2 сарын 14 нь Григорийн тооллын жилийн 45 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 320 өдөр (өндөр жил бол 321 өдөр) үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал засварлах

  • 842 - Францын хаан Шарль, Германы хаан Луй нар Страсбургийн тангарагыг франц, герман хэл дээр өргөв.
  • 1014 - Ромын пап VIII Бенедикт Баварийн хаан Хенриг Итали, Герман, Ариун Ромын эзэнт гүрний хаанаар өргөмжилжээ.
  • 1076 - Ромын пап VII Григорий Ариун Ромын эзэнт гүрний хаан ширээнд IV Хенриг өргөмжлөв.
  • 1130 - Ромын пап ламаар II Инносент сонгогджээ.
  • 1349 - Страсбург хотод хулгайн хэргээр олон зуун еврей үндэстнийг галтан шатаажээ.
  • 1502 - Испанийн Гранада хотыг Муслим үндэстнүүд эзэлж, улмаар тус улсаас Католик шашныг гаргав.
  • 1655 - Испанийн арми Мапуче омгийн цэргийн хүчийг бут цохиж, одоогийн Чили улсад хяналтаа тогтоожээ.
  • 1778 - АНУ-ын төрийн далбааг анх удаагаа гадаадын хөлөг онгоц дээр мандуулав. Тухайн үед Францын мэдлийн хөлөг онгоц дээр мандуулж, улмаар ёслолын буудлага үйлдсэн байна.
  • 1779 - Алдарт аялаг Жеймс Күүк Хавайн арлын Калакекуа арлын орчимд уугуул хавайчуудад хорлогдон амиа алджээ.
  • 1797 - Францын хувьсгал: Одоогийн Гибралтар орчимд Британийн цэргийн хүч, Францын цэргийн хүчийг буулган авчээ.
  • 1804 - Оттоманы эзэнт гүрний эсрэг Сербийн анхны хувьсгал болов.
  • 1835 - АНУ-ын Охайо мужийн Киртланд хотод Хожмын үеийн гэгээнтнүүийн хөдөлгөө үүсчээ.
  • 1849 - Гэрэл зурагт мөнхөрсөн хамгийн анхны ерөнхийлөгчөөр Жеймс Нокс Полк тодорчээ.
  • 1852 - Дэлхийн хамгийн анхны хүүхдийн эмнэлэг Их Британийн Лондон хотод байгуулагдав.
  • 1855 - АНУ-ын Техас мужийн Нью Орлиан болон Маршалл хотыг холбосон цахилгаан холбооны шугам тавигдаж эхлэв.
  • 1859 - Орегон муж АНУ-ын 33 дахь муж болов.
  • 1876 - Алдарт зохион бүтээгч Александер Грам Белл телефон утасны патентыг авчээ.
  • 1879 - Номхон далайн дайн: Чилийн цэргийн хүч Боливийн боомт хот болох Антофагаста хотыг эзлэн авав.
  • 1899 - АНУ-ын Холбооны сонгуульд анх удаа санал тоолох машин ашиглаж эхлэв.
  • 1903 - АНУ-ын Худалдаа, хөдөлмөрийн яам байгуулагджээ.
  • 1912 - Аризона муж АНУ-ын 48 дахь муж болов.
    • АНУ-ын Тэнгисийн цэрэгт дизель хөдөлгүүртэй хөлөг онгоцуудыг ашиглах болов.
  • 1918 - ЗХУ албан ёсоор Григорийн тоололд шилжив.
  • 1929 - Гэгээн Валентиний өдрийн халдлага: Зартай дээрэмчин Аль Капон Чикаго хотод халдлага зохион байгуулж, долоон дээрэмчин амиа алджээ.
  • 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Ростов на Доныг Нацистийн Германаас чөлөөлөв.
  • 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы удирдлаган дор тулалдаж байсан Италийн хөлөг онгоц, Британийн хөлөг онгоцыг сөнөөн, живүүлжээ.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын нисэх хүчний эскадриль байр зүйн алдаанаас болж Чехословак улсын Прага хотыг бөмбөгдөв.
    • АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт Күинси хөлөг онгоц дээр Саудын Арабын хаан Ибн Саудтай уулзсанаар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтжээ.
  • 1946 - Английн банк үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
  • 1949 - Израйлийн парламент анхны хуралдаанаа хийжээ.
    • Канадын Күэбек муж Автономит эрхтэй болох хөдөлгөөнөө өрнүүлж эхлэв.
  • 1950 - Хятадын иргэний дайн: Үндэсний хувьсгалийн армийн өдөөсөн Ардын чөлөөлөх армийн эсрэг дайн ялагдлаар төгсөв.
  • 1956 - ЗХУ-ын Коммунист намын 20-р их хурал Москва хотноо эхлэв. Хурлын үеэр ЗХУ-ын шинэ удирдагч Никита Хрущев экс удирдагч Йосеф Сталинг ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж цолложээ.
  • 1961 - Үелэх системийн 103 дахь элемент болох Лавренсиумыг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд илрүүлэв.
  • 1966 - Австралийн мөнгөн тэмдэгт түүхэнд байгаагүй хамгийн доод төвшинд хүрэв.
  • 1979 - Кабул хотод байрлах АНУ-ын Элчин сайдын яаманд халдаж, элчин сайд Адольф Дабсыг барьцаалав. Цагдаагийн алба хаагч болон барьцаалагчдын хооронд болсон буудалцааны үеэр Адольф Дабс амиа алджээ.
  • 1983 - Америкийн нэгдсэн банк дампуурлаа зарлав. Тус банкны ерөнхийлөгч Жейк Батчер мөнгө угаасан хэрэгт холбогдсоны дараа дампуурлаа зарласан нь энэ юм.
  • 1989 - Ираны дээд тэргүүн Рухолла Хомейни "Сатаны эсрэг" ном бичсэнийх нь төлөө зохиолч Сальман Рашдиг үхэх ялтай гэж үзжээ.
  • 1990 - Алдарт "Вояажер 1" хөлөг 6 тэрбум км-ын алсаас эх дэлхийн зургийг илгээж, шуугиан тарив.
  • 2000 - "NEAR Шумахер" хөлөг 433 Эрос одыг бүтэн тойрсон нь дэлхийн сансар судлалын түүхэнд анхны тохиолдол болжээ.
  • 2004 - ОХУ-ын нийслэл Москва хотын захад орших Трансваалийн усан парк нурсаны улмаас 25 хүн амиа алдан, 100 гаруй хүн бэртэж гэмтэв.
  • 2005 - Ливаны нийслэл Бейрут хотод орших "Гэгээн Георг" зочид буудлын гадаа 1,000 кг тэсрэх бодис дэлбэрч тэрбумтан Рафик Харири болон өөр бусад 21 хүн амиа алджээ.
    • Хүн бүхэн хүссэн видеогоо нийтэлж, хүссэн бичлэгээ үзэх боломжтой YouTube цахим хуудас нээгджээ.
  • 2011 - Бахрейн улсад "Арабын хавар" эхлэв.
  • 2018 - Өмнөд Африк улсын Ерөнхийлөгч Жейкоб Зума албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөхөөр болов.

