2 сарын 12 нь Григорийн тооллын жилийн 43 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 322 өдөр (өндөр жил бол 323 өдөр) үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал засварлах

  • 881 - Ромын пап VIII Жон "Тарган" Чарльзыг Ариун Ромын эзэнт гүрэн, Италийн хаант улсын хаанаар өргөмжлөв.
  • 1502 - Алдарт аялагч Васко де Гама Португалийн нийслэл Лисабон хотоос Энэтхэг хүрэх хоёр дахь аялалаа эхлүүлжээ.
  • 1541 - Испанийн аялагч Педро де Валдивиа Чилийн нийслэл Сантиаго хотыг илрүүлэв.
  • 1554 - Хатагтай Жейн Грейг Английн хатан хаан болсноос ес хоногийн дараа улсаасаа тэрсэлсэн гэж үзэн цаазалжээ.
  • 1593 - Солонгосын Хаенжү хотыг бүсэлсэн Японы 30 мянган дайчны эсрэг, Жосон улсын 3,000 цэрэг жанжин Квон Юүлийн удирдлага дор тэмцэж, ялалт байгуулжээ.
  • 1733 - Английн аялагч Жеймс Оглеторп Жиоржиа мужийг нээн илрүүлж, Их Британийн 13 дахь колони болгов.
  • 1771 - Шведийн хаан ширээнд III Густаф суужээ.
  • 1817 - Аргентинийн чөлөөлөх арми Андийн нурууг давж, Чилийг чөлөөлөх зорилгоор Испанийн армитай тулалдав. Түүхэнд энэ тулааныг Чакабукогын тулаан гэж тэмдэглэсэн байдаг билээ.
  • 1818 - Чилийн тусгаар тогтнолын тунхагыг Бернардо О'Хиггинс Консепсион хотын ойролцоо боловсруулжээ.
  • 1832 - Экуадорын цэргүүд Галапагосын арлыг эзлэн түрэмгийлэв.
  • 1851 - Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Бетхөрст орчмоос Эдуард Харгрейвс гэгч алт илрүүлж, улмаар Австралийн алтны халуурал эхэлжээ.
  • 1855 - Мичиган мужийн их сургууль байгуулагдав.
  • 1894 - Францын нийслэл Парис хотод орших Терминус кафед анархист үзэлтэй Эмиль Анри бөмбөг дэлбэлж нэг хүн амиа алдан 20 хүн шархаджээ.
  • 1912 - Манж Чин гүрний сүүлчийн эзэн хаан Пу И суудлаасаа буув.
  • 1915 - Линкольны дурсгалын цогцолборын эхний чулууг байрлуулав.
  • 1921 - ЗХУ-ын Улаан арми Гүрж улсад хяналтаа тогтоов.
  • 1946 - Дэлхийн хоёрдугаар дайн: Холбоотон гүрнүүдийн явуулсан "Үхлийн туяа" ажиллагаа Германы 121 онгоцыг олзолсоноор дуусчээ.
  • 1947 - ЗХУ-ын Сихотын хязгаарт солир унав.
  • 1954 - Дэлхийд хамгийн анх удаа компьютерт суурилсан LEO компани үйл ажиллагаагаа эхэлжээ.
  • 1962 - ЗХУ Сугар гариг руу "Венера 1" сансрын хөлгөө хөөргөв.
  • 1974 - ЗХУ-аас дүрвэсэн алдарт зохиолч Александр Солженицин Нобелийн уран зохиолы шагналаа дөрвөн жилийн дараа өөрийн биеэр гардан авчээ.
  • 1983 - Эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой хязгаарласан хуулийг эсэргүүцэж Пакистаны Лахор хотод 100 гаруй эмэгтэй эсэргүүцлийн жагсаал зохиоон байгуулжээ. Жагсаалын үр дүнд уг хуулийн төслийг эргүүлэн татсан юм.
  • 1990 - Австралийн мужийн захирагчийн суудалд анх удаа эмэгтэй хүн суув. Австралийн Баруун Австрали мужийн захирагчаар Кармен Лоуренс сонгогджээ.
  • 1992 - Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдав.
  • 1994 - Эдуард Мюнкын алдарт "Хашхираан" зургийг дөрвөн хулгайч Норвегийн уран зургийн галерейгаас хулгайлжээ.
  • 1999 - АНУ-ын Сенатын танхим ерөнхийлөгч Билл Клинтоныг албан тушаалаасаа огцрох үндэслэлгүй гэж үзжээ.
  • 2002 - Гааг дахь Хүний эрхийн шүүхээс НҮБ-ын байгууллагын үүсгэсэн Югославтай холбогдох хэрэгт тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Слободан Милошевичийн хэргийг хэлэлцэж эхэлжээ.
  • 2004 - Сан Франциско хотын захирагч Гавин Ньюсомын санаачилсан ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрсөн хуулийг хэлэлцэж эхлэв.
  • 2016 - Ромын пап Франциск, Оросын Үнэн алдартны сүмийн тэргүүн Кирилл нар уулзаж хамтын ажиллагааны гэрээнд гарийн үсэг зурав. Католик болон Үнэн алдартны шашны тэргүүнүүд 1054 оноос хойш анх удаагаа уулзсан нь энэ болсон юм.
  • 2019 - Югославын холбооны улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Македон улс Преспагийн гэрээний дагуу нэрээ өөрчилж Бүгд найрамдах Умард Македон болов.

