Зөвлөлт–Афганистаны дайн

Афганистаны дайн 1979-1989 он- (пушту. په افغانستان کې شوروی جګړه‎‎, перс. جنگ شوروی در افغانستان‎‎ —орос. Советско-афганская война; Афганский конфликт 1979—1989)- Афганистан улс дах Зөвлөлтийн нөлөөллийг хэвээр хадгалахын тулд Зөвлөлтийн цэргийг оруулан байршуулсны улмаас нэг талаас Афганистаны Засгийн газар ба Зөвлөлтийн арми, нөгөө талаас АНУ, Пакистан, БНХАУ болон Афганы сөрөг хүчний хооронд 1979-1989 онуудад болсон дайн юм.

Афганы дайн 1979-1989 он

Мужахеддууд.
Огноо1979-1989 он
Байршил
Нутаг дэвсгэрийн
өөрчлөлт
афганистаны нутаг
Байлдагч талууд

Зөвлөлт Холбоот Улс Зөвлөлт Холбоот Улс

Афганистан Бүгд Найрамдах Ардчилсан Афганистан Улс

Sunni Mujahideen:

Shia Mujahedeen:

Supported by

Small maoist groups:

Командлагч болон удирдагчид
Зөвлөлт Холбоот Улс Leonid Brezhnev
Зөвлөлт Холбоот Улс Yuri Andropov
Зөвлөлт Холбоот Улс Konstantin Chernenko
Зөвлөлт Холбоот Улс Mikhail Gorbachev
Зөвлөлт Холбоот Улс Dmitriy Ustinov
Зөвлөлт Холбоот Улс Sergei Sokolov
Зөвлөлт Холбоот Улс Dmitriy Yazov
Зөвлөлт Холбоот Улс Valentin Varennikov
Зөвлөлт Холбоот Улс Igor Rodionov
Зөвлөлт Холбоот Улс Boris Gromov
Афганистан Babrak Karmal
Афганистан Mohammad Najibullah
Афганистан Abdul Rashid Dostum
Афганистан Abdul Qadir Dagarwal
Афганистан Shahnawaz Tanai
Афганистан Mohammed Rafie

Ahmad Shah Massoud
Abdul Haq
Abdullah Azzam
Ismail Khan
Gulbuddin Hekmatyar
Jalaluddin Haqqani
Mohammad Nabi
Naqib Alikozai
Abdul Rahim Wardak
Fazal Haq Mujahid
Burhanuddin Rabbani


Muhammad Asif Muhsini
Assef Kandahari
Sayeed Ali Begeshti

Mosbah Sade
Цэргийн хүч

Soviet Forces:

Afghan Forces:

Mujahideen:

200,000–250,000[13][14][15]
Хохирол

Soviet Forces:

14,453 Killed (total)

  • 9,500 killed in combat[16]
  • 4,000 died from wounds[16]
  • 1,000 died from disease and accidents[16]

53,753 Wounded[16]

265 Missing[17]

451 aircraft (including 333 helicopters)
147 tanks
1,314 IFV/APCs
433 artillery guns and mortars
11,369 cargo and fuel tanker trucks

Afghan Forces:

18,000 killed[18]

Mujahideen: 75,000–90,000 killed, 75,000+ wounded (tentative estimate)[19]

Pakistan: 300+ killed
1 F-16 fighter jet shot down[20]

Iran:

2 AH-1J helis shot down
unknown killed[21]

Civilians (Afghan):

850,000–1,500,000 killed[22][23] 5 million refugees outside of Afghanistan
2 million internally displaced persons
Around 3 million Afghans wounded (mostly civilians)[24] Civilians (Soviet):

Around 100 dead

1979 оны 12-р сарын 12-нд Афганистанд зөвлөлтийн цэргийг оруулах тухай шийдвэрийг ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн Товчооны хуралдаанаар шийдсэн байна. Энэ өдөр Төв Хороо нууц тогтоол баталжээ. ЗХУ Афганистанд цэрэг оруулах болсон шалтгаанаа тус улсын албан ёсны удирдлагын хүсэлтээр хийж байгаа Интернационал тусламжийн алхам гэж тайлбарлаж байсан.

