2 сарын 19
2 сарын 19 нь Григорийн тооллын жилийн 50 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 315 өдөр (өндөр жил бол 316 өдөр) үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 1 сар · 2 сар · 3 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
засварлах- 356 - Ромын Эзэнт гүрниы хаан II Константинус улс орон даяарх бүх паганизмын /байгаль шүтэх ёс/ сүмүүдийг татан буулгаж, хаав.
- 1594 - Польш-Литвын холбооны улын парламент хаан ширээнд III Сигисмундыг залах шийдвэр гаргажээ.
- 1649 - Гуарарапесийн хоёрдугаар тулаанд Бразилчууд ялалт байгуулснаар тус улс дахь Голландын ноёрхол эцэслэв.
- 1674 - Англи болон Нидерландын засгийн газар Уестминстерийн тунхагт гарын үсэг зурж, хоёр улсын хооронд үүссэн гуравдугаар дайн эцэслэжээ. Энэ гэрээний хүрээнд Америк дахь Нью Амстердам хот Нью-Йорк болж нэрээ сольсон байна.
- 1807 - АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Аарон Бөрр улсаасаа урвасан хэргээр баривчлагдав.
- 1819 - Британийн аялагч Уиллиам Смит Өмнөд Шетландын арлыг илрүүлж Английн хаан III Жоржийн нэрээр нэрлэжээ.
- 1846 - Өөрсдийгөө улс гэж зарласан Техасын бүгд найрамдах улс АНУ-д нэгдэж Техас муж улс болов.
- 1878 - Алдарт зохион бүтээгч Томас Эдисон дуу бичиж сонсох зориулалт бүхий фонограф төхөөрөмждөө патент авчээ.
- 1913 - Мексикийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Пепро Ласкурейн 45 минутын дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв. Ингэснээр дэлхийн түүхэнд хамгийн богино хугацаанд төр барьсан ерөнхийлөгч болжээ.
- 1915 - Дэлхийн нэгдүгээр дайн: Дарданельс орчимд Англи-Францын хамтарсан усан цэргийн хүч Османы эзэнт гүрний талыг бөмбөгдөв. Ингэснээр дэлхийн I дайны анхны усан замын тулаан эхэлсэн түүхтэй.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Японы армийн 250 онгоц Австралийн хойд хэсгийн Дарвин хотыг бөмбөгдөв. Дайралтын улмаас 243 хүн амиа алджээ.
- Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт захирамж гаргаж Япон гаралтай америк иргэдийг түр байрлах лагерьт байршуулах шийдвэр гаргав.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Японы Иво Жима аралд АНУ-ын 30 мянган усан цэрэг газардав.
- 1949 - Боллингений холбооноос олгодог яруу найргийн дээд шагналыг Эзра Паунд анх удаагаа хүртжээ.
- 1953 - АНУ-ын Жиоржиа муж хэвлэлийг хянах зөвлөл байгуулах шийд гаргав.
- 1959 - Их Британичууд Киприйн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Үүнээс нэг жил зургаан сарын дараа Кипр улс бүрэн тусгаар тогтносон юм.
- 1960 - Хятад улс T-7 дуут пуужинг амжилттай туршив.
- 1976 - АНУ-ын Ерөнхийлөгч Жералд Форд япон гаралтай америк иргэдийг өөр газар түр байрлуулах шийд гаргажээ.
- 1985 - Дэлхийн түүхэнд зүрх шилжүүлэн суулгасан анхны хүн болох Уиллиам Ж.Шройдер эмнэлгээс гарав.
- 1986 - Шри Ланкын засгийн газрын шийдвэрээр тус нутгийн зүүн хэсэгт оршин суудаг Тамилийн 80 фермерийг устгав.
- 2002 - NASA буюу АНУ-ын Сансар судлалын агентлаг Ангараг гарагыг судлах Одиссей хөтөлбөрөө эхлүүлжээ.
- 2011 - Хятадын Тан улсын үеийн усан онгоцны үлдэгдэл, эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлсэн анхны үзэсгэлэн Сингапурт нээлтээ хийв.
Мэндэлсэн алдартнууд
засварлах- 1594 - Уэльсийн хунтайж Хенри Фредерик (1612 онд нас барсан)
- 1833 - Швейцарийн сэтгүүлч, Нобелийн Энхтайвны шагналт Элли Дюкоммун (1906 онд нас барсан)
- 1855 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 16 дахь их аварга I Кажиро Нишиноуми (1908 онд нас барсан)
- 1859 - Нобелийн шагналт Шведийн физикч Сванте Аррхениус (1927 онд нас барсан)
- 1880 - Мексикийн 39 дэх Ерөнхийлөгч Альваро Обрегон (1928 онд нас барсан)
- 1924 - "Оскар"-ын наадам, "БАФТА", "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт нэрт жүжигчин Лий Марвин (1987 онд нас барсан)
- 1938 - 10-р Ванчин лам Чойжий Галсан (1989 онд нас барсан)
- 1940 - Туркменистаны анхны Ерөнхийлөгч Сапармурат Ниязов (2006 онд нас барсан)
- Америкийн алдарт дуучин Смоки Робинсон
- 1941 - Нобелийн шагналт Америкийн физикч Девид Гросс
- 1943 - Нобелийн шагналт Английн биохимич Тим Хант
- 1952 - Словенийн гурав дахь Ерөнхийлөгч Данило Тюрк
- 1953 - Аргентин улсын 52 дахь Ерөнхийлөгч Кристина Фернандез де Киршнер
- 1955 - "Тони", "Эмми", "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт жүжигчин Жефф Даниелс
- 1956 - Нобелийн шагналт Америкийн биологич Родерик МакКиннон
- 1960 - Йоркийн гүн, хунтайж Эндрью
- 1963 - Английн дуучин, ая зохиогч Сийл
- 1977 - Италийн хөлбөмбөгч Жианлука Замбротта
- 1980 - Олимпын гурав, Дэлхийн 9, Азийн дөрвөн удаагийн аварга Хятадын ширээний теннисч Ма Лин
- 1983 - Японы мэргэжлийн сүмо бөхийн озези, Болгарын сүмоч Котоошү Кацүнори
- 1986 - Дэлхийн таван удаагийн эмэгтэй шилдэг хөлбөмбөгч Марта
Нас барсан алдартнууд
засварлах- 1951 - Нобелийн шагналт Норвегийн зохиолч, яруу найрагч Нут Хамсун (1869 онд төрсөн)
- 1988 - Нобелийн шагналт Америкийн физикч Андре Фредерик Курнанд (1895 онд төрсөн)
- 1997 - БНХАУ-ын төрийн зөвлөлийн шадар сайд Денг Сиаопинг (1904 онд төрсөн)
- 2012 - ОХУ-ын 27 дахь Ерөнхий сайд Виталий Воротников (1926 онд төрсөн)
- 2013 - Нобелийн шагналт Америкийн физикч Роберт Колмен Ричардсон (1937 онд төрсөн)
- 2016 - Италийн зохиолч Умберто Эко (1932 онд төрсөн)
- 2016 - Америкийн зохиолч Харпер Лий (1926 онд төрсөн)
- 2019 - Германы нэрт загвар зохион бүтээгч Карл Лагерфельд (1933 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
засварлах- Мексик Зэвсэгт хүчний өдөр
- Румын Бранчуси өдөр
- Болгар Васил Левскиг дурсах өдөр
- Туркменистан Төрийн далбааны өдөр
- Энэтхэг Шиважи Жаянти (Махараштра муж)
Commons: 2 сарын 19 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан