XIV далай лам буюу Арван дөрөвдүгээр дүрийн Далай лам Дээрхийн гэгээнтэн Данзанжамц (тө. བསྟན་འཛིན་རྒྱ་མཚོ་ ; 1935 оны 7 сарын 6-ны өдөр төрсөн) Төвөд, Монгол, Буриад, Халимаг, Тува дахь буддын шашны (шарын шашин) сүсэгтнүүдийн тэргүүн. XIV далай ламыг хүн төрөлхтний энх тайванд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 1989 онд Нобелийн энх тайвны шагналаар шагнасан юм. XIV Далай лам Энэтхэгийн Дарамсала хотод амьдарч байна.

14-р Далай лам

Гавьяа шагналЗасварлах

  • 1959 онд Рамона Магсайсаягийн шагнал
  • 1989 онд Нобелийн энхтайвны шагнал
  • 2006 онд Конгрессийн алтан медаль

Цахим холбоосЗасварлах

  Commons: 14-р Далай лам – Викимедиа зураг, бичлэг, дууны сан