Гэвч үнэндээ Афганистанд өрнөдийн хөрөнгөтөн орнуудын нөлөөг бэхжүүлэхээс сэргийлэх нь Зөвлөлтийн гол зорилго байжээ. "Хязгаарлагдмал тооны" ирсэн зөвлөлтийн цэргүүд Афганистаны иргэний дайны идэвхтэй оролцогч нь болжээ. Нэг талаас Афганистаны Засгийн газрын цэргүүд, нөгөө талаас можахед буюу душманууд тулалдаж байлаа. Засгийн газрын эсрэг зэвсэгт бослого гаргасан душмануудад АНУ ын тусгай алба, Умард Атлантийн Гэрээний байгууллага (НАТО), Пакистаны тусгай албаныхан шууд дэмжлэг үзүүлж мөнгө санхүү, зэвсэг, техникээр тусалж байснаас гадна цэргийн сургалтын баазуудыг Пакистаны нутагт байгуулан душмануудыг сургаж байгааг Зөвлөлтийн тагнуулынхан олж мэдсэн байна.

Зөвлөлтийн цэрэг оруулсан нь

засварлах

1979 оны 12-р сарын 25-нд Зөвлөлтийн мотобуудлагын 108-р дивиз Афганистан руу Кабулын чиглэлд Узбекийн ЗХУ-ын Термез хотын ойролцоо Амударья мөрөн дээгүүрх гүүрээр орж эхлэв. Үүний зэрэгцээ Зөвлөлт-Афганистаны хилийг 103-р дивизийн бие бүрэлдэхүүн, цэргийн техник хэрэгсэлтэй цэргийн тээврийн нисэх онгоцоор дайрч өнгөрөв. Зөвлөлтийн шүхэрчид Афганистаны нийслэлийн засаг захиргааны байгууламжид хяналтаа хурдан тавьжээ.

1979 оны 12-р сарын 25-нд Ардчилсан Афганистан улс руу Зөвлөлтийн цэргүүдийг Кушка‑Шинданд‑Кандагар, Термез‑Кундуз‑Кабул, Хорог‑Файзабад гэсэн 3 чиглэлээр оруулжээ.

Десантын цэргүүд Кабул, Баграм, Кандагарын нисэх буудалд газардаж байлаа. Афганистанд ЗХУ-ын 40 дүгээр Арми ар талын хангамжтайгаа, 4 дивиз, 5 тусдаа бригад, 4 тусдаа салаа, агаарын хүчний 4 салаа, нисдэг тэрэгний 3 салаа, шугам хоолой барих нэг бригад, мөн ар талын хангамжийн нэг бригад Афганистанд иржээ. 12-р сарын 27-нд Зэвсэгт хүчний тусгай ангиуд, ЗХУ-ын КГБ Кабулд Шуурга-333 ажиллагаа явуулж, Афганистаны Ардын Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Хафизулла Амины ордныг дайрч, түүнийг хөнөөв. Зөвлөлтийн удирдлагад үнэнч Бабрак Кармалийг Афганистаны төрийн болон намын дээд удирдагч хэмээн тунхагласан байна.

Афганистаны дайн 1979 оны 12-р сарын 25-аас 1989 оны 2-р сарын 15 хүртэл нийт 2238 өдөр үргэлжилсэн байна. Афганистанд хийсэн Зөвлөлт Холбоот Улсын дайн үндсэн 5 үе шаттай байсан. Үүнд:

1-р үе шат. 1979 оны 12-р сараас 1980 оны 2-р сар хүртэл. Зөвлөлтийн цэргүүд Афганистанд байрлалаа эзлэж, Засгийн газрын чухал обьектийг хамгаалж байлаа.

2-р үе шат. 1980 оны 3-р сараас 1985 оны 4-р сар хүртэл: Афганистаы Засгийн газрын цэргүүдтэй хамтран зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг идэвхтэй тулаан хийжээ. Ардчилсан Афганистан улсын батлан хамгаалах салбарыг бэхжүүлэх үүднээс олон төсөл хэрэгжсэн байна.

3-р үе шат. 1985 оны 5-р сараас 1986 оны 12-р сар хүртэл. Идэвхтэй цэргийн ажиллагаанаас гарч, засгийн газрын цэргүүдэд дэмжлэг үзүүлэхэд анхаарсан байна. Нисэх хүчин, артиллери, мэргэн буучид ажлын голыг нугалсан байна. Зөвлөлтийн цэргийн 6 салаа эх орондоо эргэж ирсэн байна.

