хөндлөнгийн гэрчүүд болон энэ явдалд оролцсон моджахедууд ба пакистанчуудын нотолгоо, мөн түүнчилэн Б.Раббани , Г.Хекматияр (АИН) болон бусад зэвсэглэсэн бүлгүүдийн толгойлогчдийн мэдэгдэл зэрэг бидэнд байгаа мэдээллүүд нь Бадабарын лагерьт хоригдож байсан зөвлөлтийн цэргийн олзлогдогсод баатарлагаар бослого гаргасаныг нотолж байна.

Бослогын районыг моджахедуудын отрядууд, Пакистаны зэвсэгт хүчний 11-р армийн корпусын танкийн болон артиллерийн нэгтгэлүүд бүслэн хаасан байна. Босогчдын эсрэг Пакистаны армийн РСЗО «Град» төхөөрөмж ба Цэргийн нисэх хүчиний нисдэг тэрэгний салааг ашиглажээ. 40-р армийн радио тангуул тэдгээрийн багуудын хоорондоо болон баазтайгаа харьцсан холбоо, лагерийг бөмбөгдсөн нэг багийн илтгэл зэргийг радиобаригчаар барьж тэмдэглэн авсан байна. Зөвхөн моджахедууд болон пакистаны армийн хамтарсан хүчээр л бослогыг дарж чаджээ. Босогчдын ихэнх нь хүч тэнцвэргүй тулаанд зоригтний үхлээр үрэгдсэн ба хүнд шархдагсадыг газар дээр нь алсан байна.

Хохирол засварлах

Олзлогдогсодын нэрсийг тодруулах ажил бүтэлгүйтсэн байна. Учир нь босогчидоос амьд үлдсэн хүнгүй байгаа төдийгүй дэлбэрэлтэнд хоригдлуудын тухай баримтууд устсан ажээ. Казахстаны одонгоор 2003 онд нэхэн шагнасан Зөвлөлтийн армийн бага түрүүч Николай Самин [11][12], мөн Зөвлөлтийн армийн байлдагч Александр Зверкович.[8][13][14] зэрэг зарим нэг бослогод оролцогч нарыг тогтоосон байна.

ЗХУ-ын эх сурвалжаар 100-120 Афганистаны душман, 40-90 пакистаны цэргийн албан хаагч алуулсан байна. [1][2] Мөн Бадабарын бэхлэлт, тэнд байсан зэвсгийн агуулахууд, 9K51 Град төхөөрөмж -3 ш, 2000 гаруй пуужин, их бууны сум, 40 гаруй их буу, миномёт, пулемёт, олон сая сум зэрэг устсан. Дэлбэрэлтийн үед хоригдогсдын жагсаалт, бусад баримтуудыг хадгалж байсан шоронгийн захиргааны барилга устгагдсан байна. Зөвлөлтийн хиймэл дагуулаас 1985 4 сарын 28 -нд авсан зурагт Бадабарын бэхлэлт байсан газарт 80 м диаметртэй тогоо үүссэн байжээ.[3] Харин Раббани бослогоор 20 моджахед амь үрэгдсэн гэж мэдэгджээ.[10]

Бослогын дараа засварлах

 
Бурхаддин Раббаниi ба Владимир Путин нарын уулзалт. 2001 он

Болсон үйл явдалтай холбоотойгоор ЗХУ-ын зүгээс болон олон улсын зүгээс ирэх хариу үйлдлүүдээс айсан Пакистаны ерөнхийлөгч Мохаммед Зия Уль Хак 185 оны 4 сарын 28-д бослоготой холбоотой бүх баримтыг нууцлах шийдвэр гаргасан байна. Мөн тэрээр энэ талаар мэдээлсэн Пакистаны сонингуудыг хааж, мэдээлэл цацагдах боломжуудыг устгахыг оролдож байжээ. Пакистаны засгийн газар хэргийн газар гадаадын хэвлэл мэдээлэл болон дипломатуудыг очихыг хориглосон бөгөөд душманы хоёр бүлэглэлийн хооронд зөрчилдөөн гарч харилцан буудалцсан гэсэн мэдээллийг тарааж байжээ. Бослого Афганистанын душманууд болон пакистаны удирдлагын хооронд ихээхэн зөрчилдөөн үүсгэсэн ба душманы нэг толгойлогч Хекматиар

"Цаашид Шурави цэргүүдийг олзлохгүй байх, тэд нарыг газар дээр нь шууд устгах"[1]ыг тушаасан байна.

