Кино
Кино нь урлагийн томоохон нэгэн хэсэг бөгөөд нарийн утгаараа кино театрт үзэгчдэд үзүүлдэг, хөдөлгөөнт дүрс бүхий бүтээлийг хэлнэ. Анхандаа хальсанд буулгасан бүтээл ихэнх хувийг эзэлж байсан боловч өдгөө дижиталчлагдаж буй. Эрт цагт хөдөлгөөнт зураг, сүүдэр ший зэргээр нэрлэж байв. Ерөнхий утгаараа хөдөлгөөнт дүрсээс бүтсэн, хүн үзэх боломжтой бүтээлийг хэлнэ.
Ерөнхий ойлголт
засварлахЕрөнхийдөө кино театр зэрэг тусгай байгууламжид байх дэлгэцэнд тусгаж, нийтэд харуулах зориулалттай бүтээлийг кино гэнэ. Энэ нь киног бүтээх үйл явц ямар байхаас шалтгаалахгүй. 20-р зуунд үсрэнгүй хөгжсөн тус салбар нь өдгөө нэгэнт урлаг гэж нэрлэгдэхүйц болтлоо хөгжжээ.
Гэхдээ урлагийн бусад салбартай харьцуулахад хүн хүч ба мөнгө хөрөнгө ихээр шаарддаг тул хувь хүмүүс дангаараа хийхэд хэцүү.
Ерөнхийдөө уран сайхны кино ба баримтат кино гэж 2 том ангилалд хуваагдана.
Дээр дурьдсанаар кино нь кино театр зэрэгт гаргахын тулд бүтээгддэг боловч анхнаасаа зурагтаар гаргах зорилгоор, киноны хальс ашиглан хийгддэг бүтээлүүд ч бас бий. Тэдгээрийг Телевизийн кино гэж нэрлэх бөгөөд 1960-аад оны Америкт телевизийн нэвтрүүлгийн нэг төрөл болон хөгжиж, вэстэрн кино, гэр бүлийн драмууд олноор бүтээгдэж байв.
Түүнчлэн кино театрт гаргалгүйгээр, шууд видео хуурцаг зэрэг медиа руу буулган, худалдаалагдах буюу түрээслэгддэг бүтээлийг видео кино гэж нэрлэнэ. Энэ мэтээр орчин үед бродбанд интернэт зэргийн хөгжлийн улмаас өнөөг хүртэл кино гэж нэрлэгдэж ирсэн зүйлс нь олон янз болон өргөжиж буй. Сүүлийн үед кино нь хальсанд буух биш, CD-ROM, DVD зэрэгт бичигдэх нь олширч байгаа.
Киноны түүх
засварлахКино нь 19-р зуунд бий болж, 20-р зуунд үсрэнгүй хөгжсөн, харьцангуй залуу урлаг юм.
Кино нь 1920-аад он хүртэл дуугүй, зөвхөн дүрс нь хөдөлдөг, олон нийтэд үзүүлэхэд дуу оруулагч шаардагддаг, эсвэл дүрснүүдийнхээ завсраар бичиг гаргадаг байв. Кино нь дуутай болсны дараа техникийн дэвшлийн үр дүнд улам хөгжиж, өнгө ялгаж харуулдаг болжээ. Өнөөдөр хар цагаан кино хийгдэх нь тун ховор.
Улмаар Тусгай зураг авалт, анимаци, компьютер график зэрэг шинэ технологи ашиглан үзэгчдийн сэтгэлд хүрсэн, жинхэнэ юм шиг орчинг бүрдүүлэн харуулж чаддаг болжээ.
Монгол кино
засварлахМонголын хамгийн анхны кино бол Монгол хүү (1935) юм.. Монголын кино урлаг энэ үеэс эрчимтэй хөгжиж байгаад 1945-1954 онд зогсонги байдалд орж байжээ.
Мөн үзэх
засварлахWiktionary: Кино – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- Кино театр
- Кино судлал
- Киноны түүх
- Кино компани
- Кино продюсер - Кино найруулагч - Кино жүжигчин
- Дуугүй кино
- Хүүхэлдэйн кино
- Холливуд - Америкийн кино урлагийн төв
- Видео прокат
- Трэйлэр
- Гадаад кино
- Киноны шагналууд
- Монгол кино