4-р үе шат. 1987 оны 1-р сараас 1989 оны 2-р сар хүртэл. Афганистанд үндэсний эв нэгдэл, эвлэрэл байгуулахад Зөвлөлтийн цэргүүд оролцсон байна. Мөн Афганистаны засгийн газрын цэргүүдэд дэмжлэг үзүүлсээр байлаа. Үүний зэрэгцээ Зөвлөлтийн цэргүүд эх орондоо эргэж ирэх бэлтгэл хангаж эхэлсэн байна.

5-р үе шат. 1988 оны 4-р сарын 14-нд НҮБ-ын жуучлалаар Швейцарь улсад Афганистан, Пакистаны Гадаад хэргийн сайд нар нөхцөл байдлыг тогтворжуулах тухай тохиролцоонд хүрсэн байна. 5-р сарын 15-наас эхлэн ЗХУ цэргүүдээ 9 сарын дотор эргүүлэн татаж авах үүрэг хүлээжээ. АНУ, Пакистаны тал моджахедүүдэд дэмжлэг үзүүлэхээ ч зогсоохоор болжээ. 1988 оны 5-р сарын 15-наас Зөвлөлтийн цэргүүд эх орондоо буцаж 1989 оны 2-р сарын 15-нд Афганистанаас Зөвлөлт Холбоот улсын генерал Борис Громов тэргүүтэй хамгийн сүүлийн цэрэг гарчээ.

Энэ дайнд Зөвлөлтийн 680 мянган цэрэг оролцсон байна.

1979-1989 онуудад Зөвлөлтийн 40-дүгээр Армийн командлагчид, дэслэгч генералууд:

- Юрий Тухаринов (1979 оны 12 сар - 1980 оны 9 сар);

- Борис Ткач (1980 оны 9 сараас - 1982 оны 5 сар);

- Виктор Ермаков (1982 5 сараас- 1983 оны 11 сар);

- Леонид Генералов (1983 оны 11 сараас- 1985 оны 4 сар);

- Игорь Родионов (1985 оны 4 сараас - 1986 оны 4 сар);

- Виктор Дубынин (1986 оны 4 сараас- 1987 оны 6 сар);

- Борис Громов (1987 оны 6 сараас - 1989 оны 2 сар).

Афганистаны дайны хохирол

засварлах

Афганистаны дайнд Зөвлөлтийн зэвсэгт хүчин 14 мянга 453 хүн амь насаа алджээ. Мөн оросын тагнуулын албан КГБ-ийн 576 ажилтан, МВД-ийн 28 хүн үрэгдсэн байна. Зөвлөлтийн 53 753 хүн шархаджээ. Ер нь Афганисаны дайны үед ойролцоогоор 2 сая хүн алагдсан гэсэн тоо баримт байдаг. Афганчуудын хувьд 1,5 сая энгийн афганчууд амь үрэгдэж 90000 орчим афганы мужахадинууд амь үрэгджээ. Зөвлөлтийн армийн хохирол: нисэх онгоц — 118; нисдэг тэрэг- 333; танк-147; БМП, БМД, БТР- 1314; их буу, миномёт-433; радиостанц — 1138; инженерийн машин- 510; автомашин, автоцистерн- 11 3699.[25]

Дайны үр дүн

засварлах

Афганистанаас зөвлөлтийн цэргийг гаргасны дараа АНУ болон Пакистан нь тохиролцсоны дагуу афганы сөрөг хүчнийг санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэх явдлаа зогсоох нь бүү хэл улам эрчимжүүлсэн байна. Зөвлөлтийн тал ч Афганы албан ёсны Засгийн газар болох Нажибуллагийн засгийн газрыг дэмжин урьдын хэвээр тусламжаа үзүүлсээр байжээ. Үүний үр дүнд Афганистанд Иргэний дайн үргэлжлэн 1992 онд Нажибуллагийн засгийн газрыг цэргийн хүчээр устгасан юм. Орос, Америкийн оролцоо багассан, бүр оролцохгүй болсоны улмаас Лалын фундаменталист хөдөлгөөн болох Таллибанчууд хүчээ авч энэ орон дундад зууны нөхцөлд эргэн орж, Хазаруудад геноцит /хоморлогон/ аллага хийж, боолчилол сэргэж, хар тамхины тариалалт газар авч, хил дамансан хууль бус хар тамхи, зэвсгийн худалдаа өсөж эхэлсэн.