Пакистаны Гадаад тагнуулын албаны хурандаа Мухаммед хэлэхдээ,

"Энэ хэрэг маш хурдан хяналтаас гарсан бөгөөд олон улсын зөрчилдөөнд хүргэсэн "[15] Бослогын нарийн ширийн нь 1992 он хүртэл буюу Пакистаны Гадаад хэргийн дэд сайд Шахрияр Ханыг бослогод оролцогч 6 хүний нэрсийг Александр Руцкойд албан ёсоор мэдээлэх хүртэл Пакистаны тал дарагдуулж байсан.[8] гэжээ.

Олон улсын улаан загалмайн төлөөлөгчид 1985 оны 5 сарын 9-д Исламабад дах Зөвлөлтийн Элчин сайдын яаманд айлчилан Бослогын тухай танилцуулсан байна.[16] Зөвлөлтийн Элчин сайд Виталий Смирнов 1985 оны 5 сарын 11-нд Мохаммед Зия Уль Хакт эсэргүүцэл илэрхийлжээ. Тэр хэлэхдээ:,

"Пакистаны засгийн газар болсон үйл явдалын бүх хариуцлагыг үүрэх ёстой бөгөөд БНАААУ болон Зөвлөлтийн эсрэг түрэмгий үйл ажиллагаанд хамтран оролцож байгаагийн зохих хариуг хүлээлгэх болохоо Зөвлөлтийн тал анхааруулж байна."[16] гэсэн байна.

Мөн 5 сарын 16-нд БНАААУ-аас НҮБ-д суугаа албан ёсны төлөөлөгч НҮБ-ийн Ерөнхий нарын бичгийн даргад албан захиа хүргүүлснийг дараа нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл ба НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн Нэгдсэн чуулганы албан ёсны баримт болгосон байна.[16]

Пакистаны тал Зөвлөлтийн талыг хариу арга хэмжээ зохион байгуулахаас ихэд эмээж байсан тул бослоготой холбоотой ямар ч мэдээлэл болон бусад үйлдэл хийлгүйгээр зөвлөлтийн цэргийн олзлогдогсод пакистаны нутагт хоригдож байсан баримтуудыг устгасан байна. Зөвлөлтийн тал хариу өшөө авах үйлдэл хийгээгүй боловч дараах болсон хэргүүдийг Бадабарын бослоготой холбоотойгоор зохион байгуулсан гэж зарим эх сурвалжуудад тайлбарласан байна. Зөвлөлтийн хүчний байгуулагууд Пакистанд 1987 онд 234 хүн амь үрэгдсэн цуврал хариу арга хэмжээг зохион байгуулсан [17] ба Исламабадын дэргэд орших Ожхри лагерьт 1988 оны 4 сарын 10-нд болсон 1300 гаруй хүнийг алж шархдуулсан зэвсгийн агуулахын дэлбэрэлт, 1988 оны 8 сарын 17-нд болсон Ерөнхийлөгч Зия Уль Хакийн онгоцны сүйрэл зэргийг Афганистан ба Зөвлөлтийн нууц албадуудын зохион байгуулсан ажиллагаа гэж Пакистаны тал буруутгасан байна. [18]

Дайчид-Олон улсын олон нийттэй харилцах хороо 2002 онд бослогод оролцогчдоос Игорь Васков, Николай Дудкин, Сергей Левчишин нарыг нэхэн шагнуулахаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Ивановт уламжилсан байна. Сайд хэлэхдээ,

"Харамсалтай нь, шагналд тодорхойлох үндэслэл байхгүй байна" гэсэн байна.

