Жавахарлал Неру

Хадмал толь
хиндиजवाहरलाल नेहरू
латинJawaharlal Nehru

Жавахарла́л Не́ру (хинди जवाहरलाल नेहरू , англиар-Javāharlāl Nehrū; мөн Пандит (Эрдэмтэн багш) Неру гэдэг; 1889 оны 11 дүгээр сарын 14-нд Аллахабад хотод төрсөн -1964 оны 5 дугаар сарын 27-нд Нью-Дели хотод нас барсан; 74 насалсан) − 1947-1964 онд Энэтхэг улсын анхны Ерөнхий сайд, улс төрч , төрийн зүтгэлтэн байсан.

Жавахарлал Неру
1947 оны Жавахарлал Неру
1947 оны Жавахарлал Неру
Энэтхэг Энэтхэг улсын ерөнхий сайд
1947.08.15 — 1964.05.27
(17 жил, анхны ерөнхий сайд)
ДараахГулзарилал Нанда (үүрэг гүйцэтгэгч)
Төрсөн1889 оны 11 сарын 14 (1889-11-14)
Британийн Энэтхэг, Умар
өрнөд муж, Аллахабад
(өнөө Энэтхэг, Уттар Прадеш муж)
Өнгөрсөн1964 оны 5 сарын 27
(74 насалсан)
Энэтхэг, Дели, Шинэ Дели
УлсБританийн Энэтхэг (анх)
ЭнэтхэгЭнэтхэг Энэтхэг (хожим)
Нам эвсэлЭнэтхэгийн үндэсний хурал
Гэр бүлэхнэр Камала Неру
охин Индира Ганди
Мэргэжилулс төрч, өмгөөлөгч, зохиолч
Гарын үсэг

Махатма Гандийн алдар дагуулал доор Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөнийг амжилттай удирдсан, Энэтхэгийг "тусгаар тогтносон, социалист, шашингүй, ардчилсан, Бүгд найрамдах улс" болгосон улс цогцлоогч байлаа.

Ард түмэнд "Пандит" (багш - бандид) хэмээн хүндлэгдсэн ба хүүхдүүдэд "Чача" (ах) Неру хэмээн авгайлагджээ.

Намтар засварлах

Энэтхэгийн чинээлэг өмгөөлөгч, улс төрч Мотилал Неругийн (1861—1931) хүү болон төрсөн, эх нь Сваруп Рани (1863—1954). Жавахарлал Неру Кембрижийн Хэрроу дээд сургуульд сурч 1912 онд төгсөөд өмгөөлөгч болжээ. Энэтхэгт эргэн ирээд Аллахабадын дээд шүүхэд ажиллаж байгаад улс төрсч оржээ. 1916 онд Камала Каул-тай /Неру/ гэрлэж хуримаа хийж 1917 онд охин Индира-г төрүүлсэн байна.

Бага залуугаасаа Энэтхэгийн улс төрчд өрсөн тэрээр 1920-иод оноос Энэтхэгийн үндэсний хурал намын зүүн жигүүрийн гол төлөөлөгч болжээ. 1929 онд Намын дарга болсон тэрээр Британийн Энэтхэгийн засгийн газарт Энэтхэгийн тусгаар тогтнуулахыг шаарджээ.

Неру болон Үндэсний хурал нам 1930-иад оны Энэтхэгийн улс төрийг тусгаар тогтнолын төлөө чиглүүлсэн бөгөөд 1937 онд орон нутгийн сонгуулиуд явагджээ. 1942 онд "Энэтхэгээс гар" хөдөлгөөний дараа Неру, Ганди нарын намыг Британийн засгийн газраас буруутган хэд хэдэн удаа хорьж цагджээ. Тэрээр нийтдээ 10-аад жил шоронд суусан байна. Нэг намд байсан Мухаммад Жинна лал шашинтны холбоог тэргүүлсэн бөгөөд 1947 онд Британийн Энэтхэг шашны байдлаар хүний амь ихээр эрсдүүлэн Энэтхэг, Пакистан хэмээн хуваагдахад Неру, Жинна хоёр хоёр талд удирдаж байв.

Махатма Ганди залуу Неруг залгамжлагчаа хэмээн дэмжиж байсан бөгөөд Неру 1947-1964 оны хооронд тусгаар тогтносон Энэтхэг улсын анхны Ерөнхий сайд болсон. 1950 оны Энэтхэгийн Үндсэн хуулиар эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөр, нийгэм, улс төрийн шинэтгэлийг баталсан ба Неруг ажиллах хугацаанд Энэтхэг улс колони орноос Бүгд найрамдах, олон ургалч, олон намт ардчилсан улс болон тогтжээ. Гадаад бодлогын хүрээнд Эвсэлд үл нэгдэх байр суурь баримталсан ба Өмнө Ази төдийгүй дэлхийд нөлөө бүхий гүрэн болон тогтжээ.

Неругийн удирдсан Үндэсний хурал нам 1951, 1957, 1962 оны улсын болон орон нутгийн сонгуульд дараалан олонхийн санал авч байсан байна. Неру 1962 оны Энэтхэг-Хятадын дайны үеийн ээдрээний дараа ч алдартай хэвээр үлдсэн бөгөөд өдгөө түүний төрсөн өдөр 11 сарын 14-ны өдрийг Энэтхэгт Хүүхдийн баяр тэмдэглэдэг өдөр болгожээ.

Түүний охин Индира Ганди, зээ хүү Ражив Ганди нар мөн Энэтхэгийн ерөнхий сайдаар ажиллаж байв.

Зураг засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Жавахарлал Неру – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Өмнөх
-
Энэтхэг улсын
ерөнхий сайд

1947 – 1964 он
Дараах
Гулзарилал Нанда
(үүрэг гүйцэтгэгч)