Ляонин (хятадаар 辽宁 - liáoníng; монгол бичгээр лийоонинг) — БНХАУ-н 23 мужийн нэг, тэр дотроо зүүн хойд орон, хуучнаар хэлвэл Манжуур оронд байгаа 3 мужийн нэг. Ялу голоор БНАСАУ-тай хиллэж, дотооддоо Гирин муж, Өвөр Монгол орон, Хэбэй мужтай хаяалдаг. Бас Шар тэнгист тулна. Мужийн нутгийн дундуур Ляо гол (Ляохэ) урсдаг, түүний дорнодийг Ляодун хойг гэдэг. Мужийн 145,900 км2 (21/33) нутагт 2010 онд 43.7 сая (14/33) хүн оршин сууж байв.

Өнөөгийн Хятадын Ляонин муж (улаан)

Засаг захиргааны хуваарь

засварлах
 
Нутгийн хуваарь (хүснэгтийн дугаараар)
 
1625-1631 онд баригдсан Мүгдэн ордон
# Нэр латин хятад англи латин хүн ам (2010)
— тал мужийн дайны хот —
1 Шэньян (Мүгдэн) Shěnyáng Shì Shenyang 8,106,171
2 Далянь Dàlián Shì Dalian 6,690,432
— аймгийн энтэй хот —
3 Аньшань Ānshān Shì Anshan 3,645,884
4 Бэньши Běnxī Shì Benxi 1,709,538
5 Чаоян Cháoyáng Shì Chaoyang 3,044,641
6 Даньдун Dāndōng Shì Dandong 2,444,697
7 Фушунь Fǔshùn Shì Fushun 2,138,090
8 Фүшинь Fùxīn Shì Fuxin 1,819,339
9 Хулудао Húludǎo Shì Huludao 2,623,541
10 Жиньжоу Jǐnzhōu Shì Jingzhou 3,126,463
11 Ляоян Liáoyáng Shì Liaoyang 1,858,768
12 Паньжинь Pánjǐn Shì Panjin 1,392,493
13 Телин Tiělǐng Shì Tieling 2,717,732
14 Инкоу Yíngkǒu shì Yingkou 2,428,534

Ард түмэн

засварлах
2000 оны тооллогоорх хүн амын тоо
Ард түмэн Хүний тоо Эзлэх хувь
Хятад үндэстэн 35,105,991 83.9%
Манж үндэстэн 5,385,287 12.9%
Монгол үндэстэн 669,972 1.6%
Хотон үндэстэн 264,407 0.6%
Солонгос үндэстэн 241,052 0.6%
бус ард түмэн 0.3%
Бүгд 100.0%