Пап XVI Бенедикт (Латин: Benedictus PP. XVI; Итали: Benedetto XVI; Герман: Benedikt XVI.; жинхэнэ нэр нь Иозеф Алойс Ратцингер, 1927 оны 4 сарын 16-нд төрсөн - 31.12.2022) нь 265 дахь пап,[1] Католик сүм болон Ватикан улсын төрийн тэргүүн байсан. Тэрээр 2005 оны 4 сарын 19-нд Ватиканы нууц зөвлөгөөнөөр сонгогдож, мөн оны 4 сарын 24-нд тангараг өргөж, 5 сарын 7-нд өөрийн сүм болох Латераны Гэгээн Иоханы цогчин дуганд сэнтийд заларчээ. Германы Бавари мужаас гаралтай Пап XVI Бенедикт нь Герман болон Ватиканы иргэний харьяалалтай. Тэрээр II Иохан Паулыг залгамжилсан. 2013 оны 2 сарын 28-нд Папын сэнтийгээ Францист шилжүүлж өгсөн.

Өргөмжит Пап XVI Бенедикт
Олон нийтийн өмнө үг хэлж байгаа нь. 2010 он.
Өргөмжлөгдсөн2005 оны 4 сарын 19
Сэнтийнээс буусан2013 оны 2 сарын 28
(7 жил, 315 хоног)
ӨмнөхII Иохан Паул
ДараахФранцис
Санваартны хэргэм хүртсэн1951 оны 6 сарын 29
Санваартны хэргэм хүртээсэнМикаел вон Фаулхабер
Хамба ламын хэргэм хүртсэн1977 оны 5 сарын 28
Хамба ламын хэргэм хүртээсэнИосеф Стангл
Кардиналаар томилсон ПапVI Паул
Хувийн мэдээлэл
Жинхэнэ нэрИозеф Алойс Ратцингер
Төрсөн1927 оны 4 сарын 16 (1927-04-16) (97 настай)
Ваймарын Бүгд Найрамдах Улс, Бавари, Марктл
УлсГерман, Ватикан
Төгссөн сургуульМюнхений их сургууль
Гарын үсэг{{{signature_alt}}}

Олон газар суралцаж, боловсрол эзэмшсэн ба Германы их сургуулиудад шашин судлалын хичээл заадаг байсан бөгөөд 1977 онд Ромын пап VI Паулын лүндэнгээр хамба ламын цол хүртэж, Мюнхен ба Фрайзингийн тэргүүн хамба ламаар сонгогдож байв.

Өмнөх
II Иохан Паул
264 дэх Ромын пап
2005-2013
Дараах
Францис
  1. Ромын Папуудын сэнтийд заларсан дарааллыг тогтооход эрдэмтэн судлаачид зөрүүтэй байр суурь баримтладаг. Жон А. Хардоны "Орчин үеийн Католик толь бичиг"(1980)-т II Иохан Паулыг(1978-2005) 264, Бенедиктийг 265 дахь Ромын Пап хэмээжээ.