Монгол улсад хамаатай үйл явдал

засварлах

Монгол Улс 1962 оны 12-р сарын 1-д Афганистан улстай дипломат харилцаа тогтоосон. Зөвлөлтийн шахалтаар Монгол Улс Кабулд ЭСЯ-аа 1978 онд Элчин сайдын яамаа нээсэн ч 1992 онд үйл ажиллагааг нь зогсоожээ. Анхны суурин Элчин сайдаар Монгол Улсын Баатар Пунцагийн Шагдарсүрэн 1981-1983 онд дараа нь 1988 он хүртэл нам, төрийн нэрт зүтгэлтэн, дипломатч Хаянгийн Банзрагч нар ажиллаж байв. Дайнд өнчирсөн пуштун голдуу 27 гаруй хүүхдүүдийг 2 асрагчийн хамт 1980 оны эхээр Улаанбаатар авчирч асрамжийн газар авчирч сургууль цэцэрлэгт өсгөн хүмүүжүүлж байсныг 1990 ээд оны эхээр нутаг буцаасан байдаг юм. 1992 онд Тажик үндэстэн цэргийн эрхтэн Ахмад Шах Масуд гэгч тухайн үеийн ерөнхйилөгч Нажибуллагийн Засгийн газрын цэргүүдийг нийслэл Кабулаас шахан гаргах тулалдааны үеэр олон орны ЭСЯ-ны ажилтнуудын хамт Монгол улсын ЭСЯ-хан ОХУ-ын десантын цэргүүдийн хамгаалалт дор орхин гарч манай ЭСЯ үүдээ хаасан байдаг юм.

Монгол Улс НҮБ-ын мандатаар Америк, Герман Улстай хамтран 2003 оноос Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцжээ. Өнгөрсөн хугацаанд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад Монгол Улсын 3300 цэрэг энхийг сахиулж байв. Харин 2020 оны зургаадугаар сард цэргүүд эх орондоо бүр мөсөн буцаж ирсэн юм.

