Хятад хэл

(Хятадаар-с чиглүүлэгдэв)

Хятад хэл (хятадаар 汉语/漢語 Hànyǔ; 华语/華語 Huáyǔ; 中文 Zhōngwén) нь нэг талаас үзвэл нэгэн хэл, нөгөө талаас үзвэл харилцан адилгүй хувиар хоорондоо ойлголцдог хэдэн янз хэлийг багтаасан хэлний бүлэг юм.[2]

Хятад хэл
汉语; 漢語; Hànyǔ эсвэл 中文; Zhōngwén
УгсаатанХань Хятадууд
Газар зүйн
тархалт
Хятад хэлний ертөнц: Эх газрын Хятад, Тайвань, Сингапур
Төрөлх хэлтэн
1.35 тэрбум (2017–2022)[1]
Хэлний ангилалХятад-Төвөд язгуур
  • Хятад хэл
Эрт хэлбэр
Дэд бүлгүүд
ISO 639-1zh
ISO 639-3zho
Хятад хэлний ертөнцийн газрын зураг
  Уугуул хятад хэлээр ярьдаг бүс нутаг
  Хятад хэлээр ярьдаг цөөнхтэй бүс нутаг
  Хятад хэл уугуул хэл биш харин албан ёсны эсвэл боловсролын хэл болдог бүс нутаг

Хэлний ангиллаар ямартаа ч Хятад-Төвөд хэлний язгуурын нэг салаа нь болно. Төрөлх хэлт хүмүүс үндсэндээ Хятадад (өнөөгийн БНХАУ, Тайвань) суурьшсан байдаг. Үндэстэн улсаа байгуулсан Хятадууд ялгагдах хэл яриагаа «аялга» гэж үздэг. Харин бусад хэл шинжээч, хятад судлаач нар "Хятад хэлний бүлэг" гээд хэд хэдэн «хэл» болгон ангилжээ.[3]

Дээрх ялгаатай хэсгүүдийг нутаг орны байршлаар Умард (өөрөөр Мандарин гэнэ, 850 сая орчим хэлэлцэгчтэй), Ву (90 сая), Юэ (өөрөөр Кантон, 70 сая), Мин (50 сая), Шиан (36 сая) зэрэг 7-13 бүлэгт багцладаг.

Үүнээс Умард Хятад хэл/аялгануудын доторх Бээжин нутгийн аялгад тохируулсан Баримжаа хятад хэл (Pu tong hua/普通话) нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) болон Бүгд Найрамдах Хятад Улс хоёрт төрийн цор ганц, Сингапур улсад албан ёсны 4 хэлний нэг болж хуульчлагдан батлагджээ. Мөн НҮБ-ийн албан ёсны 6 хэлийн нэг болдог.

Бичгийн систем нь хятад үсэг буюу ханз (дүрс бичиг) бөгөөд муж, тойрогоосоо хамаарч уламжлалт эсвэл хялбаршуулсан ханз хэрэглэдэг. Галиг үсгийн хувьд латин цагаан толгойн дээр тулгуурласан Пинь-Инь хэрэглэнэ. Юүе хэлэнд мөн адил латин цагаан толгойнд тулгуурласан Жьюп-Пинь зэргийг ашигладаг. Эртний галиг үсэг болох жүинь нь толь бичгийн хэмжээнд хэрэглэдэг.

Тэмдэглэл

засварлах
  1. Олон хувилбарын ярианы давхарга, ялангуяа Минь хувилбарууд нь Дундад Хятадаас өмнөх үеийн онцлогийг тусгасан байдаг..Загвар:Sfnmp
  1. Хятад хэл at Ethnologue (27th ed., 2024) Загвар:Closed access
  2. * David Crystal, The Cambridge Encyclopedia of Language (Cambridge: Cambridge University Press, 1987) , p. 312. "The mutual unintelligibility of the varieties is the main ground for referring to them as separate languages."
    • Charles N. Li, Sandra A. Thompson. Mandarin Chinese: A Functional Reference Grammar (1989), p 2. "The Chinese language family is genetically classified as an independent branch of the Sino-Tibetan language family."
    • Jerry Norman. Chinese (1988), p.1. "The modern Chinese dialects are really more like a family of language."
    • John DeFrancis. The Chinese Language: Fact and Fantasy (1984), p.56. "To call Chinese a single language composed of dialects with varying degrees of difference is to mislead by minimizing disparities that according to Chao are as great as those between English and Dutch. To call Chinese a family of languages is to suggest extralinguistic differences that in fact do not exist and to overlook the unique linguistic situation that exists in China."
  3. Mair, Victor H. (1991). "What Is a Chinese "Dialect/Topolect"? Reflections on Some Key Sino-English Linguistic Terms" (PDF). Sino-Platonic Papers.