Лувсан Сэнгээ
Лувсан Сэнгээ (төвөд. བློ་བཟང་སངས་རྒྱས; монгол орч. «Сайхан сэтгэлтэй Арслан», англи. Lobsang Sangay, 1968 оны 9-р сарын 5-нд Энэтхэгийн Даржээлин хотод төрсөн) - Төвөдийн хуульч, эрдэмтэн, олон нийтийн болон улс төрийн зүтгэлтэн. 2011 оны 4-р сарын 27-ноос гадаад дахь төвөдүүдийн санал асуулгаар Төвөдийн хилийн чанад дахь Засгийн газрын (The Tibetan Government-in-Exile) тэргүүнээр сонгогдсон байна. Түүнээс өмнө 2001-2011 онуудад Засгийн газрыг 14-р Далай лам тэргүүлж байгаад 2011 оны эхээр төвөдийн ард түмнээс сонгогдсон хүн тэргүүлэх ёстой гэж олон нийтэд мэдэгдсэн байна.
Намтар
засварлахСэнгээ 1968 онд Энэтхэгийн умард хэсэгт орших Даржээлин хот орчим цагаач дүрвэгсдийн дунд ядуусын хуаранд төржээ. Тэрээр хөдөө тосгоны амьдрал дунд бага насаа өнгрүүлсэн байна. Өнөөдөр Лувсан Сэнгээ Төвөдийн Ерөнхий сайд болоод байна. Тэрээр АНУ-д олон жил амьдарч байгаа тул америкийн иргэншил авсан байна. Түүнийг АНУ-д байхад нь Наваандорж, Югэн Цэрэн гэх мэргэжлийн хоёр бие хамгаалагч нар хамгаалдаг.
Сэнгээ Энэтхэгийн Даржээлин хотын Төвөдийн сургуулийг онц сайн төгсөөд Энэтхэгийн Делигийн их сургуульд бакалаврын зэрэг, дараа нь олон улсын эрх зүйн чиглэлээр бакалаврын зэрэг тус тус хамгаалжээ. 1995 онд тэрээр Фулбрайтын тэтгэлэгт хамрагдан Харвардын хуулийн сургуульд суралцаж, улмаар хуулийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан ажээ.
2003 онд тэрээр Харвардын Их сургуульд хятад, төвөдийн эрдэмтдийг оролцуулсан бага хурал 5 удаа, мөн Далай ламын хятадын эрдэмтэдтэй хийсэн уулзалтыг зохион байгуулжээ.
2004 онд 6 сая төвөд дотроос Харвардын Их сургуулийн хуулийн сургуульд хуулийн ухааны докторын зэрэг хамгаалсан анхны хүн болжээ.
Сэнгээ одоо Харвардын Хуулийн сургуулийн Зүүн Азийн эрх зүй судлалын хөтөлбөрийн ахлах ажилтан юм. Тэрээр Төвөдийн хууль, олон улсын хүний эрхийн хуулийн чиглэлээр мэргэшсэн шинжээч юм.
Улс төрч болох замнал
засварлах2011 оны 3-р сарын 10-нд 14-р Далай лам Хилийн чанад дахь Засгийн газрын дүрэмд өөрчлөлт оруулахыг санал болгосноор Төвөдийн нийгэмлэг доторх эрх мэдлээ шилжүүлж, сонгогдсон удирдагчид улс төрийн эрх мэдлийг өгч Калон Трипаг (төвөд хэл. Ерөнхий сайд) албан ёсоор хамгийн дээд албан тушаалтан болгосон байна.
2011 оны 8-р сарын 8-нд Сэнгээ албан ёсоор тангараг өргөж, Лувсан Тэнзингийн дараа Калон Трипа буюу Ерөнхий сайд болсон. Тухайн үеийн мэдэгдэлдээ 14-р Далай лам Лувсан Сэнгээг Сикёнг гэж нэрлэж 2012 оны 9-р сард албан тушаалын нэрийг Калон Трипи байсныг Сикёнг (англи. Sikyong) болгон өөрчилсөн байна.
Сикёнгийн хувьд Лувсан Сэнгээ "Төвөдийн асуудлыг" энх тайвнаар, хүчирхийлэлгүй шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг онцолжээ. Тэрээр 14-р Далай ламын БНХАУ-ын Үндсэн хуулийн хүрээнд Төвөдөд жинхэнэ бие даасан өөртөө засах байдлыг хангасан "Дундыг баримтлах бодлого" /Middle Way/ гэгчийг дэмжсэн. Хятад улс Хонконг, Макаод "нэг улс, хоёр систем"-ийн зохицуулалтыг бий болгосноо тэмдэглээд, Төвөдтэй холбоотой асуудлыг үүнтэй адил шийдвэрлэхээс Хятад улс сэргийлэх нь утгагүй бөгөөд энэ нь "хятадын талд алдагдалгүй байх болно" гэж онцолжээ.
2020 оны арваннэгдүгээр сард Сэнгээ 60 жилийн дараа АНУ-ын Цагаан ордонд зочилсон Төвөдийн хилийн чанад дахь Захиргааны анхны удирдагч болсон байна.
2021 оны 5-р сарын 27-нд Төвөдийн Засаг захиргааны тэргүүн Лувсан Сэнгээ албан тушаалаа Бямба Цэрэнд (Penpa Tsering) өгчээ.
Гэр бүл
засварлахЛувсан Сэнгээ 23 настайдаа Кесонг Янгдонг Шакчангтай гэрлэсэн, тэд нэг охинтой. Эхнэрийнх нь эцэг эх Лхокха, Пхаре нутгаас гаралтай ажээ.
Сэнгээгийн эцэг 2004 онд нас барсан байна.