Мянга мянган жилийн тэртээгээс монголчуудын нүүдэллэн амьдрах нутгийн өмнөд хязгаар нь өнөөгийн Афганистан байжээ. Хүннү, Чингис хаан, Хүлэгү хаан, Төмөр хаан, Барс (Бабур) хааны үед өвөг монголчууд, монголчууд, пэрсэжсэн монголчууд, түрэгжсэн монголчууд энд олноор ирж байв. Тэдний хувьд, хөрш ард түмнүүдтэй холилдох, уусах явдал ч мэдээж байлаа. Ийнхүү хазар гэх монгол туургатан ард түмэн үүсчээ. Их Монголчуудын (Могул) гүрнийг байгуулах, мандуулан бадруулахад хазаруудын гүйцэтгэсэн үүрэг их. Харин тэрхүү гүрэн мөхсөний дараа өсөрхөн дайсагнасан ард түмнүүдийн хүрээлэл дунд орж, тал бүрээсээ халдлагад өртөх болов. Хазаруудын эсрэг пуштунчууд голлосон хүчтэй тэмцэлдсэний эцэст XIX зууны сүүлээр л хазарууд тэдэнд дийлдэн, эрхэнд нь орж, Хазара Жат улс нь мөхсөн юм. Тэгэхэд Абдуррахман гэдэг харгис хаан хазарууд бол хүн биш, буг чөтгөр хэмээн хамсаатнуудтайгаа нийлэн тунхаглаж, тэдний эсрэг шашны ариун дайн жихадаа зарлаж, хазар хүнийг алах нь буян болно гэж мунхруулан, хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон хамгийн том хядлагуудыг нэгийг үйлдсэн юм. Хазаруудын 60 хувийг устгаж, сая саяар нь алж хөнөөжээ. Манж Чин гүрний үйлдсэн Зүүнгарын, хятадын улаан малгайтнуудын үйлдсэн Хорчины, Абдуррахман нарын үйлдсэн Хазарын, сталинистуудын үйлдсэн Халимагийн гээд олон аймшигтай, өргөн хүрээтэй үй олноор хөнөөх ажил Монгол туургатны минь түүхэнд тохиожээ. Хазаруудыг тийнхүү хядсан нь монгол цусаар нь ялгаварлан гадуурхах, одоо хүртэл үргэлжилж байгаа арьс өнгөний бодлогын эхлэл байлаа. Абдуррахманы геноцидийн дараа хазарууд ямар ч эрхгүй боолууд, шаарлагдсан хүмүүс болж хувирсан. 1950-иад онд хазарууд энэ байдлыг эсэргүүцэн боссон ч, нухчигдан дарагдаж, нийслэл Панжабыг нь газрын хөрстэй тэгшлэн устгаж, үндэсний Хазара Жат мужийг нь татан буулгаж, хэсэглэн хувааж, өөр үндэстний мужуудад нэгтгэжээ. Ийнхvv Лалийн ертөнцийг захирч байсан Монголчуудын үр сад өнөөг хүртэл байсаар байж хатуу ширүүн он жилүүдийг давсаар байгаа ажээ. 1979 онд, Иранд хувьсгал гарч, Аятолла Хомэйнигээр удирдуулсан шийт шашны дэглэм тогтсон, зөвлөлтийн түрэмгий цэрэг Афганистанд цөмрөн орж ирсэн гэсэн, хоёр чухал үйл явдал болсон. Иран шашин нэгтнүүддээ тусална гэж хутган үймүүлж асан ч, мөн чанартаа расист хандлага гаргаж, паштун, тажик, үзбэк нарын тэмцлийг л голлон дэмжив. Хазаруудад зэвсэг, мөнгө, бусад тусламжийг илгээхдээ тун хойрго байсан хийгээд, өгснийг нь замаас нь сунначууд авчихдаг байлаа. Тэгсэн хэрнээ, харь буруу номтон шиачуудтай сүлбээцэлдлээ гэж тэд хазаруудад өсөрхөнө. Дайснуудтайгаа эвлэрдэггүй хазарчууд Афганистаны бусад үндэстнээс ялгаатай нь Зөвлөлт-Афганы хүчтэй ач тач, амь бие хайргүй тулалдаж, нутаг орноо чөлөөлж, улсаа байгуулж байв. Хичнээн их тэхник, зэвсэгтэй гээд зөвлөлтийн арми уулархаг нутагт нэн мөхөсдөж асан хэрэг. Хазаруудын хамгийн хайрлан хүндэтгэдэг баатар жанжин, үндэсний удирдагч нь болох Баба Мазари тодров. Баба гэдэг нь эцэг хэмээх үг. Мазари нар Исламын нэгдлийн намыг байгуулсан нь хазаруудын үндэсний нам байв. Түүний удирдсан хазарууд нь генерал Дустум, Ахмад шах Масуд нартай хамтран Кабулыг эзлэн НАжибуллагийн засгийн газрыг устгахад идэвхитэй оролцжээ. Тэрбээр Афганистаныг үндэсний улсуудын эрх тэгшээр, чөлөөтэйгээр эвлэлдэн нэгдсэн холбооны улс болох ёстой гэх үзлийг дэвшүүлэв. Чөлөөтэйгээр гэдэг нь холбооноос гарах эрхтэй гэсэн үг шүү дээ. Засгийн эрх мэдлийг хуваах явцад хазаруудыг ялгавран гадуурхаж эхэлсэн тул Баба Мазари нь хазаруудаа удирдан бусад душмануудын эсрэг тэмцсэн байна. Энэ үед лалын хатуу үзэлтнүүд болох Талибаны хөдөлгөөн үүсэн Пакистаны дэмжлэгтэйгээр душманы эсрэг Кабул руу давшиж эхэлсэн байна. Талибууд Кабулыг эзлэхийн өмнө Баба Мазур болон хазарын удирдагчдыг хэлэлцээ хийхээр хууран баривчилж, нисдэг тэрэгнээс шидэж хороосон байна. Удирдагчгүй болсон хазаруудыг талибууд бут цохисон бөгөөд хазар нь хүн биш гэж үй олноор хомроглон устгаж эхэлсэн байна. Талибуудад түрэгдэн афганы хойт хэсэгт хэсэгхэн газарт хориглолт хийж байсан Ахмад шах Масуд тэргүүтэй пуштун, тажик, узбек үндэстэн голлосон Умардын эвсэл ч гэсэн талибуудаас ялгарахгүй бодлого барьж байсан байна. Халили, Мохакик, Касими, Асиф гээд олон хазар баатрууд зөвлөлтийн болон талибийн эсрэг тэмцлийн үед тодорсон.