Мэндэлсэн алдартнууд засварлах

  • 1074 - Италийн хаан II Конрад (1101 онд нас барсан)
  • 1637 - Шавжнуудын бүтцийг судалсан нэрт эрдэмтэн Голландын биологич Йан Сваммердам (1680 онд нас барсан)
  • 1768 - Ариун Ромын эзэнт гүрний хаан II Францис (1835 онд нас барсан)
  • 1775 - АНУ-ын зургаа дахь тэргүүн хатагтай Луйза Адамс (1852 онд нас барсан)
  • 1804 - Италийн физикч Хайнрих Ленц (1865 онд нас барсан)
  • 1809 - Хувьсалын онолыг боловсруулсан нэрт эрдэмтэн Чарльз Дарвин (1882 онд нас барсан)
    • АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольн (1865 онд нас барсан)
  • 1876 - 13-р Далай лам Түвдэн Гяцо (1933 онд нас барсан)
  • 1877 - Автомашины "Рено" компанийг үндэслэгч Луй Рено (1944 онд нас барсан)
  • 1882 - Шинэ Зеландын 27 дахь Ерөнхий сайд Уолтер Неш (1968 онд нас барсан)
  • 1911 - Олимпийн аварга Норвегийн гүйлтийн тэшүүрч Чарльз Матиесен (1994 онд нас барсан)
  • 1918 - Нобелийн шагналт Америкийн физикч Жулиан Швингер (1994 онд нас барсан)
  • 1922 - Малайзын гурав дахь Ерөнхий сайд Хуссейн Онн (1990 онд нас барсан)
  • 1934 - Америкийн сагсанбөмбөгийн амьд домог, NBA-н 11 удаагийн аварга Билл Рассель
  • 1942 - Израйлийн 10 дахь Ерөнхий сайд Эхуд Барак
  • 1946 - Габон улсын Ерөнхий сайд Жеан Йене Ндонг
  • 1961 - Гайти улсын 56 дахь Ерөнхийлөгч Мишель Мартелли
  • 1968 - "Хөгшин эрд нутаг үгүй", "Милк" киноны од, жүжигчин Жош Бролин
  • 1969 - "Пи", "Бөх", "Хар Хун" киноны найруулагч Даррен Аранофски
    • Олимпийн хошой мөнгө, хүрэл медальт, Дэлхийн хошой мөнгө, Европын дөрвөн удаагийн аварга Их Британийн жад шидэгч Стив Бакли
  • 1973 - Олимпийн хошой аварга, Дэлхийн долоон удаагийн аварга, Европын аварга Нидерландын гүйлтийн тэшигч Жианни Ромме
  • 1984 - Олимпийн хошой, Дэлхийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын усанд сэлэгч Петер Вандеркей
  • 1988 - Америкийн дуучин, ая зохиогч Майк Поснер
  • 1991 - Германы хөлбөмбөгч Патрик Херрманн

Нас барсан алдартнууд засварлах

  • 1101 - Ляо гүрний хаан Даозонг (1032 онд төрсөн)
  • 1713 - Моголын эзэн хаан Жахандар Шах (1664 онд төрсөн)
  • 1771 - Шведийн эзэн хаан Адольф Фредерик (1710 онд төрсөн)
  • 1804 - Германы нэрт философич Иммануэль Кант (1724 онд төрсөн)
  • 1949 - "Муслимийн ахан дүүс" хөдөлгөөнийг үндэслэгч Хассан аль-Банна (1906 онд төрсөн)
  • 1979 - Дуугүй киноны нэрт мастер, Оскарын шагналт найруулагч Жеан Ренуа (1894 онд төрсөн)
  • 2000 - "Снүүпи", "Чарли Браун"-ыг бүтээсэн Чарльз М.Шульц (1922 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр засварлах

  • Дарвиний өдөр (Олон улсад)
  • Жиоржиа мужийн өдөр (АНУ, Жиоржиа муж)
  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн өдөр
  • Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс Линкольны төрсөн өдөр
  • Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс Гэрлэлтийн эрх чөлөөний өдөр
  • (НҮБ) Улаан гартнуудын өдөр
  • Канад  Канад Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөр
  • Мьянмар  Мьянмар Нэгдэлийн өдөр
  • Венесуэл  Венесуэл Залуусын өдөр

  Commons: 2 сарын 12 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан