Линдон Жонсон
Линдон Бэйнс Жонсон (англи. Lyndon Baines Johnson; 1908 оны 8-р сарын 27-нд АНУ-ын Техас мужийн Стоунуоллд төрсөн, -1973 оны 1-р сарын 22-нд тэндээ нас барсан)- АНУ-ын 36 дахь Ардчилсан намаас дэвшсэн Ерөнхийлөгч (1963-1969) мөн Жон Кеннедигийн үед 1961--1963 онуудад 37 дахь Дэд Ерөнхийлөгч байсан.
Намтар
засварлахЛиндон Бэйнс Жонсон 1908 оны 8-р сарын 27-нд Техас мужийн Стоунволлын ойролцоох фермд төрж, бага Самуэл Эли Жонсон, Ребекка Бейнс нарын таван хүүхдийн ууган нь болон мэндэлжээ. Дүү Сэм Хьюстон, Ребекка, Жозеф, Люсиа нар тэдний гэр бүлд төржээ. Хүү өвөг дээдсээсээ англи, герман, шотланд угшил өвлөн авсан байна. Жонсон яриа хөөрөө сайтай хүүхэд байсан бөгөөд сургуульд байхдаа илтгэл тавьж, мэтгэлцээнд оролцож, бейсбол тоглодог, бүх хичээлээ сайн хийдэг хүүхэд байжээ. Төрөлхийн сониуч зан, уян хатан байдал нь Линдонд 1923 онд "Johnson City High School" сургуулийн хамгийн залуу сурагч болох боломжийг олгосон.
1963 оны 11-р сарын 22-нд Ерөнхийлөгч Жон Кеннеди будуулж амь насаа алдсан өдрөөс Линдон Жонсон Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн.
1969 оны 1-р сарын 20-ны дараа Жонсон том улс төрөөс гарч, дурсамжаа бичиж, Техасын их сургуульд хааяа лекц уншдаг байв.