Мөн үзэх

засварлах
  1. 1.00 1.01 1.02 1.03 1.04 1.05 1.06 1.07 1.08 1.09 1.10 Goodson, P. L. Afghanistan's Endless War: State Failure, Regional Politics, and the Rise of .... pp. 147, 165. [1]
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Oily
  3. 3.0 3.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Brzezinski
  4. 4.0 4.1 4.2 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Wilson
  5. ""Reagan Doctrine, 1985," United States State Department". State.gov. Эх хувилбараас архивласан: 2007-05-10. Татаж авсан: 2011-02-20.
  6. Interview with Dr. Zbigniew Brzezinski – (June 13, 1997). Part 2. Episode 17. Good Guys, Bad Guys. June 13, 1997.
  7. Corera, Gordon (2011). MI6: Life and Death in the British Secret Service. London: Phoenix. ISBN 978-0-7538-2833-5.
  8. Shichor. pp157–158. Татаж авсан: October 2, 2014.
  9. Crile, George (2003). Charlie Wilson's War: The Extraordinary Story of the Largest Covert Operation in History. Atlantic Monthly Press. ISBN 0-87113-854-9.
  10. "Saudi Arabia and the Future of Afghanistan". Council on Foreign Relations. Эх хувилбараас архивласан: Аравдугаар сар 7, 2014. Татаж авсан: October 2, 2014.
  11. Nyrop, Richard F.; Donald M. Seekins (January 1986). Afghanistan: A Country Study (PDF). Washington, DC: United States Government Printing Office. pp. XVIII–XXV. Эх хувилбараас (PDF) архивласан: 2001-11-03. Татаж авсан: 2014-11-23.
  12. Mark N. Katz (March 9, 2011). "Middle East Policy Council | Lessons of the Soviet Withdrawal from Afghanistan". Mepc.org. Татаж авсан: July 28, 2011.
  13. Maxime Rischard. "Al Qa'ida's American Connection". Global-Politics.co.uk. Эх хувилбараас архивласан: Арван нэгдүгээр сар 21, 2011. Татаж авсан: July 28, 2011. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  14. "Soviet or the USA the strongest" (норвег хэлээр). Translate.google.no. Эх хувилбараас архивласан: Гуравдугаар сар 17, 2019. Татаж авсан: July 28, 2011.
  15. "Afghanistan hits Soviet milestone – Army News". Armytimes.com. Татаж авсан: February 15, 2012.
  16. 16.0 16.1 16.2 16.3 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named vfw.org
  17. "Russia asks Afghanistan for help with over 200 Soviet troops missing since war in 1980s". Associated Press. October 15, 2012. Татаж авсан: 10 July 2013.
  18. David C. Isby (1986-06-15). Russia's War in Afghanistan. Books.google.es. ISBN 978-0-85045-691-2. Татаж авсан: February 15, 2012.[permanent dead link]
  19. Antonio Giustozzi (2000). War, politics and society in Afghanistan, 1978–1992. Hurst. ISBN 1-85065-396-8. A tentative estimate for total mujahideen losses in 1980-02 may be in the 150–180,000 range, with maybe half of them killed.
  20. Markovskiy, Victor (1997). "Жаркое небо Афганистана: Часть IX" [Hot Sky of Afghanistan: Part IX]. Авиация и время [Aviation and Time] (in Russian) p.28
  21. "Soviet Air-to-Air Victories of the Cold War". Татаж авсан: October 2, 2014.
  22. Noor Ahmad Khalidi, "Afghanistan: Demographic Consequences of War: 1978-87," Central Asian Survey, vol. 10, no. 3, pp. 101–126, 1991.
  23. Marek Sliwinski, "Afghanistan: The Decimation of a People," Orbis (Winter, 1989), p.39.
  24. Hilali, A. (2005). US–Pakistan relationship: Soviet Intervention in Afghanistan. Burlington, VT: Ashgate Publishing Co. (p.198)
  25. Немеркнущая слава: от воинов-интернационалистов до миротворцев. М., 2004. С. 295.

Холбоос

засварлах

Гадаад холбоос

засварлах

Загвар:Афганистан