Сонирхолтой баримтууд засварлах

  • Душманууд болон пакистанчууд Афганистанд олзлогдсон зөвлөлтийн цэргийн албан хаагчид Пакистаны нутагт Бадабарын лагерьт хоригдож байгааг нууцлах зорилгоор бүгдэд нь мусульман нэр өгсөн байна. Энэ нь амь үрэгдэгсдийг тодруулан тогтооход хүндрэл учруулжээ.
  • Абдурахмон гэж нэрлүүлсэн нэг олзлогдогч адил нэртэй лагерийн даргатай гардан тулаанаар тэмцэлдэх, ялсан тохиолдолд олзлогдогсод ба душмануудын хооронд хөл бөмбөгийн тэмцээн зохиох санал гаргажээ. Тэрээр маш хурдан хүчтэй цохилтоор лагерийн даргыг газар унаган ялснаар тэмцээн зохиогдохоор болсон байна. Үхтлээ туйлдаж ядарсан, тураалтай хоригдлуудын команд душмануудын командыг 7:3-ийн харьцаагаар ялсаны 4 гоолыг Абдурахмон оруулсан байна. [9]

Урлаг засварлах

Мөн үзэх засварлах

Эшлэл засварлах

  1. 1.00 1.01 1.02 1.03 1.04 1.05 1.06 1.07 1.08 1.09 Shkurlatov R. "АРХИВ: Последнее па Пешаварского вальса." (Memento 9. Хоёрдугаар сар 2012 цахим архивт) Bratishka , July 2006. (Орос хэл)
  2. 2.0 2.1 2.2 2.3 Pahmutov S. "Бадабера: неизвестный подвиг". Фонд "Русская Цивилизация", 25 April 2005. (Орос хэл)
  3. 3.0 3.1 3.2 3.3 Elistratov I. "Восстание в Бадабере: в поисках истины." (Memento 24. Арваннэгдүгээр сар 2007 цахим архивт) Smolensk, July 2007. (Орос хэл)
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named bratishka
  5. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named rustrana
  6. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Elistratov
  7. 7.0 7.1 Andryuhin V. "Восстание поверженных." (Memento 3. Аравдугаар сар 2011 цахим архивт) Новое дело. Accessed 8 September 2009. (Орос хэл)
  8. 8.0 8.1 8.2 Kirichenko E. "Восставшие в аду Бадабера." Trud Newspaper. Accessed 3 May 2007. (Орос хэл)
  9. 9.0 9.1 Е. Кириченко. "Восставшие в аду Бадабера". «Труд». Archived from the original on 2007-07-08. Retrieved 2007-05-03.
  10. 10.0 10.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named kudoyarov
  11. "Герои Бадабера." Moskovskij Komsomolets. Accessed 27 April 2005. (Орос хэл)
  12. Pryanikov V. "Неоконченная война." (Memento 13. Нэгдүгээр сар 2014 цахим архивт) Казахстанская Правда. Accessed 19 February 2004. (Орос хэл)
  13. Malishevkiy N. "Последний бой рядового Зверковича." РЭСПУБЛIКА. Accessed 3 June 2006. (Орос хэл)
  14. "Рядовой Зверкович поднял восстание в Пакистане." (Memento 29. Дөрөвдүгээр сар 2008 цахим архивт) Komsomolskaya Pravda v Belorussii. Accessed 26 April 2007. (Орос хэл)
  15. Pleshkevich V. "Yousaf Mohammad. Badaber." Art of War website.
  16. 16.0 16.1 16.2 Виноградов B. "Афганистан: 10 лет глазами СМИ". (Memento 23. Долоодугаар сар 2011 цахим архивт) RSVA.com (Орос хэл)
  17. Kaplan, Soldiers of God, p.12.
  18. Burki S. "The 1985 Badaber Uprising," Strategy and Tactics Volume 265, November–December 2010.

Цаашид унших засварлах


Солбицол: 33°57′28″N 71°34′25″E / 33.957884°N 71.573653°E / 33.957884; 71.573653