Баарин баруун хошуу

Баарин баруун хошуу (монгол: ᠪᠠᠭᠠᠷᠢᠨ
ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ
ᠬᠣᠰᠢᠭᠤ
; хятадаар: 巴林右旗, пиньинь:Bālín yòu qí) нь БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Чифэн хотын харъяанд багтдаг хошуу юм. Энэ хошуу нь Баарин Монголчууд голлон амьдардаг бөгөөд Чифэн хотоос зүүн өмнөш 143 км-ын зайд байдаг. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 10240 км2.

Баарин баруун хошуу

Уг хошууны үүсэл нь Монгол Улсын Батмөнх даян хаан дунд хөвгүүн Алчуболдод монголын зүүн гурван түмний нэг Халхын Баарин, Жарууд, Үжээд, Хонгирад, Баяуд таван отгийг өмч болгон хуваарьлаж, Шар мөрний саваар нутаглах болсноор Өвөр Халх гэх нэршил үүссэн. Алчуболд ноёны дараа хөвгүүн Хургач Хасар тайж таван хөвгүүндээ таван отог Халх аймгийг таслан өгснөөс Баарин отгийг Субухай үйзэн ноёнд өмч болгож өгсөн. Өвөр Халхын таван отог нь 1620-иод он хүртэл Цахар түмэнд төвлөрсөн Их Хааны захиргааг дагаж, Мин улсын Хэбэй, Ляодун мужийн хил дагуух нутагт халдан довтлоход идэвхтэй оролцож байсан.

17-р зууны эхнээс Манжийн Чин гүрэн хүчирхэгжин мандаж, 1636 онд говийн өмнөх монгол аймгуудыг нэгтгэж зургаан чуулган, 49 хошуунд зохион байгуулсны дотор Баарин багтаж, зүүн баруун хоёр хошуу болсон. 1648 онд Субухай дархан ноёны хөвгүүн Бага баатар ноёны хоёр дахь хөвгүүн Шадар тайжийн ганц хөвгүүн[1] улсын эфү Сэвдэнд Баарин баруун хошууны засаг, улсад туслагч гүн цол өргөмжлөв. 1650 онд улсын эфү Сэвдэн гүнийг үе улиран залгамжлах төрийн жүн ван цолоор өргөмжлөв. Тус хошууг байгуулснаас хойш Чин гүрэн мөхтөл манжийн хаад ноёдтой худ ургийн гүн холбоотой байсан. Чин улс мөхсөний дараа 1914-1932 он хүртэл Дундад Иргэн Улсын Жэхэ мужийн, 1932-1933 он хүртэл Линьдун мужийн, 1933-1942 онд Манжгогийн Хянган аймгийн захиргаанд харъяалагдаж байсан. 1945-1949 онд Хятадын иргэний дайны хөлд нэрвэгдэж, 1949-1969 он хүртэл Өвөр Монголын Зуу Уд аймагт багтаж яваад, 1969-1979 онд Хятадын Ляонин мужид шилжүүлэн, 1979 онд хойш Өвөр Монголын харъяанд шилжүүлсэн. 1983 оноос Улаанхад хотод харъяалагдах болсон.

Засаг захиргааны бүтэц

засварлах

Тус хошуу нь 2 дүүрэг, 5 тосгон, 4 сумаас бүрддэг.

Нэр Ханз Пиньинь галиг Монгол бичиг Засаг захиргааны код
Зээл гудамж
Сайхан зээл гудамж 赛罕街道 Sàihǎn Jiēdào ᠰᠠᠢᠬᠠᠨ
ᠵᠡᠭᠡᠯᠢ
ᠭᠤᠳᠤᠮᠵᠢ
150423401
Дархан зээл гудамж 达尔罕街道 Dá'ěrhǎn Jiēdào ᠳᠠᠷᠬᠠᠨ
ᠵᠡᠭᠡᠯᠢ
ᠭᠤᠳᠤᠮᠵᠢ
150423402
Балгас
Даваан балгас 大板镇 Dàbǎn Zhèn ᠳᠠᠪᠠᠨ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150423100
Суврага балгас 索博日嘎镇 Suǒbórìgā Zhèn ᠰᠤᠪᠤᠷᠠᠭ᠎ᠠ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150423101
Бор Ус балгас 宝日勿苏镇 Bǎorìwùsū Zhèn ᠪᠣᠷᠣᠤ᠋ᠰᠤ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150423102
Цагааннуур балгас 查干诺尔镇 Chágànnuò'ěr Zhèn ᠴᠠᠭᠠᠨᠨᠠᠭᠤᠷ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150423103
Баянхошуу балгас 巴彦琥硕镇 Bāyànhǔshuò Zhèn ᠪᠠᠶᠠᠨᠬᠤᠰᠢᠭᠤ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150423105
Сум
Шар мөрөн сум 西拉沐沦苏木 Xīlāmùlún Sūmù ᠰᠢᠷᠠᠮᠥ᠋ᠷᠡᠨ
ᠰᠤᠮᠤ
150423200
Баянтал сум 巴彦塔拉苏木 Bāyàntǎlā Sūmù ᠪᠠᠶᠠᠨᠲᠠᠯ᠎ᠠ
ᠰᠤᠮᠤ
150423201
Жаргалын зам сум 幸福之路苏木 Xìngfúzhīlù Sūmù ᠵᠢᠷᠭᠠᠯ ᠤᠨ
ᠵᠠᠮ ᠰᠤᠮᠤ
150423202
Цагаанмөрөн 查干沐沦苏木 Chágànmùlún Sūmù ᠴᠠᠭᠠᠨᠮᠥ᠋ᠷᠡᠨ
ᠰᠤᠮᠤ
150423203

Холбоотой хуудас

засварлах
  1. ., Раашпунцаг (2006). Болор эрих. Vol. 2. Translated by М, Баярсайхан нар (1 ed.). Улаанбаатар. pp. 569–570.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)