Мэндэлсэн алдартнууд засварлах

  • 1483 - Моголын эзэнт гүрний хаан Бабур (1530 онд нас барсан)
  • 1819 - Бичгийн машиныг зохион бүтээсэн Кристофер Латам Шолес (1890 онд нас барсан)
  • 1859 - Алсыг харагчийг зохион бүтээсэн Жорж Вашингтон Гейл Феррис (1896 онд нас барсан)
  • 1869 - Нобелийн шагналт Шотландын физикч Чарльз Томпсон Рийс Уилсон (1959 онд нас барсан)
  • 1917 - Нобелийн шагналт Америкийн эрдэмтэн Херберт А.Хауптманн (2011 онд нас барсан)
  • 1939 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Южин Фама
  • 1944 - Нэрт сэтгүүлч, зохиолч Карл Бернстайн
    • Оскар, Алтан Бөмбөрцгийн тус бүр 10 удаагийн шагналт кино зохиолч, найруулагч Алан Паркер
  • 1945 - Лихтенштейний хунтайж II Ханс-Адам
  • 1946 - Науру улсын Ерөнхийлөгч Бернард Довиёого (2003 онд нас барсан)
  • 1951 - Английн нэрт хөлбөмбөгч Кевин Кийган
  • 1963 - "Хиймэл оюун ухаан" киноны од Энрико Колантони
  • 1967 - Нидерландын Ерөнхий сайд Марк Рутте
  • 1970 - "Биелэгдэшгүй даалгавар", "Стар Трек" киноны од Саймон Пегг
  • 1972 - Скайд аппликейшнийг үндэслэгч Йаан Таллинн
    • Алдарт дуучин Роб Томас
  • 1981 - Италийн хөлбөмбөгч Маттео Бригги
  • 1983 - Францын хөлбөмбөгч Бакари Сайна
  • 1985 - Швейцарийн хөлбөмбөгч Филиппе Сендерос
  • 1987 - Уругвайн хөлбөмбөгч Эдинсон Кавани
  • 1988 - Аргентины хөлбөмбөг Анхел ди Мариа
  • 1989 - Дэлхийн алт, мөнгө, хүрэл медальт Канадын кёрлингч Эмма Мискев
    • Олимпийн хүрэл, Дэлхийн мөнгө, хүрэл медальт, Европын хошой аварга Их Британийн гимнастикч Кристиан Томас
  • 1992 - Данийн хөлбөмбөгч Кристиан Эриксен

Нас барсан алдартнууд засварлах

  • 1400 - Английн эзэн хаан II Ричард (1367 онд төрсөн)
  • 1405 - Монгол гаралтай Туркийн удирдагч Төмөр (1336 онд төрсөн)
  • 1744 - Английн нэрт математикч, зохион бүтээгч Жон Хадли (1682 онд төрсөн)
  • 1782 - Бирмийн хаан Сингу Мин (1756 онд төрсөн)
  • 1831 - Мексикийн хоёр дахь Ерөнхийлөгч Висенте Гурреро (1782 онд төрсөн)
  • 1901 - Шинэ Зеландын гурав дахь Ерөнхий сайд Эдуард Стаффорд (1819 онд төрсөн)
  • 1930 - Шинэ Зеландын 18 дахь Ерөнхий сайд Томас Макензи (1853 онд төрсөн)
  • 1995 - Бирмийн анхны Ерөнхий сайд Ү Ну (1907 онд төрсөн)
  • 2005 - Ливаны 60 дахь Ерөнхий сайд Рафик Харири (1944)
  • 2015 - Олимпийн мөнгөн медальт Югославын гүйгч Франио Михалик (1920 онд төрсөн)
  • 2018 - Нидерландын Ерөнхий сайд, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Рүүд Любберс (1939 онд төрсөн)
  • 2018 - Зимбабве улсын хоёр дахь Ерөнхий сайд Морган Цвангирай (1952 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр засварлах

  • Муж байгуулагдсан өдөр (АНУ-ын Аризона, Орегон муж)
  • Есүсийн сүмийг нээсэн өдөр (Арменийн Апостолик сүм)
  • Ялалтын өдөр (Олон улсад)
  • Гэгээн Валентины өдөр (Олон улсад)

  Commons: 2 сарын 14 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан