2 сарын 28
2 сарын 28 нь Григорийн тооллын жилийн 59 дэх өдөр бөгөөд сүүлээсээ 306 дахь (өндөр жил бол 307 дахь) өдөр юм. Ердийн жилд 2 сарын сүүлчийн өдөр болно.
Түүхэн жилийн өдөр 1 сар · 2 сар · 3 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
засварлах- МЭӨ 202 - Хятадын эзэн хаан Лиу Банг суудлаасаа бууж, улмаар дөрвөн зууны турш Хятадыг захирсан Хан гүрэн байгуулагджээ.
- 1525 - Ацтекын хаан Куахтемок Испанийн эзлэн түрэмгийлэгч Эрнан Кортесийг цаазлах зарлиг буулгав.
- 1700 - Шведийн засгийн газар Шведийн нэгдсэн он тоололд шилжих шийд гаргав.
- 1827 - Америк улсад худалдааны төмөр замын анхны сүлжээ байгуулагджээ. Анхны арилжааны төмөр зам Балтимор-Охайогийн чиглэлд тавигдсан гэдэг.
- 1838 - Эх орончдын хөдөлгөөний тэргүүн Роберт Нелсон Доод Канад (одоогийн Күебек муж)-ыг тусгаар тогтносон хэмээн зарлав.
- 1867 - АНУ-ын Конгресс Ватинкантай дипломат харилцаагаа сэргээж, тавьсан хоригоо цуцлах шийд гаргав. Гэсэн ч Ватиканы зүгээс 1984 он хүртэл ямар нэгэн дипломат харилцаа хийгээгүй юм.
- 1885 - Беллийн телефон компани дээр үндэслэн "Америкийн холбоо, цахилгаан мэдээний компани"-ийг байгуулжээ.
- 1897 - Мадагаскар улсын сүүлчийн хатан хаан III Ранавалонагийн хаанчлал эхлэв. Удалгүй Францчууд тус улсыг булаан эзлэсэн юм.
- 1935 - Америкийн эрдэмтэн Уоллос Каротерс "нийлэг" материалыг нээжээ.
- 1940 - Сагсанбөмбөгийн тоглолтыг анх удаагаа телевизээр дамжуулав. Тухайн үед учраа таарсан Фордхемийн их сургууль, Питтсбургийн их сургуулийн хооронд болсон тоглолтыг ийнхүү телевизээр нэвтрүүлжээ.
- 1953 - Эрдэмтэн Жеймс Ватсон, Френцис Кирк нар ДНК-гийн бүтцийг анх удаагаа нээн илрүүлэв.
- 1954 - Телевизийг өнгөтөөр нэвтрүүлэх анхны технологиуд худалдаанд гарч, үүнийг NTSC худалдан авчээ.
- 1959 - АНУ тагнуулын зориулалттай "Дисковерэр 1" хиймэл дагуулыг хөөргөв. Гэвч мэдээллийн сигнал таараагүй тул энэ хөтөлбөрийг албан ёсоор зогсоожээ.
- 1980 - Испанийн Андалузи мужид болон олон нийтийн санал асуулгаар тус муж автономи эрхтэй болов.
- 1986 - Шведийн 26 дахь Ерөнхий сайд Олоф Палме Стокхольм хотод халдлагад өртөн амь насаа алджээ.
- 1991 - Персийн булангийн анхдугаар дайн өндөрлөв.
- 1995 - Австралийн Либерал намын дарга Жон Хьюсон сонгуульд ялагдал хүлээж, нэр хүндээ алдсан явдалд өөрийгөө буруутган албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгчээ.
- 1997 - Ираны хойд хэсэгт газар хөдлөсний улмаас 3,000 хүн амь насаа алдав.
- 1998 - Дэлхийд анх удаагаа нисгэгчгүй онгоцыг хөөргөжээ.
- Косовгын дайн: Сербийн цагдаагийн ажилтнууд Косовогийн чөлөөлөх армийн эсрэг ажиллагаа зохион байгуулав.
- 2004 - Тайванийн Ṛнэг сая гаруй иргэн гар, гараасаа хөтлөлцөн дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.
- 2004 - Монгол хэлний анхны википедиа нээгдсэн
- 2013 - Ромын пап XVI Бенедикт өөрийн хүсэлтээр эрх ямбаасаа татгалзав. Ингэснээр Католик шашны түүхэнд 1415 оноос хойшхи анхны тохиолдол болсон юм.
Мэндэлсэн алдартнууд
засварлах- 1119 - Жин гүрний Хаан Шизонг (1150 онд нас барсан)
- 1261 - Норвегийн Хатан хаан Маргарет (1283 онд нас барсан)
- 1409 - Люксембургийн Хатан хаан Элизабет (1442 онд нас барсан)
- 1884 - Эстонийн долоо дахь Ерөнхий сайд Антс Пийп (1942 онд нас барсан)
- 1894 - Оскарын хошой шагналт зураглаач Бен Хехт (1964 онд нас барсан)
- 1896 - Нобелийн шагналт Америкийн физикч Филип Шовольтер Хенх (1965 онд нас барсан)
- 1901 - Нобелийн шагналт Америкийн химич Линус Полинг (1994 онд нас барсан)
- 1915 - Нобелийн шагналт Английн биологич Петер Медавар (1987 онд нас барсан)
- 1930 - Нобелийн шагналт Америкийн физикч Леон Күүпер
- 1931 - Бангладешийн 14 дэх Ерөнхийлөгч Лажуддин Ахмед (2012 онд нас барсан)
- 1939 - Нобелийн шагналт Америкийн физикч Даниель Цуй
- 1948 - Нобелийн шагналт физикч, Америкийн эрчим хүчний сайд Стифен Чу
- "Блек Саббат" хамтлагийн хөгжимчин Гийф Николс (2017 онд нас барсан)
- Мальтын Ерөнхий сайд Альфред Сант
- 1953 - Нобелийн шагналт Амеркийн эдийн засагч Пол Кругман
- 1957 - "Биг Лебовски" "Сүүлийн дайчин", "Трансформер" киноны од Жон Туртуро
- 1960 - "Говийн зэрэглээ", "Гарын таван хуруу", "Мартагдсан дууль", "Монголжингоо" киногоор алдаршсан жүжигчин Янживийн Оюунцэцэг (1994 онд нас барсан)
- 1970 - Олимпын аварга, Дэлхийн гурван удаагийн аварга, Танхимын дэлхийн аварга Алжирийн дундын зайн гүйгч Нуреддин Морсели
- 1980 - Данийн хөлбөмбөгч Кристиан Полсен
- Америкийн сагсанбөмбөгч Тейшон Принс
- 1987 - Италийн хөлбөмбөгч Антонио Кандрева
- 1999 - Словенийн сагсан бөмбөгч, "Даллас Маверикс" багийн залуу од Лука Дончич
Нас барсан алдартнууд
засварлах- 628 - Персийн эзэнт гүрний Хаан II Хосров
- 1510 - Испанийн нэрт аялагч Хуан де ла Коса (1450 онд төрсөн)
- 1648 - Данийн Хаан IV Кристиан (1577 онд төрсөн)
- 1925 - Германы анхны Ерөнхийлөгч Фридрих Эберт (1871 онд төрсөн)
- 1936 - Нобелийн шагналт Францын биологич Шарль Николь (1866 онд төрсөн)
- 1941 - Испанийн Хаан XIII Альфонсо (1886 онд төрсөн)
- 1963 - Энэтхэгийн анхны Ерөнхийлөгч Ражендра Прасад (1884 онд төрсөн)
- 1967 - "Тайм" сэтгүүлийг үндэслэгч Хенри Люс (1898 онд төрсөн)
- 2003 - Лондоны марафоныг үндэслэгч Крис Брашер (1928 онд төрсөн)
- Эль Сальвадорын Ерөнхийлөгч Фидель Санчез Эрнандез (1917 онд төрсөн)
- 2006 - Нобелийн шагналт Америкийн физикч Овен Чемберлин (1920 онд төрсөн)
- 2013 - Нобелийн шагналт Америкийн физикч Дональд А.Глейзэр (1926 онд төрсөн)
- 2016 - "Оскар", "Алтан Бөмбөрцөг" наадмын шагналт нэрт жүжигчин Жорж Кеннеди (1925 онд төрсөн)
Тэмдэгдэлт өдөр
засварлах- Испани Андалузийн өдөр (Андалузи)
- Финланд Соёлын өдөр
- Энэтхэг Үндэсний шинжлэх ухааны өдөр
- Бүгд Найрамдах Хятад Улс Энхтайвны өдөр
- Багш нарын өдөр (Арабын улс орнууд)
- Дэлхийн оёдолчдын өдөр
Commons: 2 сарын 28 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан