Ардын Чөлөөлөх Арми

Хятадын Ардын Чөлөөлөх Арми (ХАЧА, хятад уламж. 中国人民解放军, пиньинь Zhōnggúo Rénmín Jiěfàng Jūn,. Чжунго Жэньминь Зэфан Зюнь) нь БНХАУ-ын Зэвсэгт хүчин юм. БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми нь БНХАУ 1949 онд байгуулагдахаас өмнө буюу Наньчаны хувьсгалын үеэр 1927 оны наймдугаар сарын 1-нд үүсгэн байгуулагдсан байна. Хятадын 1930-аад оны Иргэний дайны үед Мао Зэдуны удирдлага дор коммунист "Улаан арми" нэртэй байгуулагдаж байжээ.

Ардын Чөлөөлөх Арми
Удирдлага
Ерөнхий командлагч
де-юре:
ХЦТК-ын удирдагч
Ши Жиньпин
Ерөнхий командлагч де-факто: Хятадын цэргийн төв комисс
Батлан хамгаалахын сайд: Генерал Чан Ваньцюань
Зэвсэгт хүчний командлагч: Штабын дарга
Фан Фэнгүи
Зэвсэгт хүчний удирдлага: Салбар хүчний удирдлага ба зэвсэгт хүчний хэлтсийн дарга
Төв байр: Бээжин дэх батлан хамгаалах яам
Зэвсэгт хүчний хүчин чадал
Алба хааж буй цэрэг: 2.285.000[1]
Алба хаах үүрэг:
Цэргийн алба хаах насны хүн ам: Эрчүүд (нас: 18–49): 281.240.271
эмэгтэйчүүд (нас: 18–49): 269.025.517
Цэргийн алба хаах нас: 17–50 нас хүртэл,
офицерууд нь 65 нас хүртэл
Нийт хүн амд эзлэх цэргийн хувь: 0,17 %
Төсөв
Зэвсэгт хүчний төсөв: 215 тэрбум америк доллар (2016)
ДНБ-нд эзлэх хувь: 2,0 % (2012 он)
Түүх

Манай дэлхийн хамгийн олон цэрэгтэй хүчтэй АНУ, ОХУ-ын дараагаар ордог арми ба эгнээнд  нь нийт 2 сая 285 мянган цэрэг алба хаадаг байна. Үүнээс Армид 975 мянга, усан цэрэгт- 240 мянга, нисэх хүчинд -395 мянга, удирдлага ба бусад -320 мянга.  

БНХАУ нь 1949 онд тусгаар тогтнолоо заралсанаас хойш БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми гэж нэрлэх болсон. Хятад улсын хуулиар 18-50 насны бүх эрчүүд цэргийн алба хаах үүрэгтэй хэдий ч  Хятадын ардын чөлөөлөх армид алба хаах нь өндөр шалгууртай нэр төрийн хэрэг болсон байна.

Хятадын Батлан хамгаалахын улсын төсөв 2001 онд 17 тэрбум ам.доллар байсан бол 2009 онд 71 тэрбум ам.доллар, 2017 онд 151,8 тэрбум ам.доллар, 2018 онд 175,02 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 177,49 тэрбум ам.доллар болж байнга өсч байна.

ХАЧА-гийн туг далбаа

Бүтэц, бүрэлдэхүүн

засварлах

Хятадын ардын  чөлөөлөх арми дотроо 5 төрлийн цэрэгт хуваагддаг бөгөөд газар нутгийн байрлалаар зохион байгуулагдсан байдаг: дорно, өрнө, умард, өмнө, төв.

  1. Ардын Чөлөөлөх Армийн Хуурай замын цэргийн хүчин 
  2. Ардын Чөлөөлөх Армийн Агаарын цэргийн хүчин 
  3. Ардын Чөлөөлөх Армийн Тэнгисийн цэргийн  хүчин
  4. Ардын Чөлөөлөх Армийн Стратегийн пуужинт зэвсэгт цэргийн хүчин  
  5. Хятадын үндэсний цэргийн цагдаагийн  хүчин гэсэн үндсэн 5 төрлийн цэрэгтэй.[2]

Хятадын хуурай замын цэрэг 2 үндсэн үүрэгтэй байдаг.

  1. Тэргүүн эгнээний цохилтын хүч: Энэ нь илүү цомхон, уян хатан олон төрлийн байлдааны үйл ажиллагаа явуулан хурдан маневрлах чадвартай шаардлагатай үед маш хурдан нэгдэж нэгдсэн хүч болдог орчин үеийн шинэ зэвсэг техникээр илүү их хангагдсан байдаг.
  2. Улсын хил хамгаалах болон дотоодын тогтвортой байдлын хангах гол зорилготой юм.

2017 оны 8 дугаар сарын 18-нд БНХАУ-ын Засгийн газар ХАЧА-ийн хуурай цэргийн бүх 13 Армийн 26 командлагч, улс төрийн коммисар нарыг сольсон байна.

Цэргийн тойрог

засварлах
Үндсэн өгүүлэл: Хятадын цэргийн тойрог

Хятадын хуурай замын цэрэг нь 1980-аад оны сүүл үеэс 7 том тойрогт хуваагдсан. Энэ нь тухайн үеийн дэлхийн улс төр, геополитиктэй холбоотой байсан. Тэдгээр нь Шэньян, Бээжин, Цзиннань, Ланьчжоу, Чэнду, Гауньчжоу, Нанжингийн цэргийн тойргууд юм.

2015 оноос өмнөх 7 том тойргийн системд өөрчлөлт оруулахдаа Цзинаний цэргийн тойргийг Шэньяний тойрогт, Чэндугийн тойргийг Ланьжоуд нэгтгэх замаар 5 тойрог болгон өөрчлөн байгуулсан. Тойргуудын бүрэлдэхүүнд хэд хэдэн ерөнхий цэргийн армиуд, тухайн муж хязгаар нутагт байрлах цэргийн анги нэгтгэлүүд, том хотуудад байрлах цэргийн гарнизонууд, тухайн муж, бүс нутгийн нөөц хүчин, цэргийн хэлтсүүд хамаарагддаг байна. Энд зайлшгүй тэмдэглэн хэлэхэд сүүлийн 20-иод жилд Хятадын тухай мэдээ мэдээлэл ил тод болж байгаа хэдий ч ХАЧА-н бүтэц зохион байгуулалт, бүрэлдэхүүн командын тухай мэдээлэл маш нууц зэрэглэлд байдаг. Цэргийн тойргуудын нэр түүний бүрэлдэхүүн, армиудын тоо дугаарын тухай мэдээлэл баримтат тулгуурласан мэдээлэл. Гэсэн хэдий ч доорх бүх мэдээ , баримтыг бүгдийг нь үнэн зөв, яг таг тоо баримт гэж үзэж болохгүй юм.[3]

 
2015 оны 12 сараас өмнөх үеийн ХАЧА-гийн цэргийн тойрог

Цэргийн бүтэц

засварлах
  • ХАЧА-н армиуд нь үүрэг зорилтоосоо хамаарч янз бүрийн хүн  хүчтэй байдаг  дунджаар 25-60 мянган цэрэгтэй. Армийн бүрэлдэхүүнд  хуягт танкийн дивиз  эсвэл бригад 1,  мотобуудлагын дивиз 2-3, артиллерийн болон агаараас эсэргүүцэн хамгаалах тус бүр 1 бригад , тагнуулын батальон, холбооны, инженер техникийн хангамжийн, химийн зэвсгийн хамгаалалтын, ар тал хангамжийн хороодуудаас бүрддэг.[4] 
  • Мотобуудлагын дивизүүдийн хувьд 11-13 мянган хүн хүчтэй тэдний 1.4 мянга нь офицер удирдах бүрэлдэхүүн, 3 мотобуудлагын хороо хороодууд нь тус бүр 3 батальонуудтай бүрддэг мөн хангамжийн хороо, 3 танкийн хороо, артиллерийн хороо,тагнуул, холбоо харилцаа , удирдлага, инженер- техникийн хангамж, химийн хамгаалалтын, ар тал хангамжийн хороодуудаас бүрддэг. 
  •  Хятадын хуурай замын цэргийн нийт бүрэлдэхүүнд 10-12 механикжуулсан (2 хөнгөн, 2 десантын), 3 уулын явган цэргийн, 7 танкийн , 2 аритллерийн , 2 эргийн хамгаалалтын , 3 агаарын десантын дивизүүд байна.  Харин танкийн дивизийн бүрэлдэхүүн  нь 9-10 мянган хүн хүчтэй , дивизүүд нь 3 танкийн хороо  хороодууд нь 3 танкийн батальонуудаас бүрддэг мөн мотобуудлагын батальон , артиллерийн дивизион , зенит-артиллерийн нэг  хороо, (артиллерийн хороо нь 130мм,122мм,152мм их буунуудтай) агаараас эсэргүүцэн хамгаалах дивизион, ар тал хангамжийн хороодуудаас бүрддэг.[5] 
  • Хятадын хуурай замын цэрэг бригадуудын  хувьд 13-15 механикжуулсан бригад, 19 мотобуудлагын, 9 явган цэргийн,17 танкийн, 19 артиллерийн, 1 танк эсэргүүцэн хамгаалах, 21 агаараас эсэргүүцэн хамгаалах, 9 тусгай хүчний  бригад, 5 цэргийн нисэх хүчний, 1 Радио электроникийн холбооны , 1 эргийн хамгаалалтын, 1 инженер саперын, 1 хөвөгч гүүрний бригадуудаас  бүрддэг. Бригадуудын бүрэлдэхүүн  1 танкийн батальон, 4 мотобуудлагын батальон, артиллерийн, агаараас эсэргүүцэн хамгаалах, галт пуужин харвах (катюшын) дивизионууд, ар тал хангамжийн хороодуудаас бүрддэг байна. 
  •  Хороодуудын хувьд Хятадын хуурай замын цэрэгт  7 тусгай хүчний хороо, 7 нисдэг тэрэгний, 6 Радио электроник холбооны , 4 хөвөгч гүүрний , 2 инженер саперын , 2 артиллерийн, 1 хилийн цэргийн, 1 зенит-артиллерийн, 2 артиллерийн, 2 танк эсэргүүцэн хамгаалах, 1 химийн зэвсэг хамгаалалтын , 4 хөвөгч гүүрний хороодууд байдаг байна.[6]
  • Хуурай замын цэргийн нөөц  хүчний хувьд нийт 18 явган цэргийн, 1 артиллерийн, 11 зенит-артиллерийн дивиз, 1 явган цэргийн, 3 материал техник хангамжийн бригад , 2 явган цэргийн, танкийн, танк эсэргүүцэн хамгаалах , артиллерийн, зенит-артиллерийн , инженер саперын, офицерууд бэлтгэл сургалтын тус тус нэг хороодуудаас бүрддэг байна. Энэ нөөц хүчний  дивиз бригадуудын хувьд бол тэд хамгийн хоцорогдсон зэвсэг техникээр хангагдсан ба хүн хүчний сургалт болон байлдах чадварын хувьд хамгийн доогуур түвшинд байдаг ба тэднийг дайн байлдааны үед «пушечное мясо»- хүн хүчний давуу тал болгон ашиглах зориулалттай бэлтгэдэг.  

Бээжин,Тяньжинь, Шанхай, Хонконг хотын цэргийн гарнизоны бүрэлдэхүүнд 3 дивиз , 3 эргийн хамгаалалтын, 2 явган цэргийн бригадууд мөн нисдэг тэрэгний болон тэнгисийн явган цэргийн тусгай хороо ч  хуурай замын цэргийн бүрэлдэхүүнд багтдаг байна. Хятадын ардын чөлөөлөх армийн хуурай замын цэрэг нийтдээ 71-75 дивиз, 133 бригадаас бүрддэг гэсэн мэдээ бий.[7] Хятадууд хуучин Зөвлөлтийн үеийн ба өнөөгийн ОХУ, АНУ тэргүүтэй барууны орнуудын янз бүрийн зэвсэг техникүүдийг маш ихээр хуулбарлан үйлдвэрлэдэг. Хятадын инженерүүд тэдгээр зэвсэг техникүүдийн чадамгай хуулбарлан улам сайжруулан шинэчлэн олноор үйлдвэрлэж цааш нь худалддаг. Тэд өөрийн зэвсэгт хүчний артиллер, агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин, нисдэг тэрэгний хороо бригадуудын зэвсэг техникийг аажмаар шинэчлэн сайжруулсаар байна.

ХАЧА-гийн цэргийн цол

засварлах
 
Хятадын цэргийн цолны мөрдөс
ХАЧА-гийн офицерийн цол
Хуурай замын цэргийн офицерийн цол
Хятад цол 上将

Shang jiang

中将

Zhong jiang

少将

Shao jiang

大校

Da xiao

上校

Shang xiao

中校

Zhong xiao

少校

Shao xiao

上尉

Shang wei

中尉

Zhong wei

少尉

Shao wei

学员

Xue yuan

Ойролцоо цол Генерал Дэслэгч генерал Хошууч генерал Бригадын генерал Хурандаа Дэд хурандаа Хошууч Ахмад Ахлах Дэслэгч Дэслэгч Сонсогч
Усан цэргийн офицерийн цол
Хятад цол 海军上将

Hǎijūn shang jiang

海军中将

Hǎijūn zhong jiang

海军少将

Hǎijūn shao jiang

海军大校

Hǎijūn da xiao

海军上校

Hǎijūn shang xiao

海军中校

Hǎijūn zhong xiao

海军少校

Hǎijūn shao xiao

海军上尉

Hǎijūn shang wei

海军中尉

Hǎijūn zhong wei

海军少尉

Hǎijūn shao wei

海军学员

Hǎijūn xue yuan

Ойролцоо цол Адмирал Дэд адмирал Конт адмирал 1-р ахмад Ахмад Коммандер Дэд коммандер Дэслэгч Бага Дэслэгч Ensign Сонсогч
Агаарын цэргийн офицерийн цол
Хятад цол 空军上将

Kōngjūn shang jiang

空军中将

Kōngjūn zhong jiang

空军少将

Kōngjūn shao jiang

空军大校

Kōngjūn da xiao

空军上校

Kōngjūn shang xiao

空军中校

Kōngjūn zhong xiao

空军少校

Kōngjūn shao xiao

空军上尉

Kōngjūn shang wei

空军中尉

Kōngjūn zhong wei

空军少尉

Kōngjūn shao wei

空军学员

Kōngjūn xue yuan

Ойролцоо цол Генерал Дэслэгч генерал Хошууч генерал Бригадын генерал Хурандаа Дэд хурандаа Хошууч Ахмад Ахлах Дэслэгч Дэслэгч Сонсогч

Зэвсэглэл

засварлах

Хуурай замын цэргийн хүчний зэвсэглэл

засварлах
Техник Үйлдвэрлэгч Зориулалт Тоо ширхэг Тайлбар
Байлдааны үндсэн танк
Тип-59 танк БНХАУ Байлдааны Үндсэн Танк 2360 ш Тип-59/59I аас бүрдсэн 36 батальонI, Тип-59II-с бүрдсэн 16 батальон, Тип-59Дгээс бүрдсэн 17 батальон, нийт 2360 гаруй нэгж танк байна.
Тип-69II 300 2012 онд зэвсэглэлээс хасагдсан.
Тип-79 300 ш Сургалтын зорилгоор ашигладаг.
Тип-80 1900 ш 2012 онд зэвсэглэлээс хасагдсан.
Тип-96/96А/96Б 3630+ Загвар тус бүрээс бүрдсэн 60+ гаруй батальон байдаг.
ЗТЗ-99/99А 620+ ЗТЗ-99 нь 16 батальон, ЗТЗ-99А нь 4 батальон.
Хуягт машин
ЗБД-04 БНХАУ Явган цэргийн хуягт тээвэрлэгч 400 БМП-3-ийн хуулбар
ЗСД-63 200 БМП-ийн хуулбар
ЗСД-89 1750
ЗСЛ-92 1150 БРДМ-3-ийн хуулбар
ЗСЛ-93 50
ЗБД-86/86А 1250 БМП-1-ийн хуулбар
Артиллер, их буу
Өөрөө явагч их буу
ПСЛ-161 БНХАУ 122 мм-ийн өөрөө явагч их буу 120
ПСЛ-171 120
ПЛЛ-09 600
ПЛЗ-07 450
ПЛЗ-82/83 152 мм-ийн өөрөө явагч их буу 100
ПЛЗ-05 155 мм-ийн өөрөө явагч их буу 320
В-90 203 мм-ийн өөрөө явагч их буу 300
Шуурган галын систем
PHL-11 БНХАУ 122 мм/220 мм-ийн шуурган галын систем 470 ПХЛ-81-ийн сайжруулсан загвар
PHL-81/89/90 122 мм-ийн шуурган галын систем 575 БМ-21 Градын хуулбар
PHL-03 300 мм-ийн шуурган галын систем 175 БМ-30 Смерчын хуулбар
Агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг
Хунчи-16 БНХАУ Дундын зайн зенит-пуужингийн систем 250 Бук-М1-ийн хуулбар
PGZ-09 35 мм-ийн өөрөө явагч зенитийн зэвсэг Тодорхойгүй Германы Эрликон DGF-ийн хуулбар
Хунчи-17 Ойрын зайн зенит-пуужингийн систем 250 Оросын Тор-М1-ийн хуулбар

Агаарын хүчний зэвсэглэл

засварлах

Усан цэргийн зэвсэглэл

засварлах

Холбоотой мэдээлэл

засварлах