Баарин зүүн хошуу

Баарин зүүн хошуу (монголоор: ᠪᠠᠭᠠᠷᠢᠨ
ᠵᠡᠭᠦᠨ
ᠬᠣᠰᠢᠭᠤ
; хятадаар: 巴林左旗, пиньинь: Bālín zuǒ qí) - БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах ороны Улаанхад хотын харъяаны хошуу. Тус хошуу нь 2022 оны байдлаар 334,340[1] хүнтэйгээс Хятад үндэстэн (61%), Баарин Монголчууд (35%) холилдон оршин амьдардаг.

Баарин зүүн хошуу

Баарин зүүн хошууны нутагт эртнээс нүүдэлчдийн нутаг байж, хятадын Байлдаант улсын үед Уулын Рун, Дунху зэрэг аймгууд нутаглаж байсан. Хүннү гүрний үед Сяньби, Ухуань аймгууд, мөн тэдний залгамж Кидан аймаг өнө удаан нутагласаар байв. Кидан Улс байгуулагдаж, 918 онд Дээд нийслэлээ тус хошууны нутагт байгуулсан. Монгол Улсын Батмөнх даян хааны тавдугаар хөвгүүн Алчуболдод таван отог Өвөр Халхыг өмч болгон өгсөний дотор Баарин аймаг багтсан. Алчуболдын дараа хүү Хургач Хасар тайж өөрийн таван аймгийн хамт Шар мөрний орчимд нүүдэллэн нутаглах болсон. Хожим өөрийн таван хөвгүүний нэг Субухай дархан ноёнд Баарин отгийг өгсөн нь Цахар дахь Монголын хаадын захиргаанд явсаар 1620-иод онд манжийн Чин гүрэнд дагаар орсон. Субухай дархан ноёны хөвгүүн Бага баатар ноёны ахмад хөвгүүн Өвөгдэй хунтайжийн ахмад хөвгүүн төрийн эфү Сэрэн ноёнд 1648 онд засаг, хошууны бэйс цол өгч, Баарины зүүн хошууг байгуулан захируулан, Зуу Удын чуулганд харъяалуулав.

1891 оны Улаан малгайтны хядлагаар тус хошууны ихэнх нутагт хятад тариачид ирж, суурьших болсон. Чин гүрэн мөхсөний дараа 1914-1933 он хүртэл ДИУ-ын Линьдун мужид, 1933-1945 он хүртэл Манжго улсад харъяалагдаж байгаад 1946 оны 6 сараас Хятадын Коммунист намын захиргаанд орж, 1949-1969 онд Өвөр Монголын Өөртөө засах ороны Зуу Уд аймагт хамаарах болсон. 1969-1979 онд Өвөр Монголыг татан буулгахад Ляонин мужид захирагдах болсон. 1979 оноос Өвөр Монголын Улаанхад хотод харъяалагдаж эхлэсэн.

Засаг захиргааны хуваарь

засварлах

Баарин зүүн хошуу нь 2 зээл гудамж, 7 балгас, 2 тосгон, 2 суманд хуваагдана. Хошууны төв нь Линьдун балгас

Нэр Ханз Пиньинь галиг Монгол бичиг Код
Зээл гудамж (街道)
Линдонгийн баруун хотын зээл гудамж 林东西城街道 Líndōng Xīchéng Jiēdào ᠯᠢᠨᠳ᠋ᠦ᠋ᠩ ᠦᠨ
ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ
ᠬᠣᠲᠠ ᠶᠢᠨ
ᠵᠡᠭᠡᠯᠢ ᠭᠤᠳᠤᠮᠵᠢ
150422403
Линдонгийн зүүн хотын зээл гудамж 林东东城街道 Líndōng Dōngchéng Jiēdào ᠯᠢᠨᠳ᠋ᠦ᠋ᠩ ᠤᠨ
ᠵᠡᠭᠦᠨ
ᠬᠣᠲᠠ ᠶᠢᠨ
ᠵᠡᠭᠡᠯᠢ ᠭᠤᠳᠤᠮᠵᠢ
150422404
Балгас (镇)
Линьдун балгас 林东镇 Líndōng Zhèn ᠯᠢᠨᠳᠦ᠋ᠩ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150422100
Лунчан балгас 隆昌镇 Lóngchāng Zhèn ᠯᠦᠩᠴᠠᠩ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150422101
Арван гурван овоо балгас 十三敖包镇 Shísān'áobāo Zhèn ᠠᠷᠪᠠᠨ
ᠭᠤᠷᠪᠠᠨ
ᠣᠪᠣᠭ᠎ᠠ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150422102
Билүүтэй балгас 碧流台镇 Bìliútái Zhèn ᠪᠢᠯᠡᠭᠦᠲᠠᠢ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150422103
Фүхэ балгас 富河镇 Fùhé Zhèn ᠹᠦ᠋ ᠾᠧ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150422104
Баян уул балгас 白音勿拉镇 Báiyīnwùlā Zhèn ᠪᠠᠶᠠᠨ᠌ ᠠ᠋ᠭᠤᠯᠠ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150422105
Хархад балгас 哈拉哈达镇 Hālāhādá Zhèn ᠬᠠᠷᠠᠬᠠᠳᠠ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150422106
Тосгон (乡)
Саньшань тосгон 三山乡 Sānshān Xiāng ᠰᠠᠨ ᠱᠠᠨ
ᠰᠢᠶᠠᠩ
150422202
Хуажалга тосгон 花加拉嘎乡 Huājiālāgā Xiāng ᠬᠤᠸᠠᠵᠢᠯᠠᠭ᠎ᠠ
ᠰᠢᠶᠠᠩ
150422203
Сум (苏木)
Цагаанхад сум 查干哈达苏木 Chágànhādá Sūmù ᠴᠠᠭᠠᠨᠬᠠᠳᠠ
ᠰᠤᠮᠤ
150422200
Улаандаваа сум 乌兰达坝苏木 Wūlándábà Sūmù ᠤᠯᠠᠭᠠᠨᠳᠠᠪᠠᠭ᠎ᠠ
ᠰᠤᠮᠤ
150422201

Холбоотой хуудас

засварлах
  1. "Population: Inner Mongolia: Chifeng: Balinzuo | 经济指标 | CEIC". www.ceicdata.com. Татаж авсан: 2024-06-19.